Rokit Bay-ийн 4 ертөнц

2022-10-21
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

П.АМГАЛАНБАЯР

 

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн "Хөгжим хэмнэл" буландаа Монголын хип поп урсгалд цахиур хагалж яваа авьяаслаг  дуучин Rokit Bay буюу О.Баярсайханыг онцолж байна. Тэрбээр ирэх сарын 4-нд бие даасан “The Broken Souls" тоглолтоо хийхээр товлоод буй.

 

Урлагийн салбарт өндөрт хөөрч яваа “Пуужин Баяраа”

 

Монголын хип поп урсгал хэмээх том орон зайд тэрбээр Rokit Bay хэмээх нэрээр гарч ирсэн.Түүнийг тодотгох  энэхүү нэр нь  гурван утга санааг агуулж байгаа аж.

Нэрнийх нь хамгийн гол утга нь “Rock it Bay” буюу “доргиогоод өг”. Түүнийг Америкт байхад ойр дотныхон нь “Bay” гэж дууддаг байсан гэнэ. Энэ нь  Баяраа нэрнийх нь эхний үе аж. Харин Rokit Bay буюу Пуужин Баяраа гэсэн нэрний учир нь эрсдэлтэй боловч амжилттай хөөрвөл хэний ч хүрээгүй газар очно гэсэн утгыг илэрхийлжээ. Харин тэрбээр өөрийн дуу хоолойгоо нэрнийхээ гурав дахь утгад шигтгэжээ. Учир нь “Raw kit Bay” гэдэг нь  жинхэнэ дуугаралттай гэсэн санааг агуулж байгаа аж. Түүний  дуу хоолойг “Хязгааргүй”, “Нэг өдрийн хаан”, “Эвдэрхий хүн”, The Broken Souls  гэсэн өвөрмөц  шийдэл, утга санаа бүхий  дуунууд тодотгодог.

 

Түүний шинэ ертөнц "Онц дүмд"

 

Rokit Bay Монголын хамгийн анхны бүрэн хэмжээний анимэйшин цуврал  болох "Онц дүмд"-ийг бүтээсэн. Хөгжилтэй, адал явдалтай, өвөрмөц шийдэл бүхий энэхүү  анимэйшин Rokit Bay-ийн шинэ ертөнцийг нээсэн юм. Мөн “Хандгай-Өвгөн” хуурч анимейшныг бүтээсэн. Тэрбээр бүх дууныхаа үг аяыг өөрөө зохиож, CD-ний дизайн, клипнийхээ эвлүүлэг монтажийг өөрөө хийдэг аж.

 

Жүжигчин “Rokit Bay”

 

Тэрбээр урлагийн ертөнцөд олон өнгөөр хувьсаж,  хөгжиж яваа нэгэн.  Учир нь тэрбээр дэлгэцийн бүтээлүүдэд ажиллаж, үзэгчдээс сайшаал хүртсэн. Түүний дэлгэцийн анхны уран бүтээл бол Холливудын өлгий нутаг Лос-Анжелес хотод 2009 онд бүтээсэн  “Маргаашгүй” уран сайхны кино юм. 17 настай хүүхдийн энгийн амьдралд гарч буй гэнэтийн өөрчлөлт түүнд хэрхэн нөлөөлж буйг харуулсан тус киноны гол дүрд ажилласан билээ. Мөн түүнээс гадна "Big fish", "Алтан ус", "Эцсийн зогсоол Э цэг" зэрэг кинонд мөн тоглосон юм.

 

Дэлхийн шоу нэвтрүүлгийн мэдрэмжтэй шүүгч

 

 “Дэлхийн шилдгийн шилдэг” буюу “The Worlds  best” шоу нэвтрүүлэгт тэрбээр шүүгчээр ажилласан. Тус шоу нь дэлхийн 38 орноос цугларсан 50 гаруй шүүгчтэй АНУ-ын CBS телевизийн томоохон  уран бүтээл юм. Түүний дараагийн шүүгчийн замнал бол “Авьяаслаг монголчууд” дэлхийн хэмжээний шоу нэвтрүүлэг. Шоу нэвтрүүлгийн үеэр оролцогчдод хэлж буй сэтгэгдэл, урмын үг, өөрийнхөөрөө байдаг зан чанар нь түүнийг хайрладаг фенүүдийн тоог нэмсэн  гэхэд хэлсдэхгүй. Мэдрэмжтэй, хөгжилтэй,  гярхай зан чанар түүний дотор оршин буй бас  нэгэн авьяаслаг шүүгч Rokit Bay-ийг  тодотгож гаргасан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 21. БААСАН ГАРАГ. № 205 (6937)

 

Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

11 цаг 3 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

14 цаг 23 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

19 цаг 35 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

19 цаг 35 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

19 цаг 35 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Уржигдар 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Уржигдар 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Уржигдар 10 цаг 34 мин