Гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироосон жагсаалтыг ил болгоно

2022-10-20
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

 

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар  МХЕГ-ын бүтцийн өөрчлөлт, “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой өрийн асуудал, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцжээ.  Мөн Допингийн эсрэг үндэсний дүрмийг баталсан байна.  Хуралдааны дараа  ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан,  ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар,  Сангийн сайд  Б.Жавхлан нар мэдээлэл өглөө.

 

Д.Амарбаясгалан:Дотоод хяналт шалгалтын агентлаг бий болгоно

-“Өргөө” амаржих газартай холбоотой маргаантай асуудал нь яамны түвшинд яригдаж, захирлыг нь ажлаас чөлөөлсөн. Засгийн газраас энэ асуудлыг салбарынх нь хэмжээнд авч үзэх ёстой хэмээн үзсэн. Тиймээс хяналт, шалгалт хийж, эх, хүүхдийн эрүүл мэндийн байгууллагуудад анхаарна. Хоёрдугаарт, МХЕГ-ыг татан буулгаж, салбарын хяналтын үйл ажиллагаа шалгалтыг салбарын яамдад хариуцуулна. МХЕГ 1600 гаруй алба хаагчтай үйл ажиллагаа явуулдаг. Мөн мэргэжлийн яамдууд дээр давхардсан байдлаар 1400 орчим байцаагч энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг. Төр давхардсан хяналтаар хүндрэл учруулж байна хэмээн иргэдээс гомдол ирдэг.. Тиймээс МХЕГ-ыг татан буулгаж, салбарын хяналт шалгалтыг салбарын яамдад хариуцуулна. Бусад боломжтой хяналт шалгалтыг хувийн хэвшилтэй хамтран ажиллах боломж байгаа. Ингэснээр 300 орчим орон тоо хэмнэнэ. Түүнчлэн Монгол Улсын ерөнхий сайдын Үндсэн хуулиар олгогдсон үүргийн хүрээнд УИХ-ын өмнө хуулийн хэрэгжилтийг хангуулах учиртай. Энэ ажлын хүрээнд Засгийн газрын хэрэг эрхлэх газар дээр шинээр Засгийн газрын дотоод хяналт шалгалтын агентлаг бий болгоно гэж зорьж байгаа. Ингэснээр хариуцлага эзэнтэй болно гэж үзэж байна.

 

Б.Жавхлан:“Эрдэнэт” үйлдвэрийн хувьцааны өрийг төлж баталгаажуулсан

-2017 онд УИХ-ын тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хувьцааг худалдан авсантай холбоотой өр төлбөрийг барагдуулж улсын мэдэлд оруулах үүрэг Засгийн газарт өгсөн. Үндсэн хуулийн цэцээс уг тогтоолыг хууль зөрчөөгүй гээд Засгийн газар 49 хүний өр төлбөрийг барагдуулахаар ажиллаж эхэлсэн. Тухайн үеийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлцэл хийх гэж дөрвөн удаа оролдсон ч хэлцэл хийх нөхцөлд хүрээгүй. Олон шатны шүүхээр явсан ч аль ч шатанд нь хэлцэл хийгээгүй гэдэг шалтгаанаар Засгийн газар ялагдсан.Ингээд шинэ Засгийн газар байгуулагдсаны дараа миний бие ажлын хэсгийг ахалж хэлцлийн санал өгсний эцэст 644 тэрбум төгрөг харилцан суутгах гүйлгээ хийгдсэн. Өөрөөр хэлбэл, Засгийн газар өмчлөөд байгаа Эрдэнэт үйлдвэрийн хувьцааны өрийг төлж баталгаажуулсан. Хэлцэл цааш үргэлжилж байна.

 

Х.Нямбаатар:Хуулийн байгууллагын албан тушаалтнуудын холбогдсон хэргийг 28-нд зарлана

-Гадаадын хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмдсэн, хамтарч хувьцаа эзэмшиж байсан хүмүүс нь хууль хүчний байгууллагатай хамтран дээрэмдсэн хэргүүдийн судалгаа түүврүүдийг гаргаж байна. Бид Улсын ерөнхий прокурор болон мөрдөн шалгах чиг үүрэгтэй байгууллагуудын удирдлагуудтай аравдугаар сарын 28-нд ажлын хэсгийн санал хүсэлтээ гардуулна. 2012 оноос 2022 оны хооронд гадаадын хөрөнгө оруулалттай ААН-үүд хэрхэн хохирсон, энэ хэрэгт хэн хэн холбогдсон, ямар прокурор хяналт тавьж ажилласан, хэргүүд хэрхэн хаагдсан талаарх мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дэлгэрэнгүй хүргэнэ. Үүнээс маш олон зүйл гарч ирнэ. Монгол Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байсан, Тагнуулын байгууллагын даргаар ажиллаж байсан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүмүүс байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 20. ПҮРЭВ ГАРАГ. № 204 (6936)

 

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

5 цаг 20 мин
Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Монголд бол нийслэл Улаанбаатар, эсвэл аймаг орон нутагт хууль өөрөөр үйлчлэх боломж байхгүй.

9 цаг 8 мин
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах эсэх асуудал өнөөдөр шийдэгдэнэ. Тодруулбал,  УИХ-ы

9 цаг 8 мин
МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Улстөрчид, олон нийт аль аль нь нэг үеэ бодвол судалгаанд ач холбогдол өгдөг болжээ. Энэ нь

9 цаг 8 мин
Говь, хангайн наадмуудын сонин хачнаас...

Говь нутгийн элгэмсэг найрсаг ард түмний өлгий, өдрөөс өдөрт өнгөжин жавхаажиж байгаа оюун

23 цаг 27 мин
Мүн Жэ Инийн тэмдэглэл

Мүн Жэ Ин

23 цаг 40 мин
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно

Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно

Өчигдөр 13 цаг 19 мин
БНХАУ-ын дарга Ши Жиньпин нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ

Өчигдөр 10 цаг 19 мин
Ерөнхий сайдын танилцуулсан есөн шийдвэр

Арав гаруй хоног гадаад, дотоодын зочдын хөлд дарагдсан COP17 өндөрлөж, улс орон хичээлийн шинэ жил, ургац хураалт, ө

Өчигдөр 06 цаг 00 мин