“Хөгжлийн банкныхан” хэрэгтэйгээ танилцаж байна

2022-10-20
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Хөгжлийн банкны хэрэгт нөлөө бүхий бүхий улстөрчид, тус банкны удирдлагууд, зээлдэгч компанийн захирлуудыг яллагдагчаар татсан. АТГ-аас тэднийг албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд хууль бус давуу байдал бий болгож зээл олгосон хэмээн буруутгаж эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Албаны эх сурвалжууд сар шахмын өмнө “..Хөгжлийн банкны хэрэгт 80 гаруй хүн яллагдагчаар татагдлаа” гэж зарлаж байв.

Мөн тухайн үед “...Хөгжлийн банкны хэргийг шүүхэд шилжихэд бэлэн боллоо” гэсэн мэдээлэл цацагдсан. Гэвч АТГ-аас “..Хэргийг прокурорт шилжүүлээгүй. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна” гэсэн тайлбарыг өгсөн байдаг.

Бас Хөгжлийн банкны захирал Н.Мандуул “...Миний авсан мэдээллээр нийт 83 яллагдагч гэж сонссон. Энэ бол зөвхөн яллагдагчдын тоо. Үүн дээр гэрч, сэжигтнүүдийг нэмэх юм бол хэд хүрэх юм мэдэхгүй. Яалт ч үгүй Монголын эрүүгийн түүхэнд хамгийн том хэрэг болох байх. Тиймээс шалгах процессын ажилд цаг их зарж байгаа байх. Хэрэг прокурорт шилжиж, цаашаа шүүхэд шилжинэ. Банк хэрэгт хохирогчоор оролцож, бүх мэдээллээ АТГ-т өгсөн. Үүнээс гадна өөр хэргүүд ч шалгагдаж байгаа учраас хэрэг энэ 19-өөр дуусахгүй байх магадлалтай” гэж байлаа.

Тэгвэл УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс “...АТГ-аас өгсөн мэдээллээр Хөгжлийн банкны 86 ялллагдагчид холбогдох хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа” гэх мэдээллийг бэлтгэж албан сайтдаа байршуулсан байна. Тодруулбал, УИХ-ын өнгөрсөн хаврын чуулганы 14 дүгээр тогтоолоор байгуулсан Хөгжлийн банкны асуудлаар хянан шалгах түр хороо өнгөрсөн долоо хоногт хуралдаж, цаг үеийн асуудлаарх мэдээллийг сонссон. “...АТГ-аас өгсөн мэдээллээр, тус газар Хөгжлийн банкны зээлтэй холбоотой 86 яллагдагчид холбогдох мөрдөн байцаалтын хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа аж. Мөрдөн шалгах явцад 769 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдсөн байна. Гэхдээ зээл төлсөн эсэхээс үл хамаарч 86 хүний гэм буруугийн асуудал яригдана гэсэн хариултыг өгсөн” гэжээ.

Түүнчлэн баттай эх сурвалжийн мэдээллээр яг одоо Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон албан тушаалтнууд хавтаст хэрэгтэйгээ танилцаж байгаа юм байна. Уг үйл ажиллагаа энэ долоо хоногт дуусах юм байна.

Ер нь бол Хөгжлийн банкны хэрэгт УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүн, УИХ-ын гишүүн асан, ЭЗХ-ийн сайд асан Н.Батбаяр, ЕТГ-ын дэд дарга асан Г.Байгалмаа, ЗГХЭГ-ын дэд дарга асан Д.Даажамба, М.Баярмагнай, ЗТХ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа, ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Шинэбаатар, ЗТХЯ-ны Газрын дарга асан Б.Махбал, ХХААЯ-ны Газрын дарга асан М.Баянмөнх, УУХҮЯ-ны Газрын дарга асан Ч.Отгочулуу, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн нарыг улстөрчид,  албан тушаалтнууд холбогдсон нь ил болсон. Тэднээс гадна ХҮН-ын гишүүн Б.Найдалаа, МҮХАҮТ-ын газрын дарга асан Ч.Нэргүй, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаас мэргэжилтэн хүртэлх албан тушаал хашиж байсан хүмүүс, зээлдэгч компанийн удирдлагуудыг Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулж яллагдагчаар тооцсон байна. Тэднийг Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйл ангиар яллагдагчаар татжээ.

Дашрамд хэлэхэд, яллагдагчаар татагдсан эрхмүүдээс одоо албан тушаал хашиж байгаа хэдхэн хүн байна. УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүн бий. Мөн БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн нар байна. С.Магнайсүрэн, Б.Лхагвасүрэн нарын хувьд Хөгжлийн банкны ТУЗ-д байсан. “Хамтын шийдвэр”-ийн хамсаатан болчихжээ. Харин Г.Дөлгөөний хувьд байдал хүнд байгаа бололтой. Тэрбээр “Пирамид орд”, “Монгол мах экспо”, “Монгол эм импекс концерн, “Инжир”, “Ганхүдэр орд”, “Болор шүр”, “Газ импорт”, “Бэрэн”, “Баруун баян транс” зэрэг компаниудын зээлтэй холбогдсон байна. Г.Дөлгөөн нь 2016-2018 онд Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлаар ажиллаж байжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 20. ПҮРЭВ ГАРАГ. № 204 (6936)

 

JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

8 цаг 24 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

8 цаг 27 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

11 цаг 4 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

11 цаг 8 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

16 цаг 38 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

16 цаг 38 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Өчигдөр 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин