Үхлийн цагариг, аварга могойтой "Bravo circus"

2022-10-19
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

П.АМГАЛАНБАЯР

 

Өндөрт татсан олсон дээр өлмий дээрээ алхах охид яг л дүүлэн нисэх шувуу мэт харагдана. Тэнцвэр, ур чадвар шаардсан агаарын алхалтын гайхамшгийг түгээх охид бол Узбекистан улсын жүжигчид юм. Харин тайзны голд аварга том могойны үзүүлбэр үзүүлж байлаа. Мөн Казахстан болон манай улсын морин үзүүлбэрийн жүжигчид тун ч сонирхолтой, эр зориг, авхаалж самбаа шаардсан тоглолтыг үзүүлэх аж. Хөгжилтэй алиалагчид, амьтад, дуу хөгжмийн аялгуу хоршсон орчинд дэлхийн циркчид ийнхүү нэгэн дээвэр доор цугларчээ. Тэд  орон орныхоо циркийн урлагийн гайхамшгийг Монгол бөхийн өргөөний тайзнаас  хүүхэд багачууд, үзэгчдэд хүргэхээр ийнхүү бэлтгэлээ базааж байна. Энэ үеэр Казахстаны морьтон үзүүлбэрийн удирдагч Калкаманы сэтгэгдлийг хуваалцсан юм. Тэрбээр “Казахстанд морьтон үзүүлбэрээ арав гаруй хүний бүрэлдэхүүнтэй  үзэгчдэд толилуулдаг. Харин энэ удаа Монголын морьтон үзүүлбэрийн жүжигчидтэй хамтарч тоглохоор  бэлтгэлээ базааж байна. Би олон орноор  морьтон үзүүлбэрээ үзүүлж байсан.  Энэ удаад монголчуудтай уулзах гэж буйдаа баяртай байна. Би циркийн урлагтай амьдралаа холбоод 15 жил болжээ. Морин үзүүлбэр их өвөрмөц онцлогтой. Амьтантай харьцдаг учраас их цаг хугацаа, хөдөлмөр шаарддаг” гэлээ. Калкаман  2014 дэлхийн  циркийн наадамд оролцож тэргүүн байр  эзэлсэн авьяаслаг уран бүтээлч юм.

 

"Bravo circus" тоглолтод арав гаруй орны тамирчид оролцоно

"Bravo circus" олон улсын циркийн тоглолт энэ сарын 21-нд хөшгээ нээнэ. Харин  20-нд  хандивын тоглолтоо хийх юм байна. ОХУ, Армени, Вьетнам, Япон, Аргентин, Казахстан, Узбекистан, Африк, Вьеатнам гэсэн арав гаруй орны циркийн урлагийн гайхамшгийг түгээгчид тоглолтод үзүүлбэрээ үзүүлэх аж. Тоглолтод сургуультай аварга могой, нохой, муур гэсэн амьтдын хөгжилтэй үзүүлбэр толилуулна. Японы жонглёрчин, Казахстан улсын жүжигчдийн морьтон үзүүлбэр үзүүлэх аж. Африкийн Гана улсаас зорин ирэх циркийн жүжигчид  мөн сонирхолтой үзүүлбэр үзүүлэх юм байна. Ийнхүү "Bravo circus" тоглолтод энэ сарын 21-нд хөшгөө нээж үзэгчдэд хүрэх гэж байгаа талаар зохион байгуулагчид  мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр Монголын циркчдийн холбооны тэргүүн Ч.Хатанбаатар “Монголд циркийн урлагийн тоглолт үзэгч багачуудад хүрээгүй удсан байна. Тиймээс Монголын циркийн хэсэг уран бүтээлчид нийлж "Bravo circus" нэгдэл байгуулсан. Олон улсын ур чадвар, өнгө төрх бүхий циркийн тоглолтыг Монголын үзэгч, хүүхэд багачууддаа хүргэх цаг болсон. Тиймээс Монгол бөхийн өргөөнд  циркийн урлагийн гайхамшгийг түгээх зорилгоор  тайз, орчинг бүрдүүлж ажиллаж байна” гэлээ.  

 

Орон зайн гайхамшгийг мэдрүүлнэ

Циркийн урлаг уран бүтээлээ толилуулахад амьтад  тухайн орчинд, жүжигчид орон зайдаа дасах хэрэгтэй болдог талаар "Bravo circus" нэгдэлийн  найруулагч “Монголын шинэ цирк төв”-ийн захирал, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Зоригт  онцолж байлаа. Тиймээс  циркийн жүжигчид бэлтгэл ажилдаа ийнхүү шамдан оржээ. Сүүлийн хэдэн жилд Монголд орон зай эзэлсэн тоглолт хийх боломжгүй байсан учраас Канад, Вьетнам, Беларус улсын  агаарын гимнастикчдыг урьжээ. Мөн үхлийн цагариг хэмээх дэлхийд алдартай 14 метрт хамгаалалтгүй явдаг ОХУ-ын жүжигчин Андрей тоглолтод оролцож агаарын орон зайн гайхамшгийг түгээнэ. "Bravo circus" олон циркийн тоглолтод 50 гаруй уран бүтээлч оролцох юм байна.  Тоглолт хоёр цаг үргэлжлэх бөгөөд арав хоногийн турш Монгол бөхийн өргөөнд толилуулах аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 19. ЛХАГВА ГАРАГ. № 203 (6935)

 

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

50 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

50 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

50 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

11 цаг 19 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

11 цаг 37 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

14 цаг 44 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

20 цаг 3 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

20 цаг 16 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09