Буриадын театр 44 жилийн дараа бүрэн бүрэлдэхүүнээрээ ирлээ

2022-10-18
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.БАЯРЖАВХЛАН

 

1943 онд БНМАУ-ын Ерөнхий сайд, БНМАУ-ын хошой баатар, өрлөг жанжин Х.Чойбалсангийн урилгаар Буриадын театр анх удаа манай улсад аялан тоглолтоо толилуулж байжээ. Түүний дараа 1978 онд дахин бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж тоглолтоо хийж байжээ.

Тэгвэл энэ жил Буриад улсын 100 жил, Буриадын театрын 90 жилийн ойг тохиолдуулан 44 жилийн дараа манай улсад аялан тоглолтоо хийхээр бүрэн бүрэлдэхүүнээрээ ирээд байна. Буриад улсын Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт Хоц.Намсрайевийн нэрэмжит драмын эрдмийн театрын бүрэлдэхүүнд ОХУ-ын Ардын жүжигчин, Буриад улсын Ардын жүжигчин, Гавьяат жүжигчин тэргүүтэй 70 орчим, уран бүтээлчид багтжээ. Тэдэн дунд Буриад улсын ардын жүжигчин Саян Жамбалов, Лосолма Протасова, Баярто Ендонов, Жажан Динганорбоев нар ирсэн байна.

Мөн Буриадын соёлын сайд  Соелма Дагаева хамт ирсэн нь онцлог байлаа. Тэрбээр хэлэхдээ “Манай Буриадын театрын хувьд Монгол Улсын театртай нөхөрсөг харилцаатай. Энэхүү тоглолтоо бид өнгөрсөн жилээс эхлэн төлөвлөж жилийн хугацаанд бэлдэж ирлээ. Мөн Монгол-Оросын найрамдалт төвөөс бидэнд орос хэл дээр хүүхдийн жүжиг тавих хүсэлт гаргасан. Түүний дагуу орос сургуулийн хүүхдүүдэд зориулан орос хэл дээр жүжиг тавьсан. Манай Буриадын театрын хувьд дэлхий дээр буриад хэлээр жүжиглэдэг цор ганц театр юм. Тиймээс Монгол ахан дүүс минь бидний тоглолтыг ирж үзээрэй. Буриадын театрын ертөнцөөр аялаарай” гэсэн юм.

Жүжгийн найруулагч Саян Жамбалов хэлэхдээ “Монголчууд "Алдарын есөн хором" жүжгийг сайн мэднэ. Тус жүжигт 300 гаруй цэргийнхээ амийг авардаг ОХУ-ын баатрын талаар өгүүлдэг. Бодит явдлаас сэдэвлэсэн жүжиг. Мөн Буриадын аман домог дамжин ирсэн "Улей нутгийн охид" жүжгийг Соёлын төв өргөөний тайзнаа  өнөөдөр /өчигдөр/ тоглоно. Улей нутгийн сүнслэг шинж чанарыг харуулсан, өвөрмөц шийдэлтэй жүжиг юм. Харин “Барлаг” жүжгийг Монголын хүүхдийн ордонд орос хэлээр сурдаг сургуулийн сурагчдад зориулан нээлээ. "Үхэж ядсан хаан" бол абсурд төрлийн жүжиг юм. "Солонгост өнгөрүүлсэн хар өдрүүд" жүжигт хүний нутагт зовлон, жаргал туулж буйг харуулна. "Блогчин" жүжгээс хүүхдүүд цахим орчинд хэт их автах үзэгдлийг бодитой, хөгжилтэй байдлаар өгүүлнэ. Эдгээр зургаан жүжгийг Буриадын жүжигчид тайзнаа тоглохоос гадна энэ сарын 20-нд Буриадын театрын урын санд байдаг шилдэг жүжгүүдийн түүврийг үзэгчдэд толилуулна” гэв.

 

Тоглолтын нээлт өчигдөр Үлей нутгийн охид жүжгээр эхэллээ

 

Үлей нутгийн охид жүжгийн хувьд галын онгодоос хулгайлагдсан бүсгүйн тухай ардын домог болсон ярианаас сэдэвлэсэн жүжиг юм. Хайрын улмаас хорвоог орхиж сүнс болон хувирсан Үлей бүсгүйн тухай аман яриа ард түмэнд үлгэр домог болон түгсэн байдаг. Тус жүжиг нь орчин үеийн сүйт бүсгүйн хайрын золиосоор эхэлдэг. Дуу, бүжиг, инээд хѳѳр, баяр баясгалангаас эхлэн үзэгчдийг хуриманд урьж буй нь хѳгжилтэй уур амьсгалыг бий болгодог. Тайзан дээр болж буй үйлдлүүд заримдаа аймшигтай, заримдаа инээдтэй санагдана. Мөн өнгөрсөн, одоо, ирээдүйн харилцан уялдаа, сүнсний ертөнц ба хүмүүсийн ертөнц хоорондын харилцааны тухай жүжгээс үзэж болох юм. Эрхүүгийн буриадуудын ардын дууны урлаг, зан үйл, ардын аман зохиол, тоглоом, бүжиг өргөнөөр харагдана. Энэ сарын 20-ыг хүртэл үргэлжилнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 18. МЯГМАР ГАРАГ. № 202 (6934)

 

Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

Тэднийг гурван бүлэгт хувааж болно. Геополитикчид (ихэнх нь барууныг баримжаалдаг бөгөөд одо

4 цаг 32 мин
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас өмнө өөрийн хүсэл

4 цаг 32 мин
Д.Ариунсайхан: Хүүхдийн эрүүл мэндийн төлөө “Lumi care” эмнэлэг үзлэг, зөвлөгөөгөө үнэгүй хүргэдэг

НҮБ-аас 1959 оны энэ өдөр Хүүхдийн эрхийн тухай тунхаглал, 1989 онд Хүүхдийн эрхийн тухай конвенцыг

4 цаг 32 мин
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

17 цаг 41 мин
Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

20 цаг 7 мин
Н.Ариунболд: Шахмал түлшний аюулгүй байдалтай холбоотой зөрчилд үйлдвэрлэгчээс нөхөн төлбөр шаардах боломжтой

Шахмал түлшний угаарын хийн хордлого ба хохирогчдын эрхийн талаар өмгөөлөгч Н.Ариунболдтой ярилцлаа. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр нарын 25 гишүүн хаврын морин уралдааныг сэргээн з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Төрийн тэргүүний эхлүүлсэн жишгийн дагуу бүгд шалгуулах ёстой

Өчигдрийн улс төр Ерөнхий сайд Н.Учралын мэдэгдлээр эхэлж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхи

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг олонх дэмжиж, чуулганд танилцуулахаар боллоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг олонх дэмжиж, чуулганд танилцуулахаар боллоо

Уржигдар 14 цаг 30 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг парламент “дэнсэлнэ”

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөх хүсэлт гаргаж буйгаа мэдэгдлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин