Э.Батшугар: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын цахим системүүдийн хэрэглээг нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй

2022-10-11
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ТӨГС

УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын цахим шилжилтийн явцтай танилцах, санал солилцох зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны удирдлагууд, холбогдох албан хаагчдыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр өнгөрсөн 5 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Цахим хөгжлийг дэмжих хуулиудын хэрэгжилтийн талаар ярилцаж, хөдөө аж ахуйн салбарт ашиглаж, хөгжүүлж байгаа цахим системүүдтэй танилцсан байна.

Тус салбарт өнгөрсөн 10 жилийн хугацаанд 54 систем, программ хангамж хийгдсэнээс одоогийн байдлаар 50 хувь нь ашиглагдаж байгаа аж. Малчид, тариаланчид, хүнсний салбарынханд зориулсан хариуцлагатай нүүдэлчин, газар тариалангийн нэгдсэн систем зэргийг танилцууллаа. Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар эдгээр шийдэл нь тодорхой болсон цахим системүүдийн хэрэглээг нэмэгдүүлэх, хэрэглэгчийг чадавхжуулах тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй байгааг энэ үеэр сануулж, тус салбарын цахим шилжилтийн үйл ажиллагаа үе шаттай сайн хэрэгжиж байгаа талаар онцоллоо.

Мөн тэрээр “Хөдөө аж ахуй бол манай улсын хувьд эдийн засгийн тулгуур бөгөөд стратегийн онцгой салбаруудын нэг. Сүүлийн жилүүдэд дэлхийд инновацын сонирхолтой шийдлүүд, цахим технологиудыг асар хурдтай хөгжүүлж, салбарын үр өгөөжийг хэд дахин нэмэгдүүлж байна. Ялангуяа уудам том газар нутаг, хатуу ширүүн уур амьсгалтай манай орны хувьд инновацын болон цахим технологиудыг маш сайн хөгжүүлж чадвал хамгийн наад зах нь малчин, тариаланчдын хөдөлмөрийг хөнгөвчлөхөөс эхлээд уламжлалт салбартаа тулгуурласан жишиг хөгжлийг дэлхийд гайхуулах бүрэн боломжтой.

Хөдөө аж ахуйн салбарыг бусад салбартай харьцуулахад цахим хөгжлөөр ахиц дэвшилтэй байгаа гэж дүгнэж болохоор байгаа ч цаашид систем хоорондын уялдааг илүү сайжруулах, интеграци хийх, малчид, тариаланчдыг тухайн систем, аппликэйшнуудыг бүрэн ашигладаг болгох гэх мэт чухал ажлууд хүлээгдэж байна. Тиймээс хэрэглэгчээ чадавхжуулах тал дээр онцгой анхаарах шаардлагатай. Цахим үндэстэн гэдэг нь зөвхөн төрийн үйлчилгээг цахимжуулах тухай асуудал биш бөгөөд ялангуяа хөдөө аж ахуйн салбарт үйлдвэрлэгч, хэрэглэгчийг холбосон цогц экосистемээр нь хөгжүүлэх боломжтой. Ялангуяа, тээвэр ложистикийн урсгал болон Монгол бүтээгдэхүүнийг олон улсын стандартаар хүлээн зөвшөөрүүлэх ажлуудыг яаралтай жигдрүүлмээр байна. Яагаад Монгол орон Авсрали, Шинэ Зеланд шиг хамгийн их хонины махыг дэлхийд нийлүүлж болохгүй гэж. Манай бэлчээрийн мах бол хаана ч чанараар тэргүүлэх органик чанартай гэдгийг дэлхийд таниулмаар байна. Хөдөө аж ахуйн салбарын экспортоос алдаад байгаа том боломжийг нөхөх, эдийн засгийн урсгалыг нэмэгдүүлэхэд технологийн шийдлүүдийг сайн ашиглавал тун боломжтой гэж харж байгаа. Байнгын хорооноос та бүхэнтэй энэ чиглэлд хамтран ажиллахад нээлттэй” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

8 цаг 26 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

8 цаг 29 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

11 цаг 6 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

11 цаг 9 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

16 цаг 39 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

16 цаг 39 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Өчигдөр 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин