Тойм: Цар тахлын дараах төсвийн төсөөлөл

2022-10-07
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.УЯНГА

Намрын чуулган нээлтээ хийхтэй зэрэгцэн Монгол Улс ирэх оныхоо төсвийг зурагласан. Дээр нь парламентын танхим дахь сөрөг хүчний тоглолт идэвхижиж намрын улс  төр эхэлсэн долоо хоног шувтарч байна. Ерөнхий дүр зургаар харвал Монгол Улс ирэх онд ядруухан байгаа төсвөө яаж тараан байршуулахаа нухацтай бодож төлөвлөсөн өдрүүд үргэлжиллээ. Мөнгөний бодлого дээр Засгийн газрын гол гал тогоог хариуцаж буй Сангийн яам танхимынхаа чиглэлийн дагуу энэ жилийн төсвийг нэлээн хумьжээ. Ингэхдээ Хэмнэлтийн хуулийг урдаа барьж бүтээн байгуулалтаас эхлээд зарим нэг зардал дээр харамч хандсанаа хэлж байна. Уг нь өмнөх жилүүдийн төсвийн гол дэвшил нь бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх байдаг байв. Гэтэл энэ удаа цар тахлын үеэр сөхөрсөн дансаа бүр мөсөн улайлгачихгүйн тулд улс даяараа бүсээ чангалах талаарх мессежийг битүү өгч байна. Эрх баригчид 2022 оны улсын төсвийг цар тахлын хүнд үед үүргээ гүйцэтгэсэн гэж дүгнэж ирэх жилийн төсвийг ийнхүү хэмнэлтийн горимд шилжүүллээ.

Ерөнхий сайд өчигдөр парламентын танхимд үг хэлэхдээ мөн л хэмнэх гэсэн үгийг хэд дахин давтана лээ. Эрх баригчдын зурагласан төсвийн төсөөллийн гол онцлогоос эшлэн хүргэе.

- 2023 оны улсын төсөв энэхүү өргөн баригдсан хувилбараар батлагдвал эдийн засгийн өсөлт таван хувьд хүрч, инфляц нэг оронтой тоонд хүрч буурч, экспортын биет хэмжээ цар тахлын өмнөх буюу 2019 оны түвшинд хүрч, төлбөрийн урсгал тэнцлийн алдагдал буурч, валютын ханш тогтворжино.

-Макро эдийн засгийн тэнцвэр хангагдсанаар хөрөнгө оруулалт, бизнесийн орчин сайжирч, иргэдийн орлого бодитоор өсөх суурь нөхцөл бүрдэнэ.

-Аж үйлдвэржилтийн сэргэлтийн хүрээнд ган, зэс, алтны үйлдвэржилтийг дэмжих бодлого явуулж, аж үйлдвэрийн боловсруулалтыг нэг шатаар ахиулж, нэмүү өртөг шингээх зорилт тавина.

-2023 онд эрчим хүчний сэргэлтийн бодлогыг эрчимжүүлж, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Тавантолгой цахилгаан станц зэрэг олон жил гацсан бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлэхээр төсөвт тусгасан.

-Амгалан Дулааны цахилгаан станц, Эрчим хүчний хуримтлуурын бүтээн байгуулалтыг 2023 онд багтаан ашиглалтад оруулна.

-2023 оны улсын төсөвт хөдөө орон нутагт нэг ч шинэ хөрөнгө оруулалтын арга хэмжээ төлөвлөгөөгүй.

-Хүүхдийн мөнгийг  91 хувьд нь олгоно.

-Ирэх оны төсвийг оруулахдаа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тарифт тодорхой өөрчлөлт хийж, зарим тусламж, үйлчилгээг нэмж нэг их наяд 570 тэрбум төгрөгийн төсөл оруулсан ч Сангийн яам нэг их наяд 481 тэрбум төгрөгөөр даатгалын сангийн төсвийг баталсан гэдгийг тодотгов. Мөн эмийн хөнгөлөлтийн тарифыг нэмж, 2022 оны төсөвт 67 тэрбум төгрөг байсныг ирэх оны төсөвт 90 тэрбум төгрөг болгож нэмэгдүүлсэн учраас ямар нэгэн эрсдэл гарахгүй гэж үзжээ.

-Нийт 1061 төслийн 914  нь буюу 86 хувийг 2023 онд ашиглалтад оруулж дуусахаар тооцсон.

-Өмнөх жилүүдийн хуримтлагдсан, шилжиж ирсэн төслүүдийг цаашид даамжрах, үнийн өсөлтөөс сэргийлж, олон жил дуусаагүй, мөн ойрын жилүүдэд шилжиж ирэх төслүүдийг дуусгана. Энэ хүрээнд шинэ хөрөнгө оруулалтаас татгалзах бодлогыг баримтална.

Эх сурвалж: www.polit.mn

JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

8 цаг 25 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

8 цаг 28 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

11 цаг 5 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

11 цаг 9 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

16 цаг 39 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

16 цаг 39 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Өчигдөр 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин