Хөдөлгөөнт зургийн авьяаслаг зураач

2022-10-06
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Б.НЯМСҮРЭН

 

“Зууны мэдээ” сонин “Залуус” буландаа чөлөөт уран бүтээлч Э.Хас-Эрдэнийг онцоллоо. Түүний хувьд уран зургийг хүсэл сонирхлоо болгосноос гадна Монголд хөгжиж буй анимейшны авьяаслаг зураач юм.

 

Киноны зураачаар ажиллах нь зураг зурахаас ялгаатай

 

-Миний хувьд багаасаа зураг зурах дуртай, зав гарвал хүссэн зүйлээ зурдаг байсан. Ээжийн маань  аав их гоё зурдаг гарын уртай хүн байлаа. Анх өвөөгөө дагаж зурж сурсан. Зурсан зургуудаа  харахаар урам зориг авч, өөртөө итгэх итгэл нэмэгддэг. Хүн дуртай зүйлээ хэзээ ч орхидоггүй юм билээ. Тиймээс өдөр бүр жаргаж хөдөлмөрлөдөг. Оюутан байхдаа найзтайгаа Хүүхэлдэйн театрын сэргээн засварлалтын ажилд оролцсон юм. Энэ үед гурав хоног орон сууцны машины зогсоолд цаас дэвсэж унтаад зургаа дуусгасан түүхтэй. Зургаа л зурж  байвал ямар ч саад бэрхшээл хэцүү санагддаггүй. Мэргэжилдээ дэндүү хайртай.  Одоогоор анимейшн болон киноны зураачаар ажиллаж байна. Анх “One nigth” кинонд зураачаар ажилласан. Мөн “Ноён эмэгтэй”, “1990” зэрэг дэлгэцийн бүтээлд ажиллаж туршлага хуримтлууллаа. Киноны зураачаар ажиллах нь зураг зурахаас ялгаатай. Тухайлбал, кинонд агуй байх ёстой гэхэд түүнийг нь хөөсөөр хийж, орчныг нь бүрдүүлдэг. Энгийнээр ойлгоход  зураад бэлдсэн загварыг бодит болгоно гэсэн үг. Түүхэн кинонд ажиллалаа гэхэд хуучны эдлэл хэрэглэл  нь  олдохгүй байвал зураач өөрөө урладаг онцлогтой.  

 

“Eeten mur film”-ийн уран бүтээлч

 

-“Eeten mur film”-тэй холбогдсон түүх гэвэл анх сошиалаар ажлын зарыг нь харсан. Тэгээд л очиж уулзаад ажиллаж эхэлсэн дээ. Захирал маань монгол ёс уламжлалыг их дээдэлдэг. Тиймээс ч студийн маань нэр их онцлогтой. Тайлбарлавал монгол гутал ээтэн хэлбэртэй байдаг нь чулуунд бүдэрдэггүй, өвс ургамал дээр гишгэхэд үндэс нь тасарч унадаггүй. Харин  энгийн гутал нь чулуунд бүдэрдэг, ургамлыг үндсээр нь тасалдаг. Үүнийг ухамсарлаж студиэ “Eeten mur film” хэмээн  нэрлэсэн юм билээ. Одоогоор манайх “Days of ub” цуврал анимейншн гаргахаар ажиллаж байна.Тус бүтээл нь насанд хүрэгчдэд зориулсан. Уран бүтээл бүр өөр өөрийн тодорхой зорилго, агуулгатай. Манай студийн  хийж буй цуврал  хөгжилтэй боловч үзэгчдэд сургамжтай. Нэг цуврал нь 20 ангитай. Бидний зорилго бүрэн хэмжээний анимейшнээ гаргаад кино театруудаар үзэгчдэд хүргэх. Миний ажлын явц нь цуврал бүтээлийн зургаа зурахдаа зохиолоо уншиж  дүрээ гаргадаг. Дараа нь  дүрээ сайжруулж компьютер руу оруулаад зурдаг.

 

Зурах дуртай сэдэв нь харь гараг

 

-Зураач хүнд  авьяас,  тэвчээр, уран сэтгэмж чухал. Зураад л байвал илүү дадлагажиж туршлагатай болно. Удаан зурахгүй бол төсөөрөх аюултай. Мөн сэтгэж бодсон зүйлээ буулгаж зурах нь ажиллагаатай. Тиймээс сайн судалгаа хэрэгтэй. Залуу уран бүтээлчийн хувьд зурах дуртай чиглэлээсээ хамаараад үлгэр дуурайлал авдаг зураачтай байдаг. Тухайлбал, миний хувьд Санкт-Петербург хотод И.Е.Репинийн академийн багшаар ажиллаж байсан, зураач Б.Отгонтүвдэн болон зураач Д.Мөнх нарыг хүндэлж, бүтээлүүдийг нь үзэх дуртай. Учир Б.Отгонтүвдэн зураач реалист чиглэлээр бүтээлээ туурвидаг. Эдгээр уран бүтээлчид нь миний зурах дуртай, сонирхдог чиглэлээр бүтээл урладаг. Урлагийн сургуульд сурч байхад манай багш “Сайн зураач хулгайч байх хэрэгтэй” гэж хэлдэг. Энэ нь  шууд утгаараа бус арга барил, техникээс нь суралцсанаар  зураач илүү задарч, туршлагажина гэсэн үг л дээ.  Мөн миний өөр нэг зурах дуртай сэдэв харь гарагийн хүн. Үүнийг тосон будгаар уран зурагтай адил буулгах амаргүй тул таблет ашиглаж зурдаг.

 

Орчин үед модерн зураг дэлгэрч байна

 

-Бүх зүйл нийгэм цаг үеэ дагаад хөгждөг. Өмнөх үед гарсан уран зургийн чиглэл нь тухайн цаг үеийн түүх болж үлддэг. Харин энэ үед орчин үеийн хэв маягийг агуулсан модерн зураг хөгжиж байна.  Мөн  хийсвэр бүтээлүүд дэлгэрсэн.  Урлагийн хүн тэр дундаа зураач хүн сүнслэг байх хэрэгтэй болов уу. Зураач мэдрэмжээрээ хөглөгдөж бүтээлээ зурдаг. Миний хувьд уран бүтээлийн олон найзтай. Тэд маань өөр өөр чиглэлээр зурдаг. Дуртай уран бүтээлчийн бүтээл, сонирхолтой зургийн үзэсгэлэнг найзуудтайгаа зорьж үздэг. Оюутан байхдаа бүхий л уран бүтээлчийн үзэсгэлэнг цаг алдалгүй үздэг байлаа. Тухайн үед манай хичээл 17:00 цагаас тардаг байлаа. Харин галерей нь 17 цаг 30 минутаас хаадаг. Гадаа түгжрэлтэй болохоор 30 минутын  дотор үзэсгэлэн амжиж үзэхээр алхдаг байсан. Ялангуяа залуу уран бүтээлч бидэнд үзэсгэлэн үзэх нь ашигтай. Чадварлаг зураачдын бүтээлийг харж, суралцдаг. Зураг зурах үед орчин чухал нөлөөтэй санагддаг. Магадгүй гоё намуухан дуу тавиад зурах хэрэгтэй. Зарим үед  юу зураад байгаагаа мэдэхгүй төөрөлдөх үе бий. Дундад зууны үед зураачид зурсан зургаараа мөнгө хангалттай олдог байсан. Харин энэ үед зураачид тогтсон орлогогүй байна.  Уран бүтээлээ тасралгүй хийсэн ч бүтээл  нь зарагдах  эсэх нь тодорхойгүй. Тиймээс зураачид кино, тайзны урлагт давхар ажиллаж байна.

 

“Зураас хүний зүрхнээс гардаг”

 

-Багш нар маань зураач хүнд 99 хувийн хөдөлмөр нэг хувийн авьяас хэрэгтэй гэж хэлдэг. Хэдий авьяастай ч хөдөлмөрлөхгүй бол зэвэрнэ. Өмнө нь сайн зурдаг байсан ч одоо зурахаа больсон зураачдын түүхийг судлахад хичээл зүтгэл гаргаагүй, өөртөө итгэлгүй байжээ. Хүний зурсан зургаас сэтгэл зүйг нь мэдэж болдог. Багш маань зураас хүний зүрхнээс гардаг гэж хэлдэг байсан. Мэргэжлийн уран бүтээлчдэд зураг унших чадвар суудаг. Нэг бүтээл хараад мэргэжлийн түвшнийх, халтуурдсан  гэдэг нь ялгагддаг. Төрийн хошой шагналт, Ардын зураач О.Цэвэгжав “Азарганы ноцолдоон” зургаа зурахдаа 17 жил судалгаа хийсэн гэдэг. Тухайн бүтээл нь Монголын үнэлэгдэшгүй бүтээлийн нэг. Тиймээс сайн зураач болохын тулд судалгаа хийх нь чухал. Уран бүтээлч хүн чөлөөтэй байх хэрэгтэй. Харсан зүйлээ хүссэнээрээ зурж болно. Нэгэн зураач “Хамгийн сайн багш бол байгаль” гэж хэлсэн байдаг. Бодит  зүйлийг хараад зурах тийм ч хэцүү биш. Харин зохиомжит зураг ур чадвар шаардана, ажиллагаа ихтэй.   

 

Хувийн студитэй болох зорилготой

 

-Залуу зураачийн хувьд бодсон зүйл их бий. Хийж эхлэхийн тулд мэдлэг, туршлагатай байх хэрэгтэй. Миний цаашдын зорилго өөрийн студитэй болох. Хүсэл сонирхлоороо холбогдсон мэргэжил нэгт найзуудтайгаа хамтраад комик ном хийхээр төлөвлөж байна. Он гаргаад цахимаар хүмүүст хүргэнэ. Комикийн хувьд  оюутан залуу харь гарагийн хүнтэй танилцаад өөрийгөө нээж буй тухай өгүүлнэ. Энэ бүтээлийг өсвөр насныхан болон залуучуудад зориулсан. Хүн өөрийгөө олохын тулд хүссэн зүйлийнхээ төлөө л хөдөлмөрлөх хэрэгтэй гэсэн санааг илэрхийллээ. Сүүлийн үед анимейшнд дурлаж байгаа маань ч энэ санаатай холбоотой. Ямар ч зүйлд сайн муу хосолдог. Зарим үед хэн нэгнээс чи чадахгүй, яаж анимейшн хийдэг юм гэсэн үг сонсож л байлаа.  Гэхдээ энэ үгийг хэдэн мянга сонссон ч миний дотор байгаа хүсэл унтрахгүй. Миний хувьд шийдсэн л бол зоригтой байж, эхлүүлсэн бол  бууж өгөхгүй сонголтдоо үнэнч байхыг илүүд үздэг.

Шинэ анимейшны зургуудаас.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 6. ПҮРЭВ ГАРАГ. № 194 (6926)

 

Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

13 цаг 33 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

2026-10-15
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

2026-10-15
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

2026-10-15
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

2026-10-15
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

“Өлгүүр нь доор байдаг болохоор цүнхээ өлгөхөөр газар шүргээд байдаг. Зарим сандал д

2026-10-15