Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга болон гишүүд ЦХХХЯ-нд ажиллалаа

2022-10-05
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ТӨГС

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга болон гишүүд Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд ажиллалаа. Монгол Улсын Их хурал 2020 онд Инновац, цахим бодлогын байнгын хороог, 2022 онд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрыг Цахим хөгжил, харилцаа холбооны яам болгон байгуулсан. Мөн Инновац, цахим бодлогын байнгын хороо Цахим хөгжлийг дэмжих хуулиуд буюу Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуулиудыг батлуулж энэ оны тавдугаар сарын 1-ний өдрөөс даган мөрдөж байгаа. 

Цахим хөгжлийг дэмжих хуулиудын хэрэгжилтийг хангах үүрэг Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд ногдож байгаа. Тус хуулиудыг дагах 37 журам, аргачлал, стандартыг яаралтай, гэхдээ оновчтой боловсруулах ажил нэн тэргүүнд байгааг Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар хэллээ. 

“Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаартомилогдсон өдрөөс эхэлж харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагааявуулж байгаа төр, хувийн хэвшил, төрийн бусбайгууллагуудын төлөөлөлтэй олон удаагийн уулзалтхийж  хуулийн хэрэгжилтийг хангах асуудлыг онцгойанхааруулж, тэдэнд тулгамдаж байгаа асуудлынталаар нээлттэй ярилцаж тодорхой шийдэл гарцыголохоор ажиллаж байна. 

Тэдгээр төлөөлөлтэй уулзах үеэр олон асуудлыгхөндөж байсан. Тухайлбал, Төр зөвхөн төрийнүйлчилгээг цахимжуулах бус цахим шилжилт хийх, цахим үндэстэн болох хүрээнд экосистемийгбүрдүүлэх, нийгэм, эдийн засагт энэ салбарын үрашгийг авчрах, гаднаас хөрөнгө оруулалт татах, дэлхийд Монгол Улсын брэндийг бий болгох зэрэгсаналуудыг гаргаж байлаа. Саяхан монгол залуучууд Казахстаны хамгийн том оператор компанид клауд үйлчилгээ үзүүлэх гэрээ хийчихлээ. Энэ бол бидцаашид зөвхөн төрийн үйлчилгээг цахимжуулахаасгадна энэ салбарын зургийг томоор нь харж төр, хувийн хэвшил хамтран мэдлэгийн экспортыг тэлж дэлхийд гарах боломж байгааг харуулж байна. Цаашид эрхзүйн орчныг улам тодорхой болгож, цахим шилжилтхийхэд саад болж байгаа хуулиудыг шинэчлэх, хувийнхэвшилтэй өрсөлдөж байгаа зарим УТҮГ-уудын үйлажиллагааг цэгцлэх, тоон гарын үсгийн хэрэглээг бүхсалбарт нэвтрүүлэхэд онцгой анхаарал хандуулж, холбогдох байгууллагуудтай гарц шийдлийг олохажлуудыг хийж гүйцэтгэхэд Цахим хөгжил, харилцаахолбооны яамны үүрэг маш чухал” гэж тэрээр онцоллоо. 

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал байнгын хорооны гишүүдэд үйл ажиллагаа болон хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өгөөд Цахим хөгжлийг дэмжих хуулиудыг хэрэгжүүлэхэд бодит амьдралд үүсээд байгаа гацаануудыг арилгахад ойрын үед анхаарч ажиллана гэдгээ илэрхийлэв.

Эх сурвалж: www.polit.mn

JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

8 цаг 25 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

8 цаг 28 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

11 цаг 5 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

11 цаг 9 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

16 цаг 39 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

16 цаг 39 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Өчигдөр 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин