Цэцэг л өргөсөн 24 жил

2022-10-03
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

 

Төр, нийгмийн  нэрт зүтгэлтэн, Дэд бүтцийн сайд агсан С.Зориг 1998 оны аравдугаар сарын 2-нд бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан. Тэр цагаас хойш 24 жил өнгөрсөн ч хэргийн зангилаа одоог хүртэл тайлагдаагүй байна.  Жил бүрийн энэ өдөр төрийн өндөрлөгүүд, хамтран улс төрд зүтгэж байсан нөхөд нь түүний хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг билээ.  Өчигдөр энэ уламжлалын дагуу улстөрчид, намын найз нөхөд нь хөшөөнд нь цэцэг өргөж хүндэтгэл үзүүлж, өнгөрөөв. 

Цэцэг өргөх ёслолд  АН-ын  Тэргүүн дэд дарга Ө.Шижир, дэд дарга Ш.Түвдэндорж,  Д.Бадарсан, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал, нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваа болон Ардчилсан ахмадын холбоо, МоАХ-ын анхдагчид, АН-ын гишүүд дэмжигчид хүрэлцэн ирсэн байв.

Мөн ХҮН-ынхан хүрэлцэн иржээ.   Энэ үеэр  УИХ-ын гишүүн Т.Доржханд "Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны дурсгалыг хүндэтгэн ХҮН жил бүрийн энэ өдөр хөшөөнд нь цэцэг өргөж, Монголын ардчиллын үнэ цэнийг эргэн дурсдаг юм. Түүний бидэнд үлдээсэн өв, эрх ашгийн эрэмбэ, ардчилсан эрх чөлөөт Монгол улсыг байгуулах үйл хэргийг өнөө үеийхэн бид үргэлжлүүлж, дараа үедээ нэр төртэй хүлээлгэн өгөх болно" гэлээ.

Хэргийн талаар товч дурдахад, 2015 оны арваннэгдүгээр сарын 17-нд  С.Зориг агсны гэргий Б.Булганыг  энэ хэрэгтэй холбоотойгоор баривчилсан тухай ЦЕГ-аас мэдээлэв. Энэ мэдээтэй хамт уг хэргийг үйлдсэн гэх эрэгтэй, эмэгтэй хоёрыг Орхон аймгаас баривчилсан. Үүнээс хойш удалгүй хүн амины хэргээр ял эдэлж байсан Ц.Амгаланбаатар, баривчлагдаж ирсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар С.Зоригийн амь насыг хөнөөсөн болж, тэдэнд гурван шатны шүүхээс ял оноосон.  Улмаар олон нийтийн дунд энэ хэргийн учир зангилаа тайлагдаж, захиалагчийг зарлах болов уу гэсэн хүлээлт бий болов.  Гэвч зарим  улстөрчид хэргийг уриа лоозон мэт ашиглаж, сонгууль бүрийн өмнө иргэдээс оноо авах хэрэгсэл болсны нэг илрэл нь энэ үйл явдал болж таарав. Одоо С.Зоригийг хөнөөсөн хэрэгт шүүхээс ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ хэлмэгдсэн болж, шүүхээс тэднийг суллах шийдвэр гаргаад байгаа билээ. Магадгүй, 2024 оны сонгуулийн өмнө энэ хэрэг дээр ямар хувилбар гарч ирж, хэргийн илэрц хэрхэн үргэлжлэх нь хөшигний ард яригдаж байгааг бид таашгүй. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 3. ДАВАА ГАРАГ. № 191 (6923)

 

JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

8 цаг 26 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

8 цаг 29 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

11 цаг 6 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

11 цаг 10 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

16 цаг 40 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

16 цаг 40 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Өчигдөр 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин