Энэ засгийн “зангуу” нь Ч.Хүрэлбаатар болох юм байна

2022-09-30
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Эдийн засаг, хөгжлийн сайд болоод 20 гаруйхан хонож буй Ч.Хүрэлбаатар уржигдар цахим сүлжээнд нэг “үг” бичжээ. Тэрбээр “...Аан тийм, энэ төсөв дээр LRT-ын мөнгө, баталгаа энэ тэр гэж юу ч суугаагүй гэдгийг хэлэхээ мартчихаж” гэсэн байв. Ч.Хүрэлбаатарын энэ үгнээс ялсан сэтгэлээ барьж дийлэхгүй байгаа нь ханхийтэл үнэртэнэ. Басхүү үүнийг маш их таашаал, сэтгэл ханамжтайгаар нийтийн хүртээл болгожээ. Гэвч энэ нь олон хүний дургүйцлийг хүргэлээ.

Учир нь LRT гэдэг нь хотын түгжрэлийг бууруулах хөнгөн галт тэрэгний төсөл юм. Хариуцсан хүмүүс нь уг төслийг өнгөрсөн хавар, тавдугаар сараас эхлүүлээд, 2024 онд дуусгаж, үйлчилгээнд нэвтрүүлэхээр төлөвлөөд байв. Гэвч Ч.Хүрэлбаатар УИХ-аар хэлэлцүүлэлгүй гацаасан байдаг юм. Тэрбээр тухайн үед Төсвийн байнгын хорооны дарга байв. Тиймээс хэлэлцэх асуудал, санхүүжүүлэх төслөөс LRT-ыг хасчихсан байдаг юм. Хотоос сонгогдсон гишүүд нийлж эсэргүүцээд дийлээгүй юм. Тэгээд л LRT  гацсан.

Угтаа Ч.Хүрэлбаатар Монголын төрийн нэг төслийг л гацаачихсан юм. Энэ төсөл хэрэгжсэн бол түгжрэлийг бууруулахад үнэхээр хэрэг болох байсан  ч юм бил үү. Хэн мэдэх билээ. Хамгийн гол нь Ч.Хүрэлбаатар яагаад LRT-ыг гацаасан бэ гэдэг нь өчүүхэн эрх ашгийн шалтгаантай. Тодруулбал, асуудлын гол нь LRT төсөлдөө биш, LRT төслийг хэрэгжүүлэгчид байгаа юм. Тэрбээр сүүлийн хоёр, гурван жилд банк тойроод л нэг улстөрчтэй хэрэлдээд байгааг хүмүүс мэднэ. Тэгэхээр Ч.Хүрэлбаатар LRT төслийг гацаасан нь тэр хүнээс хувийн хонзонгоо л авсан гэсэн үг. Энэ нь түүний цахим сүлжээнд сэтгэл хөдлөлөө барьж дийлэлгүй бичсэн үгнээс харагдана.

Уг нь энэ Засгийн газрыг “...Зангарагтай сайд нараас бүрдлээ” гэсэн. Тэднийг “...Том төслүүдийг гялалзуулах нь дээ” гэцгээсэн. Гэвч өнгөрсөн хорь гаруйхан хоноход олонх сайдын хариуцсан төслүүд шальтай хөдөлсөн ч үгүй. Яв янзандаа л байна. Харин “хушууны хэрэг”-т нэлээд нь холбогдчихов. Зарим нэг нь засгаасаа бүр явчихлаа.

Үлдсэн хэд нь “хушуу”-наас гадна Ч.Хүрэлбаатар шиг төрийн эрх мэдлийг хувийн харилцаандаа ашиглаад байж болзошгүй нөхдүүд бол “...Том төслүүд хэрэгжинэ” гэж найдаад бүр ч нэмэргүй гэсэн үг.

Ер нь бол насаараа улс төр дагаж, намынхаа буянд хэд хэдэн удаа сайд болсон хүн бүрийг “...Зангарагтай” хэмээж болдоггүй юм байна. Лав Засгийн газарт дөрвөн удаа орж, ЗГХЭГ-ын дарга, Түлш, эрчим хүчний сайд, мөн Сангийн сайдаар хоёр ч удаа ажилласан. Одоо тав дахь удаагаа сайд хийж байгаа Ч.Хүрэлбаатар энэ засгийн зангараг бус “зангуу” нь болох дог шүү.

Эх сурвалж:  “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 30. БААСАН ГАРАГ. № 190 (6922)

 

JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

8 цаг 25 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

8 цаг 28 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

11 цаг 5 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

11 цаг 9 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

16 цаг 39 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

16 цаг 39 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Өчигдөр 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин