Хурдан унтаж, сайн амрахын тулд юу мэдэх хэрэгтэй вэ?

2022-09-28
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

З.БАТЦЭЦЭГ

 

Унтах, сэрэх горим нь амьдралын чанарыг тодорхойлдог. Хүн түүнд хэдий чинээ анхааралтай хандана төдий чинээ сайхан мэдрэмж төрдөг. Харамсалтай нь үүнийг дагаж мөрдөх нь тийм ч хялбар биш. Судалгаанаас харахад гурван насанд хүрэгчийн нэг нь нойрны асуудалтай байдаг. Lenta.ru яагаад ийм зүйл болж байгааг олж мэдээд энэ талаар юу хийх ёстойг мэргэжилтнүүдээс асуув.

 

Нойр яагаад чухал вэ?

 

ОХУ-ын ШУА-ийн Физиологийн нийгэмлэгийн сомнологийн секцийн дарга, биологийн шинжлэх ухааны доктор Владимир Ковальзон "Нойрны мэдрэлийн физиологи ба нейрохими" нийтлэлд дурдсанчлан сэрүүн байх механизм ба нойрны толин тусгал механизмууд хэвийн бол тархины өндөр үйл ажиллагааг хангадаг системүүд ажиллах болно. Ялангуяа, сэтгэл хөдлөл, суралцах чадвар, ой санамж орно. Нойрны хямралд орсон тохиолдолд бүгд саатах эрсдэлтэй байдаг. Нойр дутуу хүн шинэ мэдээллийг муу тогтоодог. Хангалттай унтдаг хүмүүсээс илүү муухай ааштай байх магадлалтай. Унтах үед тархи өдрийн турш хуримтлагдсан мэдээллийг ангилдаг. Шаардлагагүй зүйл мартагдаж, үлдсэн хэсэг нь богино хугацааны санах ойноос урт хугацааны санах ой руу шилждэг. Тиймээс өмнөх өдөр нь шийдэгдээгүй зарим ажил сайн унтсаны дараа амархан бүтдэг.

 

Нойргүйдэл гэж юу вэ?

 

Унтах эмгэгийн олон улсын ангиллын дагуу нойргүйдэл нь дараах шинж тэмдгээр тодорхойлогддог. Тухайлбал, унтахад 30 минутаас илүү хугацаа шаардагдана. Шөнийн цагаар сэрэх нь 30 минутаас удаан үргэлжилдэг. Өөрийн эрхгүй эрт босож, унтах хугацаа богиносдог. Нойргүйдэлд нэрвэгдсэн хүмүүс ихэвчлэн хүссэн хэмжээгээрээ унтах боломжтой байдаг ч өөрийгөө хүчээр унтуулж чаддаггүй. Энэ байдал долоо хоногт дор хаяж гурван удаа тохиолддог. Үүний үр дүнд тэд сэрүүн байхдаа үр ашиг багатай байдаг. Нойр дутуугаас болж таагүй мэдрэмж төрдөг.

Нойргүйдэл янз бүр байдаг бөгөөд тус бүрийг өөрөөр эмчилнэ. Танин мэдэхүйн зан үйлийн эмчилгээ, нойрны эмийг хоёуланг нь хэрэглэдэг. Та өөрөө онош тавих ёсгүй. Тэр байтугай мэргэжлийн эмчийн зөвлөмжгүйгээр ямар ч эм хэрэглэхгүй байх ёстой.

 

Эрүүл нойр

 

Хүн бүр нойрны "хэв маяг"-тай байдаг. Нойргүйдлийн фенотип гэж нэрлэгддэг. Энэ нь таван төрөл байдаг. Тиймээс нойрны зөвлөмж хүн бүрт адилгүй. Жишээлбэл, хүн өдөрт найман цаг унтах шаардлагагүй. Хувь хүний норм нь 4-12 цаг байж болно. Хүн 15 минут ба түүнээс бага хугацаанд унтаж, өглөө нь сэрснээс хойш 15 минутын дотор өдөр тутмын үйл ажиллагааг эхлүүлж чадаж байвал та эрүүл нойртой байна гэсэн үг. Шөнийн цагаар 1-2 удаа сэрэх боломжтой ч сэрүүн байх хугацаа 15 минутаас хэтрэхгүй. Мэдрэлийн систем 15 минутын дотор идэвхтэй үйл ажиллагаанаас амарч эхэлдэг. Хэрэв тэгээгүй бол таныг амрахад саад болж буй хүчин зүйлүүд байна. Жишээлбэл, дуусаагүй ажил хэмээх үзэгдэл байдаг гэж нойр судлаач, сэтгэл судлалын шинжлэх ухааны доктор Алексей Мелехин тэмдэглэв. Ажлын өдрийн үр дүнг дүгнэж, дуусаагүй ажлаа унтахаас хэдхэн цагийн өмнө хойшлуулахыг хичээх хэрэгтэй. Энэ нь ихэвчлэн нойронд саад учруулдаг сэтгэл түгшээх бодлуудаас зайлсхийхэд тусална.

 

Нойрны үе шатууд

 

Хүн нойрны удаан, хурдан гэсэн үе шатыг дамждаг. Удаан үе нь нэн даруй эхэлж, гурван үе шатанд хуваагддаг. Эхлээд нойрмоглох, дараа нь өнгөц, гүн нойр (үүнийг дельта нойр гэж нэрлэдэг). Дараагийн үе шат бол хурдан нойр юм. Тэр үед зүүд дагалддаг. Мөн энэ нь тархины идэвхтэй ажлын үед булчингуудыг бүрэн сулруулдаг онцлогтой. Тиймээс хурдан үе шатыг мөн парадоксик гэж нэрлэдэг. Үе шат нь нэг цаг хагас орчим үргэлжилдэг мөчлөг юм. Шөнө дундаас өмнө унтах нь илүү ашигтай байдаг гэж үздэг. Учир нь энэ үед нойрны удаан үе шат тохиолддог. Гэхдээ тэдний эхлэх, өөрчлөгдөх нь зөвхөн тухайн хүнд унтах нь илүү тохиромжтой үед л шалтгаална.

 

Яаж хурдан унтах вэ?

 

Олон хүн ялангуяа, том хотын оршин суугчид хэрхэн хурдан унтахыг сонирхдог. Хэн нэг нь нойрны эм ууж эсвэл бясалгал сонсдог. Зарим тохиолдолд энэ нь тусалж болох ч нойрны системийг ийм байдлаар бүрдүүлэх боломжгүй юм. Алексей Мелехинийн хэлснээр эдгээр арга нь нойрны чанарыг сайжруулдаггүй. Илүү сайн унтахын тулд та нойрны эрүүл ахуйн тал дээр ажиллах хэрэгтэй. Өвчтөнд түүнийг дагаж мөрдөх дүрмийг заах зорилготой сэтгэл зүйн эмчилгээний тусгай чиглэл ч байдаг. Мэргэжилтнүүдийн зарим зөвлөмжийг энд оруулав.

 

Нойр хүрмэгцээ орондоо ор

 

Орой гэхэд та тайвширч, унтаж чадахгүй бол цэвэр агаарт алхаж болно. Биеийн хүчний ажил хийхгүй байх нь чухал. Гар утас өөртөө авч явах хэрэггүй, өөртөө бага зэрэг сэтгэл зүйн амралт зохион байгуулаарай.

 

Унтахаасаа хэдэн цагийн өмнө ажлаа зогсоо

 

Үүний дараа биеийн болон сэтгэл санааны ачааллаас зайлсхийхийг хичээ. Хэрэв та өдрийн цагаар ядарч сульдаж байвал энэ нь таны унтах дарамт байгалийн шинж чанартай гэсэн үг. Унтахаасаа нэг цагийн өмнө гар утсаа хойш тавиарай.

 

Унтахын өмнөх зан үйлийг бий болго

 

Энэ нь таныг хурдан унтахад тусална. Хэн нэг нь маск нүүрэндээ тавьж, хэн нэг нь лаа асааж баннд хэвтэнэ. Зан үйл нь "Би ая тухтай байна, надад юу ч заналхийлэхгүй, би унтаж чадна" гэсэн ойлголтыг өгдөг. Унтахаасаа 3-4 цагийн өмнө хооллож, үдээс хойш кофе хэрэглэхээс зайлсхий гэж Роман Бузунов зөвлөж байна;

 

Хэрэв та унтаж чадахгүй бол өөрийгөө зовоох хэрэггүй

 

Энэ бол нойрны хиймэл дарамт гэж Алексей Мелехин хэлэв. Мэдрэлийн систем ачааллах биш, амрах ёстой. Нэгэн хэвийн үйлдэл хийж, аль болох утас үзэхгүй байхыг хичээгээрэй.

 

Орондоо ажил хийж, хоол идэж, нэвтрүүлэг үзэхгүй байх

 

Энэ нь таны нойрны чанарт нөлөөлдөг. Үгүй бол тархи орыг амрах биш, ажил хийх газар хэмээн үзээд сэргээдэг. Тархи ажил хэзээ дуусаж, амралт хэзээ эхэлж байгааг ойлгохоо больдог. Тиймээс та олон цаг унтсан ч, сэрэхдээ амарсан мэдрэмжтэй байдаггүй.

 

Яагаад нойргүйдэл үүсдэг вэ?

 

Биологиос эхлээд зан үйл хүртэл олон хүчин зүйл нөлөөлдөг. Жишээлбэл, энэ нь цочмог стресс эсвэл эрүүл бус амьдралын хэв маяг мөн дааврын хүчтэй өөрчлөлтөөс үүдэлтэй байж болно. Нойр бол байгалийн үйл явц. Түүнд саад учруулахгүй байх нь дээр. Хэрэв хүндрэл ажиглагдаж байгаа бол энэ нь таны сэтгэцэд ямар нэгэн хямрал байгааг илтгэнэ. Consilium Medicum эмнэлгийн сэтгүүлд хэвлэгдсэн "Нойргүйдэл: Шалтгаан, эмчилгээ, клиник нөхцөл байдал" нийтлэлд жирэмсэн эмэгтэйн нойргүйдлийн тохиолдлыг дүрсэлсэн байдаг. Хэдийгээр энэ төлөвт гүехэн унтах нь прогестерон дааврын хэмжээ ихэссэнээс болж хэвийн гэж тооцогддог ч түүний нөхцөл байдал бусад өвчнөөр хүндэрсэн, цээж хорсох, нурууны өвдөлт гэх мэт. Энэ нь нойрны эмгэг нь ихэвчлэн хувь хүний шинж чанартай байдгийг харуулж байна. Та унтахдаа хүндрэлтэй байгаа шалтгааныг ойлгохын тулд нойрны эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 28. ЛХАГВА ГАРАГ. № 187 (6919)

 

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Өвөг дээдсээс монголчууд бидэнд үлдээсэн үүц болох Оюутолгойн зэс-алтны орд газар нь олон жил

4 цаг 38 мин
Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Дэлхий дахинд зэсийн үнэ өсч, эрэлт ихэсч байгаа үед манай улстай хамтран Оюутолгой төслийг хэрэгжүүлэгч болох Р

4 цаг 38 мин
Тэтгэмжийн 46, түрээсийн 14 тэрбумын зардал төсвийн тодотголыг байнгын хороонд буцаав

УИХ-ын намрын чуулганы өчигдрийн хуралдаан төсвийн тодотгол тойрсон хэлэлцүүлгээр

4 цаг 38 мин
Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Голомт банк олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ өргөмж

15 цаг 3 мин
Нийслэлийн данснаас алданги хасагдаагүй гэж хотын дарга мэдэгдэв

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва өнөөдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа Туулын хурдны замы

15 цаг 20 мин
АҮЭБ-ын сайд Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлт аравдугаар сард харьцангуй тогтворжино гэж харж байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа шатахууны хомсдолто

15 цаг 25 мин
Brent газрын тос 102 доллар орчимд хэлбэлзэж байна

Дэлхийн газрын тосны жишиг үнэ болох Brent өнгөрсөн баасан гаригт нэг баррель нь 102 доллар орчимд арилжаалагд

17 цаг 57 мин
2026.10.02: Улстөрчдийн хэн юу хэлэв

УИХ-ын намрын чуулганы аравдугаар сарын 2-ны нэгдсэн хуралдаанаар төсөв, төсвийн тогтвортой байдал

Өчигдөр 06 цаг 00 мин
“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

Эх орны хилээр нүүрс гарахаа больжээ. Ингэвэл идэх уух зэрэг ойр зуурын хэрэглээ залгуулдаг мөнгө тасарна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

“Миний бие өглөө 8:00 цагийн үед ерөнхий маркшейдер Б.Дагвабазарын хамт уурхайн гүн рүү ороход Их амны доод дохиочны

Өчигдөр 06 цаг 00 мин