Европын холбоо Ирантай байгуулсан хэлэлцээрийг сэргээхийг уриаллаа

2022-09-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

З.БАТЦЭЦЭГ

Европын зөвлөлийн ерөнхийлөгч Чарльз Мишель Ирантай байгуулсан цөмийн хэлэлцээрийг нэн даруй сэргээхийг дэмжиж байгаагаа илэрхийлж, үүнтэй холбоотой ажлыг эрчимжүүлэхийг уриалсан байна. Тэрбээр Ираны ерөнхийлөгч Эбрахим Раиситэй уулзаж, Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хамтарсан иж бүрэн төлөвлөгөөг  сэргээх талаар ярилцсан байна. “Европын холбоо нь хамтын ажиллагааны хэлэлцээрийг нэн даруй сэргээхийг бүрэн дэмжиж байна. Ираны цөмийн хэлэлцээрийн гэрээ байгуулах нь бидний нийтлэг ашиг сонирхолд нийцнэ” гэж Ч.Мишель хэлэв.

Ираны Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Нассер Канани Чафи “Европын гурвалын (Их Британи, Герман, Франц) Тегераны байр суурийг шүүмжилсэн үгс нь Хамтын ажиллагааны гэрээний дагуу цөмийн хэлэлцээр байгуулах хэлэлцээрийг бүтэлгүйтэлд түлхэж байна” гэжээ. Парис, Берлин, Лондон  Ираны цөмийн хөтөлбөрийн хөгжлийн цар хүрээний талаар санаа зовж байгаагаа илэрхийлж, энэ нь энхтайвны атомын хүрээг давна гэдэгт итгэлтэй байна. Европын орнууд Тегераныг Олон улсын атомын энергийн агентлагтай хамтран ажиллахыг шаарджээ.

Эх сурвалж: www.polit.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг олонх дэмжиж, чуулганд танилцуулахаар боллоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг олонх дэмжиж, чуулганд танилцуулахаар боллоо

6 цаг 4 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг парламент “дэнсэлнэ”

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөх хүсэлт гаргаж буйгаа мэдэгдлээ. 

14 цаг 34 мин
Тэдэнд ойлгох багш, дэмжих орчин л хэрэгтэй

Хүүхэд бүрийн тэгш суралцах эрхийн төлөө гарын үсгээ зураарай Хүүхэд бүр сургуулийнхаа хаалгаар инээмсэглэн орж, бусдын адил сурч хөгжих эрхтэй.

Өчигдөр 13 цаг 44 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийднэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийднэ

Өчигдөр 13 цаг 15 мин
А.Үйлстөгөлдөр: Ерөнхийлөгч үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр өгнө

А.Үйлстөгөлдөр: Ерөнхийлөгч үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр өгнө

Өчигдөр 13 цаг 11 мин
Төсвийн хуулийн онцлох заалтууд

Засгийн газраас 2026 оны наймдугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2027 оны ул

Өчигдөр 06 цаг 00 мин
2026.11.16: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Намын бүлгүүд өчигдөр хуралдаж, тодорхой асуудлаар шийдвэр гаргалаа. Улс  төрийн мэдэгдлүүдийг онцлон хэн юу хэлснийг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Ганбат: Ардчилсан үзэл баримтлалтай Ерөнхийлөгчтэй болж, улс орноо зөв залах нь чухал байна

УИХ-ын гишүүн Д.Ганбатын байр суурийг хүргэе.

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа

Дэлхийн банк санхүүгийн салбарын чиг хандлагыг тодорхойлогч

Уржигдар 15 цаг 55 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томилжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томиллоо

Уржигдар 14 цаг 12 мин