С.Бямбацогт: Өдөрт 1000 тонн цементтэй байхад Дарханы замын нэг урсгал, хоёр эгнээг нээх боломжтой

2022-09-22
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Дарханы замын ажлын явцын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилогдсоноос хойш 20 гаруй хонож байна. Энэ хугацаанд 20 орчим км зам хатуу хучилттай болж нэмэгдлээ. Өөрөөр хэлбэл, 204 км замаас 160 км орчим нь хатуу хучилттай болж байна. Бид аравдугаар сарын 20-ныг хүртэл нэлээд шахуу ажиллана. Болж өгвөл аравдугаар сард багтаан үлдсэн 40 орчим км замыг хатуу хучилттай болгоно. Өөрөөр хэлбэл, хоёр урсгалтай дөрвөн эгнээ замын нэг урсгал, хоёр эгнээг нээж, шороон замаар явахгүй байх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Сая цементтэй холбоотой бэрхшээл нэлээд үүссэн. Цементийн хомсдол, үнийн өсөлт гэхчлэн. Үүний шалтгаан нь Хөтөлийн цемент шохойн үйлдвэр наймдугаар сарын 15-наас хойш зогссон учир Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажилд цемент нийлүүлэлт зогссон. Тиймээс бид дотоодын томоохон компаниудаас дэмжиж ажиллахыг хүссэн. Үүний дүнд “Мак цемент”, "Монцемент", "Налгар түшиг" компаниуд бидний хүсэлтийг нааштай хүлээн авч, бидний энэ жил тавьсан зорилтыг биелүүлэхэд цементээр тасралгүй хангах үүрэг хүлээсэн. Өдөрт 1000 орчим тонн цемент аваад байхад энэ жилдээ багтаан нэг урсгал, хоёр эгнээг нээх боломжтой гэж үзэж байгаа" гэв.

Эх сурвалж: www.polit.mn

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

4 цаг 40 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

4 цаг 58 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

8 цаг 49 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

9 цаг 1 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

9 цаг 7 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин