Хүлэмжийн нийт талбайг 270 га-д хүргэх зорилт тавьжээ

2022-09-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

2021 онд манай улс физиологийн хэрэгцээт хүнсний ногооны 54 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангасны дотор хамгаалагдсан хөрсний үйлдвэрлэл зургаа хүрэхгүй хувийг эзэлж байна. Өвлийн, зуны нийт 120.5 га хүлэмжнээс 5741.0 тонн хүнсний ногоо хураан авч өргөст хэмх, улаан лооль, чинжүү, навчит ногоо гэсэн хүлэмжид тариалдаг бага тархацтай 19.5 мянган тонн хүнсний ногоог импортоор авчээ. 

“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2022 оны 36 дугаар тогтоолын газар тариалангийн үйлдвэрлэлийн чиглэлээр хэрэгжүүлэх ажилд импортоор авч буй хүлэмжийн бага тархацтай ногоог 100 хувь дотоодын үйлдвэрлэлээр хангахын тулд шинээр 50.0 га өвлийн, 100 га зуны хүлэмж нэмж байгуулан хүлэмжийн нийт талбайг 270 га-д хүргэх зорилт дэвшүүлээд байна.

БНСУ-ын Засгийн газар, Эрчим хүчний технологийн үнэлгээ, төлөвлөлтийн хүрээлэн ("KETEP")-ийн санхүүжүүлжилтээр БНСУ-ын JH Energy консорциум, Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран "Нарны эрчим хүч үйлдвэрлэх системд суурилсан ухаалаг хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх" төсөл хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд халаалт, хөргүүрийн системийг экологид ээлтэй, зардал хэмнэсэн сэргээгдэх эрчим хүчний технологиор шийдвэрлэсэн 2000 м2 ухаалаг хүлэмжийн аж ахуйг байгуулсан юм. Ухаалаг хүлэмжийн нээлт өнөөдөр болж, нээлтийн үйл ажиллагаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ болон бусад төлөөлөгч оролцлоо.  

Энэхүү төслийн хүрээнд байгуулж буй хүлэмж нь халаалт, хөргүүрийг экологид ээлтэй, зардал хэмнэсэн нарны эрчим хүчний технологиор шийдвэрлэж, гидропоник технологи буюу жилийн турш шинэ ургацын хүлэмжийн ногоо ургуулах боломжийг бүрдүүлсэн. Түүнчлэн төслийн хүрээнд энэ чиглэлийн мэргэжилтэн, агрономч, ногоочдыг бэлтгэж чадавхижуулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм байна. 

Эх сурвалж: www.polit.mn

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

12 цаг 10 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

12 цаг 27 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

16 цаг 19 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

16 цаг 30 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

16 цаг 36 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

2026-11-13
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

2026-11-13
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

2026-11-13