Т.Самданжигмэд: Манай уурхайг 2100 он хүртэл ашиглаж болох тооцоо бий

2022-09-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

“Уул уурхайн долоо хоног-2022” арга хэмжээний хоёр дахь өдөр “Нөхөн сэргээлт, уурхайн хаалт“ сэдвийг хөндөн хэлэлцлээ. Энэ үеэр “Оюу толгой” компанийн Ойжуулалтын төслийн удирдагч Т.Самданжигмэдтэй ярилцлаа.

-“Оюу толгой”-н уурхайн хувьд харьцангуй залуу уурхай. Гэсэн хэдий ч уурхайн хаалтын асуудал одооноос яригдаж, төлөвлөж байгаа болов уу?

-“Уул уурхайн долоо хоног-2022” арга хэмжээнд “Нөхөн сэргээлт, уурхайн хаалт“-ын асуудлыг хөндөж байгаад оролцогчийн зүгээс талархалтай хандаж байна. “Оюу толгой”-н уурхайн хувьд таны хэлсэнчлэн залуу уурхай. Бүтээн байгуулалтын ажил дуусаагүй байна. Гэвч бидний зүгээс уурхайн хаалтыг ярьж, төлөвлөж эхэлсэн. Ярьж эхэлсэн гэдэг нь шууд хаах гэж байгаа гэсэн үг биш. Өнөөдрийн батлагдсан ТЭЗҮ-ийн дагуу бол уурхай 2055 онд хаагдах боловч бүх нөөцөө ашиглавал 2100 он хүртэл ашиглах тооцоо бий. 100 жилийн дараа хаах уурхайг яагаад өнөөдөр ярьж байна вэ гэж бодож магад. Уурхайн хаалтыг ашиглаж эхлэхээс өмнө ярьж эхэлснээр уурхайгаа ашигтай ажиллуулаад дараа нь уурхайгаа байгальд ямар нэгэн сөрөг нөлөөгүйгээр хаах боломжтой юм уу гэдгийг анхнаас нь тооцож байгаа хэрэг юм. Өнөөдөр “Оюу толгой” компани хаалтын төлөвлөгөөгөө боловсруулсан, хаалтад гарах зардлыг тооцоолсноор 100 жилийн дараа ийм хэмжээний мөнгө хэрэг болох юм байна, энэ хэмжээний мөнгийг бид үйл ажиллагааныхаа ашгаас гаргаж чадах уу гэдгээ тооцно. Яг ийм жишээ Монголд тэр бүр хэрэгжихгүй байна. “Оюу толгой” компанийн хувьд “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 100 сая мод тарих амлалт авсан байгаа.

-Орон нутгийн иргэдэд уурхайн хаалтын асуудлаар одооноос мэдээлэл түгээх, мэдлэгжүүлэх тал дээр та бүхэн ямар ажил хийж байна?

-Ер нь уурхайн хаалтыг төлөвлөхдөө тухайн нутагт амьдрах иргэдийг оролцуулаад төлөвлөх хэрэгтэй. Манайх ч гэсэн энэ зарчмаар явж, хаалтын төлөвлөгөөгөө орон нутгийн иргэдэд нээлттэй байлгадаг. Нутгийн иргэд санал бодлоо тусгах ч боломжтой юм.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

15 цаг 43 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

15 цаг 46 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

15 цаг 49 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

15 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

22 цаг 39 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

22 цаг 44 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

22 цаг 44 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин