А.Энхцэцэг: Хүүхэд модон тоглоомтой ойр байснаар орчноо хайрлах соёлд суралцана

2022-09-20
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

 

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Start-Up” буландаа дотооддоо хүүхдийн модон тоглоомын үйлдвэрлэл эрхлэгч “Uneg” брэндийн үүсгэн байгуулагч А.Энхцэцэгийг урьж, ярилцлаа.

 

-Энэ чиглэлээр үйлдвэрлэл явуулах суурь нь юу байв. “Uneg” брэнд хэзээ бий болсон юм бэ?

-Одоогоос жил гаруйн өмнө үүдээ нээж, 2021 оны арваннэгдүгээр сард анхны бүтээгдэхүүнээ гаргаж байлаа. Зорилго нь open-ended тоглоомоор дамжуулан хүүхдэд бүтээлч орчин бий болгож, эцэг эхээс нь олгохыг хүсдэг боловсрол, хүмүүжил, хайр халамжийг дамжуулахад оршдог. Робот, машин гэсэн хязгаарлагдмал хувилбар бүхий тоглоомоор 7-14 хоног тоглоод уйдчихдаг. Тиймээс судалгаа явуулсны үндсэн дээр модон тоглоом үйлдвэрлэх санаа төрсөн. Хадам аав болон гэр бүлийн хүн маань модны төрлийн ажилд мэдлэгтэй учраас багагүй түлхэц болсон. Хүүхэд модон тоглоомтой ойр байснаар байгальтай илүү ойр болж, тэр хэмжээгээр орчноо хайрлах соёлд суралцаж байдгаараа давуу талтай.

-Анх хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй ажлаа эхлүүлж байв. Өргөжин тэлсэн явцаасаа хуваалцаач?

-Нөхөр маань ганцаараа эхлүүлсэн бол одоо гурван хүний бүрэлдэхүүнтэй, нэг үйлдвэртэй үйл ажиллагаагаа явуулж байна. Дэлгүүрээ хараахан нээгээгүй. Дэлгүүрээ арай том байдлаар төсөөлж буй учраас ойрын нэг жилдээ буюу ирэх хавар нээхээр төлөвлөөд байна. Анх нэг бүтээгдэхүүн гаргах гэж гурван сарын хугацаа зарцуулдаг байсан бол одоо нэг сарын хугацаанд хоёр шинэ бүтээгдэхүүн гарган танилцуулдаг болсон.

-Бизнесийн салбарт хөл тавихдаа айж, эргэлзэх үе байсан уу. Ойрын хүмүүс нь хэрхэн хүлээн авч байв?

-Манай гэр бүл Тайваньд ажиллаж, амьдарч байгаад өнгөрсөн жил Монголд ирэхдээ бизнесийн санаагаа гаргасан байлаа. Би эдийн засагч мэргэжилтэй. Монголд ирж, карьераа үргэлжлүүлэх зорилготойгоор магистрын зэрэг хамгаалаад ирсэн. Тэнд байх хугацаанд тулгарсан асуудал нь цар тахал гарч цэцэрлэг, сургууль зогссоноос гэртээ хүүхэдтэйгээ тулж ажиллах үедээ юу хэрэгтэй байгааг нь тодорхой хэмжээнд ойлгож авсан. Бизнесийн салбарт зориглож орох шалтгаан нь “Гоолингоо” ментор клуб буюу бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн нэгдэл бий. Тэнд зөвхөн бизнес гэхээс илүүтэйгээр ээж болоод, өөрийн хүсэл сонирхлоо тодорхойлох гэсэн эмэгтэйчүүд цөөнгүй.

-Үйлдвэрлэл явагдаад жил гаруй хугацаа өнгөрчээ. Монгол Улсад бизнес явуулахад орчин нөхцөл ямар байна вэ?

-Манай улсын татварын бодлого гарааны бизнес эрхлэгчдэд илүүтэйгээр хүнд тусч байгаа юм болов уу гэж хардаг. НДШ, НӨАТ  нь улсын төсвийг бүрдүүлдэг чиглэл рүү голчилдог нь өрөөсгөл юм шиг санагддаг. Цаашид үүнийгээ арай уян хатан болгох шаардлагатай юм болов уу. Том, жижиг аль ч газарт НДШ, НӨАТ-ын өр байж л байдаг. Бодлогын хувьд жижиг дунд болон өрхийн үйлдвэрлэлийг дэмжиж, татварын уян хатан байдлыг эрхэмлэвэл зүйтэй юм болов уу. Дээр хэлсэнчлэн Тайваньд байхдаа татварын бодлого гэхээс илүүтэй өрхийн үйлдвэрлэлийг зах зээлийн хандлагаар нь сул тайван, дарамтгүй байлгадаг юм байна гэж анзаарсан. Мөн “service industry” буюу үйлчилгээний салбараа түлхүү хөгжүүлсэн гэж мэргэжилтнүүд нь их ярьдаг. Таван төгрөгийн бүтээгдэхүүнийг боломжит үйлчилгээгээр баяжуулан хэрэглэгчдэд 15 төгрөгөөр хүргэж,  өрхийн орлого төдийгүй ДНБ-ээ бүрдүүлж байна гэж харсан.

-Ярилцлагын төгсгөлд шинээр бизнес эхлүүлэхээр зэхэж буй хүмүүст хандаж зөвлөгөө өгөхгүй юу?

-“Төлөвлөгөөтэй, зоригтой бай” гэдэг үгийг хэлмээр байна. Мөн бизнесээрээ дамжуулан хүргэхээр хичээж буй үнэ цэнээ бусдад нээлттэй түгээмэл ярьж, бусдад таниулж байх хэрэгтэй юм билээ. Жишээлбэл, бидний гаргаж буй бүтээгдэхүүн уламжлалт бизнесийн бүтээгдэхүүнээс арай өөр. Модон тоглоом үйлдвэрлэн борлуулж байна гэхээс илүүтэйгээр хайр, хүмүүжил, суурь ур чадвар гэсэн далд хэлбэрийн олон үнэ цэнийг олгохоор хичээж байна. Энэ үнэ цэнээ бусдад нээлттэй хуваалцаж байх нь чухал юм.

“Uneg” брэнд FACEBOOK

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 20. МЯГМАР ГАРАГ. № 181 (6913)

 

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

12 цаг 37 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

20 цаг 27 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

20 цаг 27 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

20 цаг 27 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Уржигдар 16 цаг 07 мин
Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Уржигдар 15 цаг 37 мин
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ

2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөх хуулиар зохион байгуулна. Учир нь УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаагүй учраас 2021 оны хуулиар зохион байгуулах юм.

Уржигдар 15 цаг 31 мин
Шүүх: Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг хурааж, таван жилийн хорих ял оноолоо

ЗТЯ-ны ТНБД асан Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг улсын орлого болгож, таван жилийн ял оноолоо

Уржигдар 12 цаг 48 мин
Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Уржигдар 11 цаг 53 мин
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын асуулгын цагаар “Төсөв: Хулгайлагдсан хариуцлага” сэдвээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий

Уржигдар 06 цаг 00 мин