Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Лондонгоос ирээд Токиог зорино

2022-09-20
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр ИБУИНХУ-ын Цог жавхлант хатан хаан II Элизабеттай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд оролцлоо. Лондон хотноо болж буй  Цог жавхлант хатан хаантай салах ёс гүйцэтгэх ёслолд 200 орчим улсын Төрийн тэргүүн, Ерөнхий сайд зэрэг дээд, өндөр түвшний 500 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм.  Ерөнхий сайдын хувьд  Монгол Улсын нэрийн өмнөөс хааны гэр бүл болон Британийн ард түмэнд эмгэнэл илэрхийлж, Ланкастерийн харшид нээсэн дэвтэрт гарын үсэг зуржээ. Хатан хаан Элизабет нь 70 жилийн турш хаан ширээнд залрахдаа Монгол-Британийн харилцаанд онцгой хувь нэмэр оруулсан билээ. Британи улс нь хатан хааны засаглалын үед өрнөдийн орнуудаас хамгийн анх манай улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоосон. Британи улс нь манай улсын ардчилал, эдийн засгийн хөгжлийг тууштай дэмжиж ирсэн түүхтэй.

Тухайлбал, Монгол Улс НҮБ-д 1961 онд элсэж, олон улсын тавцанд хүлээн зөвшөөрөгдсөний дараа барууны өндөр хөгжилтэй орнуудаас Их Британи анх удаа дипломат харилцаа тогтоосон нь Монгол Улсын нэр хүндийг олон улсад өсгөхөд чухал түлхэц болсон юм. 1990 оны ардчилсан хувьсгалын дараа жил буюу 1991 онд Лондон хотноо болсон "Их долоо"-гийн уулзалтын үеэр Их Британи Монгол Улсыг дэмжиж, хамтран ажиллахыг бусад оронд уриалсан байдаг. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатыг хатан хаан өөрийн биеэр хүлээн авч байсан нь том хүндлэл байсан юм. Иймд гуравдагч хөршийн бодлогыг манай улсын хувьд хатан хаангүй төсөөлөх боломжгүй хэмээн судлаачид дүгнэж байна.  Мөн Ерөнхий сайд Л.Оюун- Эрдэнэ Англиас ирээд Япон явж, Ерөнхий сайд асан Шинзо Абэгийн оршуулгад оролцох товтой байгаа билээ. Ерөнхий сайд Фүмио Кишида есдүгээр сарын 27-ны өдөр Токио хотын Ниппон Будокан ордонд ёслолын арга хэмжээг зохион байгуулахаар болсон.  Энэ нь Монгол Улсын гурав дахь хөршийн бодлогыг тодотгосон үйл явдлууд билээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Лондонд ИБУИНХУ-ын Цог жавхлант хатан хаан II Элизабеттай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолын ажиллагаанд оролцохын зэрэгцээ монгол иргэдтэй уулзжээ. Энэ үеэр Ерөнхий сайд “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын талаар дэлгэрэнгүй танилцуулж, соёл, боловсрол, бүтээлч үйлдвэрлэл, өндөр технологи, дэд бүтэц зэрэг чиглэлээр ярилцжээ. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 20. МЯГМАР ГАРАГ. № 181 (6913)

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12