Ноос, ноолуурын салбарт 4200 ажилчин баялаг бүтээж байна

2022-09-19
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун арьс, ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидтэй  уулзаж, санал сэтгэгдлийг нь сонслоо. 

Дэлхийд монгол малын арьс, шир чанараараа нэгдүгээрт тооцогддог. Үйлдвэрлэгчид дотооддоо боловсруулсан арьс, ширээр жилд дунджаар савхин бээлий 300 мянган хос, 500 мянга гаруй савхин цүнх, жижиг эдлэл, 5000 гаруй савхин малгай, 30 мянга гаруй савхин хувцас, 20 мянга гаруй нэхий хувцас, 400 мянган ширхэг хос гутал үйлдвэрлэдэг. Энэ салбарт 4200 гаруй ажилтан ажиллаж, баялаг бүтээж байна. Гэхдээ энэ салбарт тулгамдаж буй олон асуудал байгааг үйлдвэрлэгчид хэлж байлаа. Тухайлбал, Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбооноос бага оврын цэвэрлэх төхөөрөмж суурилуулсан үйлдвэрүүдэд бохир усны үнийн өөрчлөлт, хөнгөлөлтөд анхаарахыг хүслээ.  

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун “Мянга сонсохоор нэг үз гэдэг шиг арьс, шир үйлдвэрлэгчидтэйгээ уулзаж, төрийн ямар бодлого дутагдаж байгаа талаар санал солилцож байна. Манай улс дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлж байж  инфляц буурч эдийн засагт эерэг нөлөөлөл үзүүлнэ. Энэ ч утгаараа Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-д аж үйлдвэрлэлээ хөгжүүлэх зорилт дэвшүүлсэн. Тиймээс арьс ширний салбарыг “Шинэ сэргэлтийн бодлого”-той уялдуулан хөгжүүлэх зорилттой ажиллаж байна” гэв.   

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

21 цаг 30 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

21 цаг 34 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

21 цаг 36 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

21 цаг 39 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин