Зургаа дахь уулзалт: Төрийн тэргүүн нарын хэлсэн гол санаанууд

2022-09-19
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

З.БАТЦЭЦЭГ, Т.САЙХАН

 

ШХАБ-ын уулзалт Узбекистан Улсын Самарканд хотноо амжилттай болж өндөрлөлөө.  Тус уулзалтад  Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, ажиглагч орны зүгээс байр сууриа илэрхийллээ.  Мөн Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нар зургаа дахь  удаагаа биечлэн уулзсан нь олон анхаарлын төвд байв.  Төрийн тэргүүн нар уулзалтын үеэр ямар асуудал хэлэлцсэн тухай онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч  У.Хүрэлсүх:

-Орос, Хятадтай хамтран ажиллах нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл юм.

-Монгол Улс ОХУ-тай Эгийн усан цахилгаан станц барихад хамтран ажиллах сонирхолтой байна.

-Монгол Улс дамжин өнгөрөх улс болохыг зорьж байна.

-Гурван улсын хөрөнгө оруулалтын зураг төслийн хамтарсан төвийг Улаанбаатар хотод байгуулах асуудлыг хэлэлцэхийг санал болгож байна.

 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин:

-Орос-Хятадын хоорондын хамтын ажиллагааг үлгэр жишээ гэж үзэж болно.

-Хятад, Монгол Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах нь ирээдүйтэй.

-"Газпром" компани Монголоор дамжин Хятад руу хийн хоолой тавих төслийн нарийн ширийн зүйлийг эцэслэн боловсруулж байна.

-ОХУ, Хятад, Монгол Улстай өндөр технологийн салбарт ойр дотно түншлэлийн харилцаа тогтооход нээлттэй.

-Улаанбаатар төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг үргэлжлүүлэх шаардлагатай байна.

-Халдварт өвчинтэй тэмцэх хамтын ажиллагааг бий болгох нь чухал.

-Гурван талт эдийн засгийн коридорын хөтөлбөрт анхаарлаа хандуулж,  таван жилээр сунгах хэрэгтэй.

-Үндэсний мөнгөн тэмдэгтээр төлбөр тооцоог хөгжүүлэх, бизнесийн хамтын ажиллагааг дэмжих нь чухал.

 

БНХАУ-ын Ерөнхийлөг  Ши Жиньпин:

-Хятад улс Орос, Монгол Улстай үндэсний мөнгөн тэмдэгтээр хийсэн тооцооны хувийг нэмэгдүүлэхийг дэмжиж байна.

-Тайванийн асуудлаарх Оросын байр суурийг Хятад улс өндрөөр үнэлж байна.

-Хятад улс хоёр орны ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар Оросыг дэмжихэд бэлэн байна.

-Хятад, Орос хоёр хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалахын тулд хамтран ажиллах ёстой.

-Орос, Хятад хоёр бүс нутгийн аюулгүй байдлын ашиг сонирхлыг хамгаалах ёстой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 19. ДАВАА ГАРАГ. № 180 (6912)

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

2 цаг 19 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

2 цаг 19 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

2 цаг 19 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

12 цаг 48 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

13 цаг 6 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

16 цаг 13 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

21 цаг 32 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

21 цаг 45 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09