Т.Энхтүвшин: Үйлдвэр технологийн паркийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлнэ

2022-09-16
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.БАЯРЖАВХЛАН

 

УИХ-ын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшинтэй ярилцлаа.

 

-Үйлдвэржилтийн байнгын хорооны даргаар томилогдоод удаагүй байна.  Байнгын хорооны даргын хувьд ямар бодлого баримталж ажиллах вэ? 

-Үйлдвэр технологийн паркийн төсөл 2009 онд батлагдсан. Гэхдээ дэд бүтэц зэрэг нөлөөлөх зарим хүчин зүйлээс шалтгаалан сайн хөгжиж чадаагүй. Харин одоо дэд бүтэц, хил гаалийн асуудал харьцангуй сайжраад байна.  Тиймээс аймгуудад үйлдвэр технологийн парк барьж хөгжүүлэх  ажлыг эрчимжүүлнэ. Өнгөрсөн хугацаанд Үйлдвэр технологийн паркийн тухай хуулийг баталсан. Аймгуудад химийн үйлдвэр, арьс шир, ноос ноолуур эсвэл төмөрлөгийн үйлдвэр барих зэргээр кадастр маягаар хөгжүүлэхээр зорьж байна. Тухайлбал, Төв аймгийг боловсруулах үйлдвэрийн чиглэлээр, Дархан, Эрдэнэтийг арьс ширний үйлдвэр чиглэлээр гэх мэтчилэн бүсчлэн хөгжүүлнэ.  Одоогоор бид төрийн өмчийн томоохон аж ахуй нэгжүүд болон эрчим хүчний байгууллагууд, уул уурхайн компаниудтай уулзаж, үйл ажиллагаатай нь танилцаад байна.  Цаашид төр хувийн хэвшлийг дэмжиж үйлдвэр технологийн паркийг барих ажил дээр дэмжиж ажиллана.

-Үйлдвэржилтийн тухай хууль батлагдсан гэлээ.  Ер нь энэ салбарт эрх зүйн ямар шинэчлэлүүд шаардлагатай байна вэ?

-Намрын чуулганд Хүнд үйлдвэрийн тухай хуулийг өргөн барихаар ажиллаж байна. Манай улсад хүнд үйлдвэр гэж юуг хэлэх вэ гэдэг нь тодорхойгүй байдаг.  Тиймээс хүнд үйлдвэр гэж яг юуг хэлэх вэ гэдгийг тодорхой болгох нь чухал байна. Энэ хуулийг батлуулах тал дээр үйлдвэржилтийн байнгын хороо анхаарч ажиллаж байна. Мөн Хөнгөн үйлдвэрийн тухай хуулийг Засгийн газар боловсруулж байна. Удахгүй УИХ-д өргөн барина. Тус хуулийн төсөлд мөн анхаарч ажиллана.

-Энэ салбарт бүтээн байгуулалтын ажлууд нэлээд өрнөж байна. Энэ талаар тодруулахгүй юу?

-Олон томоохон бүтээн байгуулалт хийгдэж байна. Эхнээсээ дуусч, ашиглалтад орж эхэллээ. Тухайлбал, Тавантолгой-Гашуунсухайтын хүнд даацын нэгдүгээр зэрэглэлийн төмөр замын ажил дуусаж ашиглалтад ороод байна.

Хүн, амьтны гоц халдварт өвчний үед хамгийн чухал тээвэр бол төмөр замын тээвэр юм байна гэдгийг өнгөрсөн хоёр жил бидэнд ойлгууллаа. Төмөр замын тээвэр бол байгаль орчинд ээлтэй, тоосжилтгүй. Их хэмжээний бараа бүтээгдэхүүнийг нэг дор тээвэрлэх боломжтой. Мөн 50 машин ачааг хоёрхон жолооч нэг удаа зөөх боломжтойгоороо давуу талтай.

Босоо чиглэлийн төмөр замаар БНХАУ руу өдөрт 12 цуваа галт тэрэг гарч байна. Нарийн цагирагаар холбогдсон төмөр замаар 6-7 ачааны галт тэрэг ачаа гарч байна. Түүнчлэн төмөр замаар хилээр гарч байгаа нүүрс болон бусад экспортын бараа бүтээгдэхүүнийг зөөх боломжтой болж байгаа юм. Эрдэнэтийн хаягдлыг ашиглаж зэсийн үйлдвэр барих асуудлыг үйлдвэржилтийн байнгын хороогоор оруулахаар болсон.

Орон нутаг дахь үйлдвэрүүд дээр анхаарч ажиллаж байна. Ялангуяа Дарханы арьс ширний үйлдвэр, Нефт боловсруулах үйлдвэр, Өмнөговь аймаг дахь Нүүрс угаах үйлдвэр, Тавантолгойн дэд станцын бүтээн байгуулалтын ажлыг хурдасгах тал дээр ажиллаж байна. Графикийн дагуу 2024 онд Дарханы арьс ширний үйлдвэр, 2025 онд Нефть боловсруулах үйлдвэр ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

-Дээрх үйлдвэрүүдэд ажиллах боловсон хүчнийг бэлтгэх тал дээр яаж анхаарч ажиллаж байгаа вэ?

-ШУТИС-тай хамтран Алтанширээгийн нефть боловсруулах үйлдвэрт ажиллах инженерийн ангийн нээсэн байгаа. Зөвхөн тус үйлдвэрт ашиглагдах тоног төхөөрөмж дээр ажиллах хүүхдүүдийг бэлтгэж байна. Манай улсад боловсон хүчний нөөц хомсдолтой байгаа. Тиймээс боловсон хүчин бэлтгэх тал дээр бас анхаарч байгаа.

-Гадны хөрөнгө оруулалтыг татах тал дээр анхаарч ажиллаж байгаа гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу? 

-Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль энэ намрын чуулганаар орж ирэх болов уу. Ялангуяа, Кувейт эсвэл Араб зэрэг томоохон улсуудын хөрөнгө оруулалтын санг татаж оруулж ирэх нь зөв. Энэхүү сангаар дамжуулан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулсан том бүтээн байгуулалтуудыг аж ахуй нэгжүүдээ санхүүжүүлэн хийлгэх нь зүйтэй гэж үзэж байна.

-Хил гаалийн асуудлыг шинэчилж, засварлахгүй бол болохгүй нь гэдийг бид маш сайн ойлгосон. Хил гаалийн шинэчлэлтийн асуудлууд юу болж байгаа вэ?

-Цар тахал болон ОХУ-ын цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор манай улсын нүүрсний экспорт, хил гаалийн асуудал хүнд байдалд орсон. Аль болохоор гаалийн шинэчлэлт, тээвэрлэн гүйцэтгэх ажлын шинэчлэлт дээр Засгийн газраас анхаарч байна. Хорио цээртэй байгаа энэ үед хүний оролцоогүйгээр тээвэр хийх боломж бололцоог түлхүү ашиглаж байна. Ялангуяа, логистикийн төвүүдийг өргөтгөх, төмөр замын гарцуудыг нэмэх тал дээр илүү анхаарч байна. Тиймээс экспортын хэмжээг нэмж байж манай улс руу орж ирэх валютын урсгал нэмэгдэж валютын үнэ буурах боломжтой.

Ханги мандал, Зүүнбаян, Шивээ хүрэн зэрэг тээвэр логистикийн төвүүдийг томруулсан. Чингэлэг ачаа тээврийн асуудал сайжирсан үр дүнтэй байна.  Монгол Улс төр хувийн хэвшлийн түншлэлээр Зүүнбаян-Хангимандал чиглэлийн төмөр замын ажлыг эхлүүлсэн байгаа. Хувийн хэвшил өөрийн хөрөнгөөр бариад 20 жил ашиглаад төрд өгдөг ч юмуу ийм концейсийн гэрээгээр хувийн хэвшил барьж байна. Энэ нь төрд дарамтгүй байгаа юм.

-УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа талдаа ороод явж байна.  Мөрийн хөтөлбөрийн биелэлт хэр зэрэг байна вэ?

-Мөрийн хөтөлбөрийн биелэлт нэлээн өндөр хувьтай байгаа. Б.Дэлгэрсайхан гишүүн бид  хамтран сар бүр тойрогтоо очиж ажилладаг. Иргэдтэйгээ уулзах, бүтээн байгуулалтын явцтай танилцах зэргээр ажиллаж байна. Дорноговь аймагт бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна. Тухайлбал, 2017 оноос эхлэн түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлээд явж байна. Энэ хүрээнд 1500 гаруй айлыг түрээсийн орон сууцанд хамруулах юм. Энэ жил 380 айлын орон сууц ашиглалтад орно.  Мөн хүүхдийн зуслан, ахмадын сувилал, шинэ театр, зам талбай зэрэг олон бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна.  Ирэх оныг бол хүний хөгжил рүү чиглэсэн, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих тал дээр анхаарч ажиллахаар төлөвлөөд байна. Ялангуяа, газар тариалан, хүнсний ногоо тариалах тал дээр дэмжиж ажиллана. Газар тариалан эрхлэх аж ахуй нэгжид трактор, анжис, гахайн шувууны аж ахуй эрхлэх хүнд гахай шувууг нь ч гэдэг өгөх зэргээр үйлдвэрлэлийг дэмжиж ажиллах байр суурьтай байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 16. БААСАН ГАРАГ. № 179 (6911)

 

Сэтгүүл зүйн хөтөлбөрийн хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрнэ

МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимийн хамт оло

5 цаг 58 мин
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Хүний эрхийн үндэсний комисст ажиллалаа

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Монгол Улсын Хүний эрхи

6 цаг 44 мин
Систем нэгдэхгүй болд шударга ёс бүрдэхгүй

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амар

7 цаг 21 мин
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргаар П. Батбаатарыг томилжээ

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргаар П. Батбаатарыг томилжээ

8 цаг 28 мин
З.Батбаяр: Туул гол хоёр ч газар шургасан тасарсан байдалтай байна

Туул гол 2 ч газар шургасан тасарсан байдалтай байна...

8 цаг 36 мин
“Би өөрийгөө залгих “үр могой” төрүүлэхгүй бол багш гэж явах хэрэг байхгүй”

​​​​​​​Polit.mn сайт “Төрсөн өдөр” буланд Монгол Улсын гавьяат жүжигчин, тайз дэлгэцийн жүжигчин, найруулагч,

16 цаг 2 мин
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг парламент хэлэлцэхээр боллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10.00 цагт эхэллээ.   Хуралдааны эхэнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ө

17 цаг 2 мин
О.Цогтгэрэл С.Баярцогтын “сүүдэр”-т яваад орчихлоо

овчхондоо, АН-ын дарга болсноос нь хойш АН ямар ч сонгуульд ялаагүй, бас ялагдаагүй байхад

17 цаг 2 мин
Э.Шинэцэцэг: “Эко сургууль, цэцэрлэг” хөтөлбөрт хамрагдсан сургуулиудын орчин 30 гаруй хувиар сайжирсан

Дэлхийн нийтийн Тогтвортой хөгжлийн 17 зорилго, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа–2050”-ын хэрэг

Өчигдөр 15 цаг 33 мин
Туулын хурдны замын ажлыг шөнийн цагаар  хулгайгаар хийж байна гэв

Энэ сарын 6-нд Туулын хурдны замын ажлыг түр зогсоох үүргийг төрийн тэргүүнээс эхлээд ерөнхий сайд Н.Учр

Өчигдөр 14 цаг 22 мин