Олон улсын Ардчиллын өдрийг тохиолдуулан илгээсэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын илгээлт

2022-09-15
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ЖАВХЛАН

Өнөөдөр, олон улсын ардчиллын өдрийн 15 жилийн ой тохиож байна. Гэсэн атал, ардчиллаас ухрах явдал газар авч байна. Иргэний орон зай хумигдаж байна. Үл итгэлцэл, ташаа мэдээлэл улам бүр гаарч байна. Мөн туйлшрал ардчилсан институцийг сулруулж байна. Түгшүүрийн дохио дэлдэх цаг нь болжээ. Ардчилал, хөгжил, хүний ​​эрх хоорондоо харилцан хамааралтай, нэг нь нөгөөгөө бататгаж байдаг гэдгийг дахин батлах цаг нь болжээ. Ардчиллын тэгш эрх, оролцоо, эв нэгдлийн зарчмуудын төлөө цэх зогсох цаг болжээ. Мөн хуулийн засаглалыг баталгаажуулж, шийдвэр гаргахад бүх талын оролцоог хөхиүлэн дэмжихийн төлөө тэмцэж буй хүмүүсийн талд зогсох цаг нь болсон байна. Энэ жил бид ардчилсан нийгмийн тулгын чулуу болох чөлөөт, хараат бус, олон ургальч хэвлэл мэдээллийн хэрэгсэлд анхаарлаа хандуулж байна. Сэтгүүлчдийн амыг таглах оролдлого өдөр ирэх тусам улам бүр эрээ цээрээ алдаж, тэр дундаа эмэгтэй сэтгүүлчдийг хэл амаар дайрч доромжлох нь хэрээс хэтэрч, тэд цахим хяналт, хууль эрх зүйн дарамтад өртөж байна. Хэвлэл мэдээллийн ажилтнууд цензур, баривчлагаа, бие махбодийн хүчирхийлэл, тэр ч байтугай аллагад өртдөг. Гэтэл, гэмт этгээдүүд ихэнхдээ шийтгэл хүлээдэггүй. Ийм түнэр харанхуй руу явсаар байвал, тогтворгүй байдал, шударга бус байдалд хүргэж, нөхцөл байдлыг улам дордуулах нь гарцаагүй. Чөлөөт хэвлэлгүйгээр ардчилал оршин тогтнож чадахгүй. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөгүй бол эрх чөлөө гэж үгүй. Ардчиллын энэ өдөр, өдөр бүр эрх чөлөөг баталгаажуулж, газар бүр, хүн нэг бүрийн эрхийг хамгаалахын төлөө хүчээ нэгтгэцгээе.

Эх сурвалж: www.polit.mn

JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

9 цаг 11 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

9 цаг 14 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

11 цаг 51 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

11 цаг 54 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

17 цаг 24 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

17 цаг 24 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Өчигдөр 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин