Түүхийн үнэт өв

2022-09-13
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Д.ЦЭРЭННАДМИД

 

Монголын түүхтэй холбоотой олон сонин сайхан өв соёлын дээж байдаг. Түүний нэг нь Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутагт байдаг Цогт тайжийн бичигт хад юм. Энэхүү дурсгал нь тус сумын төвөөс урагш 20 гаруй километрт орших Тарамцагийн уулын шуварга Хутаг  уулын өвөрт бий. Уг бичигт хадыг "Дуут хад" гэдэг юм. Учир нь гэвэл энэ хадны зарим хэсгийг тоншиж үзэхэд түүнээс ширмэн тогооных шиг донгиносон авиа гардаг. Тэхдээ бас төгөлдөр хуурын товч сэлгэх шиг өнгө бүрийн дуу сонсогдоно. Нөгөө талаар энэ хад хар өнгөтэй ч дотроос нь цагаан саарал өнгө тодордог байгалийн гайхамшигт тогтоцтой юм. Тиймээс Халхын дайчин домогт тайж Цогтын үгэн бичээс хар самбар дээр цагаан шохойгоор бичсэн мэт тодоор хэдэн зуун жилийг элээжээ. Хадны бичээсийн учрыг тайлбарлавал, Монголын эрх чөлөөний төлөө тэмцэгч Цогт хунтайж 1621 оны намар Хангай ханы Цэцэрлэг уулнаа ан авлаж явахдаа өндөрт гарч нэг шүлэг чээжээр зохион уншсаныг хамт явсан Эрх хиа гэгч нь бичиж авчээ. Тэр шүлгийг 1624 онд Дайчин Хиа, Гүенбаатар хоёр уг дуутын хар чулуу хэмээх хаднаа 28 мөр болгон монгол бичгээр сийлэн үлдээсэн түүхтэй ажээ. Долоон бадаг шүлгийн утга нь Цогт тайж хайртай Халуут хэмээх эгчээ дурсан бчисэн юм гэдэг. Цогт тайжийн хамгийн дотно эгч нь холын холд бэр болон одоход угаас улс төрийн хувьд ганцаардалд ороод байсан Цогт тэр эгчийгээ ихэд үгүйлдэг байв. Автай сайн хааны ач Бахарай хошуучийн хүү цоохор Цогт ганцаардах болсон шалтгаан нь Манжуудын Монголыг эзлэх санаархлыг эсэргүүцэн тэмцсэн Цахарын Лигдэн хааны тэмцлийг Ар Монголоос бараг ганцаар дэмжиж байсанд оршдог ажээ. Цогт тайжийн цэрэг Манжийн Гүш хааныхантай Хятадын Хөх нуур хүртэл хэрхэн тэмцэж байсан тухай бид "Цогт тайж" киноноос үзсэн шүү дээ. Уг кинонд Дуутын бичигт хад өнөөгийн дүрээрээ тод гардгийг нэхэн санаарай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 13. МЯГМАР ГАРАГ. № 176 (6908)

 

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

21 цаг 36 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

22 цаг 19 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

22 цаг 21 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

22 цаг 23 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

22 цаг 24 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Өчигдөр 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Өчигдөр 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин