Б.Нямдаваа: Найруулагч хүн бүхнийг чаддаг байх албагүй

2022-09-09
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.НЯМСҮРЭН

Энэ удаагийн “Кино ертөнц” буландаа дэлгэцийн уран бүтээлд өөрийн гэсэн өнгө төрхийг бүтээж  “Байрны ах” “Шилжилт-I” “Шилжилт II” киногоороо танигдсан Найруулагч, жүжигчин Нямдавааг урьсан юм.

 

ШАНТАРЧ БУЦААГҮЙ  ИРЭЭДҮЙН ЖҮЖИГЧИН, НАЙРУУЛАГЧ

-Би 2012 онд ахлах сургуулиа төгссөн. Өсвөр насны жүжигчин болох дэврүүн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж,  СУИС-д орсон юм. Бүр арван жилдээ урлагийн үзлэгтээ ч ордоггүй хүүхэд байлаа. Тэр байтугай найруулагч гэж юу хийдэг хүн байдгийг ч мэддэггүй байсан. Урлагийн сургууль тэр дундаа СУИС-ийн шалгуур, босго өндөр. СУИС-д зун нь  шалгалт өгөөд тэнцээгүй ч намар дахин өгөөд элссэн юм. Энэ хугацаанд КУДС-т  долоо хоног сурсан. Тэр үед гэрийнхэн маань дахиад тэнцэхгүй гэж бодоод хориглож байсан ч би хүсэл мөрөөдлөө орхиогүй. Хүн дуртай зүйлээ хийхдээ өөрийгөө дайчилж чадахын төлөө хичээдэг юм байна лээ. Тиймээс хүүхдийнхээ хүсэл мөрөөдлийг нь ойлгож, дуртай зүйлийг нь бүү хориглоорой. 

 

“ND FILM” ПРОДАКШНАА ҮҮСГЭН БАЙГУУЛСАН ТҮҮХ

- Нэгдүгээр курст багш маань намайг жүжгийн бэлтгэлд оруулснаар тайзны урлаг хийгээд кинонд тоглох ирээдүйн суурийг  тавьсан. 2016 онд анхны киногоо хийж, 2017 онд гаргасан. Үүнээс хойш хагас жилийн дараа “ND film” продакшнаа байгуулсан юм. Анх продакшнаа байгуулахдаа залуу уран бүтээлчидтэйгээ хамтарч  уран бүтээл туурвих, хөгжих дэврүүн мөрөөдлөөр эхэлж байлаа. Энэ үед  “Фантастик” продакшны ах нараасаа үлгэр дуурайлал авсан. 

 

ОЮУТНЫ ШИРЭЭНЭЭС БҮТСЭН  “ШИЛЖИЛТ” 

-Нэг уран бүтээлийн ард гарах бүртээ шинэ зүйл сурдаг. Тухайлбал “Шилжилт” киногоо хийсний дараа илүү ихийг хийх сэдэл урам авсан. Харин “Байрны ах” киноноосоо аливаад   нухацтай хандах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Арван жилийн сурагчдын тухай өгүүлэх “Шилжилт” киногоо СУИС-ийн IV дамжааны оюутан байхдаа дипломын ажилдаа зориулан хийсэн. Учир нь  найруулагчаар төгсөж байгаа оюутан жүжиг найруулах, бичвэр хийх, дүрд тоглох ёстой байдаг. Надад театрын уран бүтээлийн дүрд ажиллахаас илүү үр дүнтэй зүйлд цагаа зарцуулахыг хүссэн. Тиймээс оюутан байх хугацаандаа хоёр кинонд туслах дүр, нэг кинонд гол дүрд тоглосон юм. Арван жилийн сурагчдын талаар өгүүлэх кино “Хэцүү анги” киноноос өөр байхгүйг тухайн үед олж харсан учраас  “Шилжилт” киногоо хийх санаа төрсөн. Одоогоор “Шилжилт” киноны I,II  цуврал гарсан. Удахгүй Шилжилт- III цувралаа гаргахаар бэлтгэл ажилдаа орсон. Энэ нь “Шилжилт” киноны  сүүлийн цуврал болохоор төлөвлөсөн.

 

УРЛАГИЙН МЭРГЭЖЛЭЭ  ИЙНХҮҮ ДҮГНЭВ

-Найруулагч хүн заавал бүхнийг мэддэг, чаддаг байх албагүй. Харин өөрийн хийх гэж байгаа зүйлээ судалсан байх хэрэгтэй. Найруулагч хүн бол судлаач  юм. Төрөл бүрийн хүнтэй уулзаж, санаагаа ойлгуулах хэрэгтэй. Хүмүүсийг баг болгож, удирдан ажилладаг чадвартай байх ёстой. Ямар баг бүрдүүлж, хэнийг ямар дүрд нь тоглуулах зэргийг шийддэг. Хөндлөнгөөс харахад найруулагч бол хүн загинадаг ажилтай л харагддаг байж магадгүй. Гэвч найруулагчаас хамаарч киноны хувь заяа шийдэгддэг. Харин жүжигчин хүн өөрийн хариуцаж авсан дүрдээ ажиллах үүрэгтэй. Хүнийг гаднаас нь шууд хараад авьяасыг нь мэдэх боломжгүй. Ямар ч авьяастай байж болно. Түүнийгээ олж нээж хөгжүүлэх л хэрэгтэй. Төрмөл авьяасыг хөгжүүлвэл илүү амжилтад хүрнэ. Амьдрал бол сайн муу, хар цагаан ээлжилдэг. Яг л арга билэг шиг. Кино хийсний дараа олон нийтийн газар явахад хүмүүс таниад мэндэлж, зургаа хамт авхуулж, гарын үсэг авахад гоё санагддаг байсан. Энэ бүхнээс аз жаргалыг мэдэрдэг байсан ч хүний хувийн амьдралд хэт халддаг хүмүүсээс айдаг болсон. Учир нь энэ тэнд элдэв янзын хэл аманд өөрөө хүсээгүй байхад ордог болсон. Энэ  бүхэнд эхэндээ үнэн худлыг нь тайлбарлахыг хичээдэг байсан ч сүүлдээ угаасаа ингэж л байдаг гэж бодоод ач холбогдол өгөхөө больсон. Олон хүнтэй газар очихоос илүү аль болох энгийн, нам гүм байхыг илүүд үздэг. 

 

ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗАРЧИМТАЙ ТАНИЛЦАХУЙ

-Хичээгээд байхад яг санаснаар үзэгчдэд хүрэхгүй тохиолдол байдаг. Үүнд нөхцөл байдал нөлөөлдөг санагдсан. Тухайлбал, Өмнөх өдөр нь яриад маргааш зураг авалттай ороод өгөөч гэдэг. Үүнд зарим чадварлаг жүжигчид дүрээ сайн бүтээж болно. Гэхдээ цөөхөн. Би лав тийм биш. Тооноос илүү чанар чухал. Найруулагч  кинонд тоглох хүсэлт жүжигчдэд тавихдаа 14 хоног эсвэл сарын өмнөөс хэлэх хэрэгтэй. Сүүлийн үед дэлгэцийн уран бүтээлд ажиллахгүй байгаа нь хугацаа, зохиол, ирсэн дүрийн саналаас хамаарсан.  Өөрөөсөө гаргаж болох бүх зүйлээ гаргахыг хичээдэг. Жүжигчид зохиолтой ажиллаж, тоглох дүрдээ хэд хоног бэлдэж ажиллах ёстой гэж боддог. Кино хийх олон санаа байна. Мөн олон зүйл бодож төлөвлөсөн. Хийхээр  бэлтгэл ажил нь хийгдэж байгаа бүтээлүүд бий. Хийх зүйлээ төлөвлөөд дуусгахын тулд өөрийгөө дайчилж хичээж байна. Оны өмнө болон дараа үзэгчдэд шинэ уран бүтээлүүд хүргэнэ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 9. БААСАН ГАРАГ. № 174 (6906)

out
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

7 цаг 27 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

13 цаг 0 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

19 цаг 18 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

19 цаг 18 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Уржигдар 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Уржигдар 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

2026-11-03