Төрийн гурван өндөрлөгийн зөвлөхүүдийн баг-3

2022-09-09
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын зөвлөхийн багийг цувралаар танилцуулж байна.  Өмнөх дугаарт Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн орон тооны 11 зөвлөх,  УИХ-ын дарга Г.Занданшатарын хоёр зөвлөхийг танилцуулсан.  Энэ удаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хэн хэн зөвлөдгийг хүргэж байна.

 

Ахлах зөвлөх А.Ариунзаяа: Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ХНХ-ын сайд асан А.Ариунзаяа томилогдоод байна. А.Ариунзаяа нь   Москвагийн Олон улсын харилцааны их сургууль, ХБНГУ-д Хановерийн их сургуульд улс төр, нийгэм, түүх судлалаар мастер,  Удирдлагын академид төрийн захиргааны менежментээр магистрын зэрэг хамгаалсан. ҮСХ-ны дарга,  ХНХ-ын сайд зэрэг төрийн алба хашиж байсан билээ.

Я.Төмөрбаатар: МУИС-ийн гэгддэг Я.Төмөрбаатар Ерөнхий сайдын Орчны бохирдол, нийгмийн асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байна. Я.Төмөрбаатар нь түүхийн багш мэргэжилтэй.  “Кёкшюүзан хөгжил сан”-гийн зөвлөх, дэд захирал, 2007-2008 онд МАН-ын Удирдах зөвлөлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, 2008-2009 онд Ерөнхийлөгчийн зөвлөх, хэвлэлийн албаны дарга, 2009 оноос МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, ахлах зөвлөх, “Стратеги” академийн захирлаар ажиллаж байжээ.

Ч.Ундрахбаяр: Энэ хүрээнд Ерөнхий сайдын зөвлөхөөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв ажиллуулдаг Ч.Ундрахбаяр ажиллаж байна. Тэрбээр Ерөнхий сайдын Нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн зөвлөх. Ч.Ундрахбаяр нь Түгээмэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв, Бие даан амьдрах төвийн тэргүүнээр ажилладаг байна.

М.Бадамлянхуа: Ерөнхий сайдыг ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхад нь мөн зөвлөхөөр нь ажиллаж байв. Төв Европын Их сургуулийн байгаль орчны магистр, СЭЗИС-ийн бизнес менежментийн докторант.  Тэрбээр төр хувийн хэвшлийн түншлэл хариуцсан зөвлөхөөр ажиллаж байна.

Ч.Болортуяа:  Сэтгүүлч мэргэжилтэй. Хэвлэл мэдээллийн салбарт 16 дахь жилдээ ажиллаж байна. Сэтгүүл зүйн магистр зэрэгтэй, бизнесийн удирдлагын магистрантур. АНУ, Австрали, БНСУ-д мэргэжил дээшлүүлжээ.  GoGo.mn сайтад ерөнхий редактор, iKon.mn сайтын ерөнхий редактор, 2019, 2021 онд “Монгол ТВ” телевизийн “Нүүдэл шийдэл” нэвтрүүлгийн чиглүүлэгчээр ажиллаж байжээ.

Д.Амгаланбаатар: “MMCG” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал, Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажиллаж байгаад Ерөнхий сайдын зөвлөхөөр томилогдсон.  Д.Амгаланбаатар гүйцэтгэх засаглалын тэргүүний ахалдаг Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны зөвлөхөөр ажиллаж буй юм.

Д.Дашням: “Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-ын тэргүүн Д.Дашням Ерөнхий сайдад зөвлөж байна. Д.Дашням нь “Манангийн эсрэг түмний нэгдэл” ТББ, “Үндэсний аюулгүй байдал хөгжүүлэх судалгааны төв” ТББ, “Сонгогчдын хяналт, боловсрол судалгааны төв” ТББ, “Ногоон аврал сан”-гийн тэргүүнээр тус тус ажиллаж байв.

Д.Ирмүүн: МҮХАҮТ-ын дарга асан С.Дэмбэрэлийн хүү Д.Ирмүүн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Эдийн засаг, гадаадын хөрөнгө оруулалт хариуцсан зөвлөхөөр ажилладаг.  Д.Ирмүүн Австри улсын Залцбургийн их сургуульд магистрын зэрэг хамгаалсан. Сангийн яаманд мэргэжилтэн, Эксим банкны холбоонд ахлах мэргэжилтэн, Хөрөнгө оруулалтын газарт газрын орлогч дарга, Эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэгт дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан туршлагатай.

Э.Долгион: "Bloomberg TV Mongolia" телевизийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан  Э.Долгион Ерөнхий сайдад зөвлөж байна. Засгийн газрын 200 хоногийн тайлан нэвтрүүлгийн үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Э.Долгионыг өөрийн зөвлөхөөр ажиллуулах саналыг тавьж байсан юм.  Э.Долгион нь мөн  Монголын сонинуудын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан билээ.

Б.Батбаатар: Тэрбээр “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын авторуудын нэг.  “Дотоод хүчээ ашиглан томоохон бүтээн байгуулалтуудыг хийх боломжтой болсон.  Хуучин ертөнц үндсэндээ алга болж, шинэ ертөнц төрөн гарах гэж байгаа энэ цаг үед “Алсын хараа-2050 мэндэлсэн, цаашид хэрэгжих бүрэн боломжтой” хэмээн тодорхойлж байв.

М.Ганхүлэг: 1990 оны залуу үеийн төлөөлөл.  Тэрбээр өмнө нь Ерөнхий сайдыг ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхад нь мөн зөвлөхөөр ажиллаж байжээ.  МАН-ын Хэрэг эрхлэх газрын Улс төрийн бодлогын газрын даргаар ажиллаж байсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 9. БААСАН ГАРАГ. № 174 (6906)

 

JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

9 цаг 12 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

9 цаг 15 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

11 цаг 51 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

11 цаг 55 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

17 цаг 25 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

17 цаг 25 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Өчигдөр 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин