Полит-Анализ: Төрийн албаны тухай хуульд ямар өөрчлөлт орсон бэ?

2022-09-08
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Төрийн албаны тухай хуульд долдугаар сарын 5-нд буюу УИХ-ын нэгдсэн чуулган хаах үеэр нэмэлт, өөрчлөлт оруулсан.  Мөн хуулийн өөрчлөлт батлагдсан цагаасаа хэрэгжиж эхэлсэн юм.  Тус хуульд ямар өөрчлөлт орсон тухай мэдээллийг тоймлон хүргэж байна.   Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр тэргүүн түшмэлийн албан тушаал, эрхэлсэн түшмэлийн албан тушаал, ахлах түшмэлийн албан тушаал, дэс түшмэлийн албан тушаал, туслах түшмэлийн албан тушаал гэх таван зэрэглэлийн шатлалыг бууруулсан байна. 

Тэргүүн түшмэл буюу яамны Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга: -Төрийн албанд 16-оос доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд наймааас доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх гэх заалтыг өөрчилсөн. Ингэхдээ төрийн албанд 16 жил ажилласан байх шалгуурыг 12 жил болгож, эрхэлсэн түшмэлийн албан тушаалд ажиллах хугацааг зургаан жил болгожээ. 

Эрхэлсэн түшмэл буюу яамны газрын дарга, агентлагийн дэд дарга:Төрийн албанд 12-аас доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх гэх шалгуурыг бууруулсан. Ингэхдээ төрийн албанд 12 жил ажилласан байх шалгуурыг найман жил болгосон байна. 

Ахлах түшмэл буюу яамны тасгийн дарга, ахлах шинжээч: Төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд дөрвөөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх гэх шалгуурыг бууруулжээ. Ингэхдээ төрийн албанд найман жил ажилласан байх шалгуурыг зургаан жил болгож, дэс түшмэлийн албан тушаалд дөрвөн жил ажилласан байх шалгуурыг гурван жил болгов. Харин дэс түшмэл, туслах түшмэлд тавигдах шаардлагыг хэвээр үлдээлээ. 

Уг нэмэлт, өөрчлөлтийг Засгийн газраас санаачлан өргөн барьж, өмнө өргөн баригдсан хуулийн төслүүдтэй нэгтгэн баталсан. Ажлын хэсэгт дараах хүмүүс ажилласан байна. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга асан Ц.Нямдорж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Б.Ганбат,

Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газрын дарга Н.Мягмар, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг ажиллажээ.

Эх сурвалж:www.polit.mn

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

13 цаг 44 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

14 цаг 1 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

17 цаг 53 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

18 цаг 4 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

18 цаг 10 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

2026-11-13
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

2026-11-13
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

2026-11-13