Т.Мөнхзул & Анна Крамлинг

2022-09-08
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Хорвоо дээр орших долоон тэрбум гаруй хүн арьс өнгө, үзэл бодол, хүсэл сонирхол, соёл уламжлалаас эхлээд сонсдог хөгжим, уншдаг ном, үздэг киногоороо харилцан адилгүй. Тэр дундаа нас чацуу хүмүүс ч өссөн орчин, хувь хүний хандлага, төрсөн улсаасаа шалтгаалан тэс өөр байх нь бий. Тиймээс бид Монголын болон дэлхийн нас чацуу алдартнуудын амьдралын хэв маяг, эерэг дадал, биеэ авч явах соёлоос хуваалцах “Чацуутнууд” буланг хүргэж байна. Энэ удаа Монголын шатрын долоо дахь эмэгтэй Их мастер Т.Мөнхзул, түүнтэй нас чацуу Шведийн шатрын эмэгтэйчүүдийн Фиде мастер Анна Крамлинг /Anna Cramling/ нарыг онцолж байна.Тэд 2002 онд төрсөн бөгөөд “Z” үеийн төлөөлөл юм. 

 

 

Ааваасаа хөтөлсөөр Их мастер болсон Т.Мөнхзул

Хэнтий аймгийн уугуул, Үндэсний шигшээ баг, "Кайсса" клубын шатарчин, олон улсын мастер Төрмөнхийн Мөнзул саяхан Монголын шатрын долоо дахь эмэгтэй Их мастер боллоо. Энэтхэгийн Чэннай хотноо болж өндөрлөсөн шатрын олимп гэж нэрлэгддэг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гуравдугаар ширээнд тоглож тэрбээр ийн их мастер цолны болзол хангасан юм. 


Энэ тухайгаа “Шатрын 44 дүгээр их олимпиадад бүтэн 11 өрөг тоглосон. Тоглож байгаад өнжиж болдог ч би нэг ч өнжилгүй тоглосон. Дэлхийн тэргүүлэх чансааны бүх хүчтэй, чадварлаг шатарчид энэ тэмцээнд оролцдог. Тиймээс бүх өрсөлдөгч хүчтэй, өрөг бүр амаргүй байлаа. Гэсэн ч 20 насандаа Их мастер цолны болзлоо биелүүлээд ирж байгаадаа үнэхээр их баяртай байна” гэж хэвлэлд ярьж байлаа. Тэрбээр 20 насандаа Их мастер цолтны эгнээнд шилжсэн Монголын шатрын долоо дахь эмэгтэй их мастер болж байгаа нь энэ юм. 


Т.Мөнхзул 2019 онд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медалийг эх орондоо авчирсан амжилт нь өнөөгийн байдлаарх Монголын шатрын түүхэн дэх цорын ганц тивийн чанартай медальд тооцогдож байна. Дашрамд дурдахад, оюуны их спортын залуухан Их мастерын аав, Дэлхийн шатрын холбооны дасгалжуулагч Д.Төрмөнх охиноо багаас нь шатрын спортод хөтөлсөн бөгөөд өнөөг хүртэл дасгалжуулагчаар нь ажиллаж байна. Ази тивийн аваргаас медаль авсан Монголын анхны тамирчин Т.Мөнхзулыг Засгийн газраас 30 сая төгрөгөөр шагнахаар болсон билээ.

 

 

Хоёр мастерын охин Анна Крамлинг

Шведийн шатрын эмэгтэйчүүдийн Фиде мастер Анна Крамлинг бол  шатрын Их мастер Хуан Мануэль Беллон Лопез, Пиа Крамлинг нарын охин.  Ээж нь шатрын Шведийн тав дахь Их мастер, аав нь Испанийн таван удаагийн шатрын аварга. Тодруулбал, удам дамжсан шатарчин, оюуны их спортын манлайлагч юм. 15 настайдаа эмэгтэйчүүдийн Фиде мастер болсон Анна Крамлинг дан ганц шатар тоглох бус мөн шатар тайлбарлагч, алдартай youtuber юм. Тэрбээр Испанид төрсөн бөгөөд гурван настайгаасаа шатар тоглож эхэлжээ. Энэ нь шатрын их аваргуудын намтартай харьцуулахад их эрт энэ спортоор хичээллэж эхэлсэнд тооцогдож байна. Түүнийг 11 настай байхад гэр бүлээрээ Шведэд нүүж ирж суурьшин амьдарчээ.


Түүний шатар тоглох арга барилыг түргэмгий хэмээн ажиглагчид тодорхойлдог. Тухайлбал, шатарчин “IM Renier Castellanos”-ын эсрэг хийсэн тоглолтоос нь түүний түрэмгий зан чанарыг олон хүн ажигласан байдаг. Энэ тухайгаа Анна “Би ээж шигээ нээлттэй, аав шигээ түрэмгий тоглодог. Цахимаар шатар тоглох үедээ үнэхээр түрэмгий зан гаргадгаа ажигладаг. Үүнийг ааваасаа өвлөн авсан юм. Ээж минь надад нээлттэй тоглох тухай олон зүйл заасан. Дүгнэвэл ээж, аав хоёрынхоо давуу талыг хослуулан тоглодог” гэж ярьжээ.


Анна Крамлинг 2020 оны хоёрдугаар сараас өөрийн тоглолтын бичлэгүүдээ цацаж эхэлсэн байдаг.Одоогоор “youtube”  хуудсыг нь  147 мянган хүн дагажээ.“The Queen’s Gambit” кино түүнийг хүмүүстэй тоглох арга барилаа нээлттэйгээр хуваалцахад нь тусалсан тухай Шведийн “Expressen” сонинд ярьжээ. Ээж нь түүнтэй шатар тоглохоос гадна зөвлөгөө өгч, санаа бодлоо нээлттэй хуваалцаж, шинэ контент санал болгодог аж. Шатар тоглож байгаа бичлэгээ хийхэд нь ээж аав нь тусалж, заримдаа өрсөлдөгч нь болж тоглодог.Түүний инстаграмм хаяг 92 мянган дагагчтай агаад 700 мянган ам.долларын хөрөнгөтэй юм байна.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 8. ПҮРЭВ ГАРАГ. № 173 (6905)

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

8 цаг 20 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

8 цаг 23 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

8 цаг 26 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

8 цаг 28 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

15 цаг 16 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

15 цаг 21 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

15 цаг 21 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Өчигдөр 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Өчигдөр 11 цаг 12 мин