БНСУ: “Хиннамнор” хар салхины улмаас 10 гаруй хүн нас баржээ

2022-09-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Сүүлийн хэдэн жил үзэгдээгүй хүчтэй “Хиннамнор” хар салхи Өмнөд Солонгосыг  энэ сарын  6-нд дайрсан. Энэ хүчтэй салхины улмаас үер бууж хамгийн сүүлийн мэдээллээр  10 гаруй хүн нас барсан гэж “BBC” мэдээлэв. Мөн 4600 хүнийг гэрээс нь нүүлгэн шилжүүлжээ.Тус улсын ерөнхийлөгч Юн Сук Ёл “Аймшигтай байгалийн гамшгийн улмаас живж амиа алдсан хүмүүсээс болж миний нойр хүрэхгүй байна” гэж ярьжээ.  Тэрбээр гамшгийн эрсдэлтэй бүс рүү лхагва гарагт очиж бодит нөхцөл байдалтай танилцсан байна. Газардах үедээ 143 км/цаг хурдтай байсан “Хиннамнор”-ыг Өмнөд Солонгосын түүхэнд тэмдэглэгдсэн найм дахь хүчтэй хар салхи гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.


Зарим бүс нутагт үерийн түвшин 91 см хүрснээр багадаа 160 барилга сүйдэж, 66 мянга орчим байшин цахилгаангүй болсон гэж тус улсын Засгийн газраас мэдээлэв.  Хар салхины улмаас Чежү, Улсан, Бусан, Поханг гэсэн бүс нутаг хамгийн их хохирол амсжээ. Тухайлбал, Поханг хотод машинуудаа газар доорх зогсоолоос гаргахыг иргэдэд уриалсан боловч үүний тулд гараашийн хаалга нээсний улмаас үерт автжээ. Үерт автсан талбайгаас усыг соруулж авахад таваас зургаан цаг шаардагдана гэж аврагчид хэлсэн байна. Аврах ажиллагаанд Өмнөд Солонгосын тэнгисийн хүчний 1300 цэрэг дайчлагджээ. Мөн хоёр танк, арав гаруй хийлдэг завь, 59 машин, зургаан том хэмжээтэй насосыг тэнгисийн хүчнээс гаргасан байна.  “Хиннамнор”  хар салхи Япон тэнгисээр дамжиж, Оросын Алс дорнодын эрэгт хүрэх төлөвтэй байгаа юм.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 8. ПҮРЭВ ГАРАГ. № 173 (6905)

JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

9 цаг 9 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

9 цаг 12 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

11 цаг 49 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

11 цаг 53 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

17 цаг 22 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

17 цаг 22 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Өчигдөр 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин