“Пропер Ти рийл эстэйт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Дөлгөөний хэлсэн 10 эшлэл

2022-09-07
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа “Пропер Ти рийл эстэйт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Дөлгөөнийг урьж, ярилцлаа. Түүний ярилцлагаас онцлох 10 эшлэлийг хүргэж байна.

-Үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбар гурван жил орчмын өмнөөс албан ёсны зохицуулалтад орсон. Өөрөөр хэлбэл, брокер, оффисууд Санхүүгийн зохицуулах хорооноос тавьсан тодорхой шалгууруудыг биелүүлэн  тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа эрхэлж байна. Түүнчлэн агент брокерууд ч Санхүүгийн зохицуулах хорооны сургалтад хамрагдаж, тусгай зөвшөөрөлтэй компанид ажилладаг болсон. 

-Манай улсад хэдхэн жилийн өмнө сонингийн зар шүүж, олон сонголтгүйгээр тааралдсан байраа л худалдаж авдаг байсан бол одоо Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан 200 гаруй эрх бүхий байгууллагаар дамжуулан өөрийн хэрэгцээ, мөнгөнд нийцсэн байрыг мэргэжлийн түвшинд тайлбарлуулан үйлчилгээ авах боломжтой болсон.

-Гүйлгээ бүрийг үл хөдлөх хөрөнгө зуучлалын тусгай зөвшөөрөлтэй компаниуд Санхүүгийн зохицуулах хороонд тогтмол тайлагнадаг болж, энэ салбар илүү ил тод болж байна. Энэ нь далд эдийн засгаар орж ирсэн мөнгөөр үнэтэй орон сууц худалдан авч мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлж байгаа өндөр ач холбогдолтой, хариуцлагатай ажил юм.

-Худалдан авагчид зуучлалын байгууллагуудыг “ченж” гэж хардаг. Үнэн хэрэгтээ бид худалдан авагчдад хамгийн сайн үйлчилгээ нөхцлийг санал болгох гэж л ажилладаг. Гэвч  худалдан авагч тал нь зуучлагчийг тухайн үл хөдлөх хөрөнгийн борлуулалтын үнэ дээр мөнгө нэмж зардаг гэсэн ташаа ойлголттой байдаг нь энэ салбар хөгжихөд сөрөг нөлөө үзүүлдэг.

-Үл хөдлөх хөрөнгийн эзэд хөрөнгийнхөө үнийг тогтоодог ч мэргэжлийн зуучлагчид тэдэнд байршлын давуу болон сул талууд, үнийн судалгаа, худалдааны нөхцөл зэргийг танилцуулан харилцан ярилцаж, аль болох бодит үнэлгээгээр зах зээлд гаргахыг хичээн ажилладаг. Нэг ёсондоо бид худалдан авагчийн өмнөөс зах зээлийн хамгийн таатай сайн нөхцөл, үнэлгээг хөрөнгийн эзэдтэй тохиролцдог гэсэн үг юм.

-Үл хөдлөх хөрөнгө гэдэг нь өөрөө үргэлж эргэлтэд ордог хөрөнгө. Нэг орон сууц худалдаж аваад, насаараа амьдарч үр хүүхэддээ өвлүүлнэ гэдэг бодол одоо  цагт байхгүй болсон. Хүн нэг амьдралын мөчлөгтөө хэрэгцээ шаардлагаас хамаараад багадаа 2-4 үл хөдлөх хөрөнгө худалдан авч аль эсвэл түрээслэн ажиллаж амьдардаг. 

-Барилгын салбарт төр нь хувийн хэвшлээ дэмжин ажиллах нь зөв. Төр зөв төлөвлөж, тухайн төлөвлөлт хийсэн газруудаа дэд бүтцээр хангаж, газрын үнэлгээг ил тод нээлттэй болгож, түүнчлэн тухайн газарт  сургууль, цэцэрлэг, орон сууц, алийг нь барих боломжтой талаар зохицуулалт хийж өгдөг байх нь чухал.

-Худалдан авагчид орон сууцны хөөсөрсөн үнэ, борлуулалтын үнэ бууна гэж хүлээдэг ч яг үнэндээ тийм боломж бага байдаг.  Хуучин цагт үл хөдлөх хөрөнгийг нэгэн хэвийн, сонголтгүйгээр нийлүүлдэг байсан бол өнөөдөр хувийн хэвшлийнхэн орон сууцыг худалдан авагчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн байршил, барилгын хийцлэлийн олон шийдлүүдийг санал болгож байна.

-Тухайн үл хөдлөх хөрөнгийн үнэ цэн, байршил эрэлт хэрэгцээнээс шалтгаалж борлуулалт хийгдэх хугацаа харилцан адилгүй юм. Зах зээлийн бодит үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгийн борлуулалт хурдан байдаг. Магадгүй нийлүүлэлт багатай хөрөнгийн мэдээллийг вэб сайтад оруулмагц борлуулагдах тохиолдол их.

-Борлуулалт урт хугацаанд зарцуулдаг үл хөдлөх хөрөнгө нь тухайн барилгыг хөгжүүлэгчид нь оршин суугчдыг биш, ашиг харж бүтээн байгуулалт хийсэнтэй холбоотой. Одоо худалдан авагчид дөрвөн хана биш, орчинг худалдаж авдаг болсон. Тиймээс ч манай компанийн эрхэм зорилго “Бид зүгээр нэг байр зарах биш, худалдан авагчдад орчин, тэр дундаа мэдрэмжийг худалдан авахад зуучлана” гэсэн зорилготой.

Эх сурвалж: www.polit.mn

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

3 цаг 22 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

3 цаг 34 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

3 цаг 40 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин