Засаг задрах гэж байгаагаа хэлж эхэллээ

2014-08-01
Нийтэлсэн: Админ
 1 мин

Л.ХЭРЛЭН

Засгийн газрыг огцруулна, сайд нарт  хариуцлага тооцно  гэсэн мэдээлэл өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн гарсан. Сөрөг хүчний зүгээс давхар дээлийг тайлуулъя хэмээн давхар дэгээ ороож үзсэн бол парламентад суудалгүй намууд Үндэсний зөвшилцөл байгуул хэмээн шаардаж байсан. Мөн бондын мөнгөөр ах дүү садангаа бондойлгож, эдийн засгийг хямраасан  Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах шаардлага өдөр алгасахгүй тавигдаж байв. Засгаар байнга оролдож, АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуягийг тэвдүүлж байсан энэ бүх асуудал хаврын чуулгантай хамт хаагдаж,  наадам, ойн баярын уур амьсгалд саяхныг хүртэл дарагдаад байсан юм.

Саяхныг гэхийн учир хоёр хоногийн өмнөөс Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг АТГ –аас шалгаж, улмаар баривчилсан нь олон нийтэд ил боллоо. Сая л баривчилж байгаа болохоос үнэндээ бол Ерөнхий сайдын санаачилсан  “Нүүрс” хөтөлбөр, түүнийг гардан хэрэгжүүлэгчид  төсвийн мөнгөнөөс 3-4 тэрбум төгрөг завшсан байж болзошгүй. “Нүүрс” хөтөлбөр нь Н.Алтанхуягийн охин А.Саранзаяагийн “Цэвэр агаар” санд хамааралтай /энэ сан  нь ч гэсэн  төсвөөс 2.2 тэрбумыг зувчуулсан гэх үндэслэлээр түүний охин шалгагдаж байгаа/  , түүн доторх нэг дэд хөтөлбөр нь  гэх  мэдээлэл  эрт дуулдсан. Бараг “Ерөнхий сайд хүргэн Г.Дэнзэндээ тендер өвч өгдөг байжээ”   гэж олон даяараа шуугисны дараахан ийм яриа гарч байсан нь одоо Л.Гансүхийг баривчилснаар үргэлжиллээ. АТГ  Ерөнхий сайдын ахлах зөвлөхийг  барьж хорино гэдэг бол маш том асуудал. Ерөнхий сайд олон зөвлөхтэй ч ахлах зөвлөх гэдэг бол улсын нууцад маш ойр байдаг эх сурвалж. Гүйцэтгэх засаглалын тэргүүний дараа буюу хоёрдугаарт тагнуул, цагдаа, Үндэсний аюулгүй байдал зөвлөл гээд  эхлээд нууцын  зэрэглэлтэй мэдээ, материалуудтай танилцдаг учраас тэр. Хаана, ямар томилгоо хийх гэж байгааг ч гэсэн зөвлөхүүдийн дотроос тэр л ганцаараа мэдэж байдаг. Бусад зөвлөхүүд бол тус, тусын хариуцсан салбарын асуудлыг л хариуцдаг. Тэгэхээр өнөөдөр Ерөнхий сайдын ахлах зөвлөхийг баривчилна гэдэг  маш том дохио. Энэ юуны дохио вэ гэвэл, шуудхан хэлэхэд  маргааш Ерөнхий сайдыг өөрийг нь баривчилна гэсэн үг. Хэрэв Ерөнхий сайд баривчлагдлаа гэхэд түүнд маш том  “но” байна гэсэн үг. Тийм зүйл боллоо гэхэд эцсийн бүлэгт, магадгүй бүх юм тодорхой болсон учраас АТГ ийм алхам хийлээ гэж үзэхээс  өөр аргагүй. Нөгөөтэйгүүр, Ерөнхий сайд  нь эрүүгийн  гэмт хэрэгт шалгагдаж байгаа тохиолдолд танхим нь яах вэ гэдэг асуулт гарна. Засгийн газрын тухай хуулиар бол Ерөнхий сайд эрүүл мэндийн байдал болон бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар  түр чөлөөлөгдөх аваас  Шадар сайд орлон гүйцэтгэх, мөн түүний эрхэлдэг асуудлыг хоёр болон түүнээс дээш салбарын сайдад хариуцуулж болно гэсэн заалт бий. Гэхдээ манай  үе үеийн Засгийн газрын түүхэнд ажил үүргээ гүйцэтгэж  байгаа Ерөнхий сайд хүн эрүүгийн гэмт хэрэгт шалгуулж байсан тохиолдол байхгүй. Тэр бүү хэл ахлах зөвлөх нь АТГ-т баривчлагдаж, эрүүгийн хэрэгт шалгуулсан түүх үгүй. Хүргэндээ тендер авч өгсөн, охиноо ажилд оруулсан, охин нь төсвийн мөнгө идсэн гэх асуудалд холбогдсон Ерөнхий сайд байхгүй. Энэ утгаараа Н.Алтанхуяг сайд анхных нь болж байна. Энэ бүх асуудлын эцэст Н.Алтанхуягт Ерөнхий сайд байх эрх байна уу, түүний танхим чадамжтай юу гэдэгт мөн л эргэлзээ бий. Учир нь түүнд ёс зүй байна уу. Ёс зүйгүй хүн Ерөнхий сайд хийх нь зөв үү, буруу юу. Зөвхөн ёс зүйн энэ үндэслэлээс үзэхэд л  тэр огцрох ёстой. Ёс зүйгүйн улмаас огцорсон Ерөнхий сайдын танхим  нь ч  бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой. Хуульд ийм л заалт бий. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21