С.Батцэнгэл: Гиннесийн дараагийн зорилго маань олимп

2022-09-01
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

С.УЯНГА

 

Хүн төрөлхтний онцгой чадварыг дэлхийд тунхагладаг гиннесийн номд бичигдэнэ гэдэг хүнийг илэрхийлж болох хамгийн дээд алдар хүнд, үнэ цэн юм. Түүнийг хэдэн зуун мянгаар хэвлэгддэг сонин, сэтгүүлийн тэргүүн нүүрт гарсантай харьцуулах ч аргагүй. Монгол Улс хамгийн олон морьтны жагсаал, спортын төрөл, сод оюун ухаан, урлаг соёлоороо гиннест  бүртгэгдэж байв. Тэгвэл хамгийн сүүлд монгол хүний тэсвэр тэвчээрийг алдаршууллаа.

Бүхнийг “тэг”-ээс эхлүүлээд хэрхэн оргилд нь хүрч болдог. Тэр дундаа Монгол цэргийн тэсвэр тэвчээрийг дэлхийд гайхуулж 2.8 метр турник дээр гурван минутад 100, 35 минутад 1113 удаа сонс эргэж гиннест бүртгэгдэнэ гэдэг ямар их бахархал билээ. Энэхүү бахдам амжилт, ялалтын эзэн ахлагч С.Батцэнгэлийг Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин "Монгол Улсын төлөө" буландаа онцолж байна.

 

СОНС ЭРГЭЛТИЙН ДӨРВӨН УДААГИЙН ХОШОЙ АВАРГА

 

20 гаруйхан настай Монгол цэрэг гиннест бүртгэгдсэн бахдам мэдээлэл Монгол орныг тойрон бүчиж нийтээрээ сонс эргэлтийн мастерыг эчнээ таньдаг болжээ. Тэгвэл ахлагч С.Батцэнгэл Дорнод аймагт ажиллаж амьдарч буй бөгөөд хотод ирсэн хугас өдрийнх нь чөлөөгөөр уулзаж хөөрөлдсөн юм. Тэрбээр 2014 онд ҮБХИС-ийн ахлагчийн сургуулийг ЗУ-23-2-ийн наводчик мэргэжлээр төгсөөд Маршал Г.К. Жуковын нэрэмжит зүүн бүсийн хамгийн том мотобуудлагын тусгай хорооноос ажлын гараагаа эхэлжээ. Эх нутгаасаа эхэлсэн түүний томилолт өнөөг хүртэл үргэлжилж Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн зенит артиллерын  баттерейны жолооч сум зөөгчийн алба хашиж буй. Ингэхдээ зөвхөн зэвсэгт хүчинд тангараг өргөсөн цэрэг байгаад зогсохгүй спортын олон төрөлд авьяастай, амжилттай явна. С.Батцэнгэл Монголын хэт холын марафон гүйлтийн холбооны шигшээ багийн тамирчин. Энэ төрөлдөө олон улсын хэмжээний мастер бол мөн цэрэгжилтийн гимнастикийн төрөлд спортын мастер цолтой. Монголын 50 км-ийн рекорд эзэмшигч юм. Тэрбээр 2018 онд 24 цагийн гүйлтийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, Мэнэн-Матад олон улсын олон өдрийн гүйлтээс мөнгөн медаль хүртэж мөн ондоо Тайваньд болсон 24 цагийн Ази номхон далайн орнуудын аварга шалгаруулах гүйлтийн тэмцээнд 203 км гүйж ОУХМ-ын болзол хангаж байв. Үүгээр ч зогсохгүй марафон гүйлтээр дотоод, гадаадын олон тэмцээнд аваргын цом өргөсөн.

Харин сонс эргэлтийг цэргийн хүн болоод буюу 2015 оны намар сонирхож сурч эхэлжээ. Жилийн дараа зэвсэгт хүчний хэмжээнд 30 гаруй анги салбарын 70 гаруй тамирчинтай өрсөлдөж 403 удаа сонс эргэж түрүүлснээс хойш дөрвөн жил тасралтгүй Зэвсэгт хүчний аварга шалгаруулах цэрэгжилтийн гимнастикийн тэмцээнд хошой аварга болжээ. Нэг ёсондоо зэвсэгт хүчний шилдгүүдийн шилдгийн дархан аварга юм. Тэрбээр зэвсэгт хүчний 101 жилийн ойгоор 1101 удаа сонс эргэж байсан бол түүний дараахан 1111 болгон ахиулж гиннесийн  рекордыг эвдсэн юм. Өндөр турник дээр сонс эргэх төрөлд дэлхийн дээд амжилтыг Армени улсын тамирчин 1001 удаа тасралтгүй эргэж тогтоосон байдаг бол ийнхүү монгол цэрэг шинэ рекорд тогтоогоод байна. Салбарын хэмжээнд шинэ дүрэм буюу өвдөг тохой нугалахгүй дүрмээр С.Батцэнгэлийн дараагийн амжилт нь 500 эргэлт байгаа аж.

 

СОНС ЭРГЭХДЭЭ САТААРАХГҮЙН ТУЛД ДОТРОО БЯСАЛГАЖ, ДАВХАР ТООГОО ХЯНАСАН

 

Сонс эргэхийн тулд гэдэс таталт, гар суниалт, мөр, нурууны дасгалаас эхлээд олон “дүрэм”, стандарт бий. Тэрбээр ямар ур чадвар, техник шаарддаг талаар ярихдаа “Анхнаасаа зөв техникээр сурах хэрэгтэй. Турникээс зүүгдэхэд гарын сарвуунаас эхлээд биеийн бүх булчин ажилладаг. Сонс эргэхэд савалтыг хөлийнхөө өлмийгөөр авдаг. Ууц, нуруу, гуя чангарахаас эхлээд булчингууд зэрэг чангарна. Дээр нь амьсгаагаа зөв хуваарилж, хэмнэлээ тааруулна. Сонс эргэлтээр хичээллэснээр булчин зөв хөгжиж, бялдаржина. Олон төрлийн дасгал хийхээс гадна амьсгал задлах, тэсвэр суухын тулд гүйдэг” гэв. Өөрөөр хэлбэл, 35 минутад дээрх олон ур чадварыг нэгэн зэрэг гүйцэтгэж, тэсвэр тэвчээрийн дээд хязгаарыг гаргаж шинэ рекорд эзэмшигч болжээ. Тэрбээр “Сонс эргэж байхдаа сатаарахгүйн тулд дотроо бясалгаж, давхар тоогоо хянасан. Хэрэв анхаарал сэрэмж алдах юм бол унах, бэртэхээс эхлээд  эрсдэл ихтэй. Тиймээс олс татлага, турник, гарын бэхэлгээгээ биеийнхээ нэг хэсэг болгох ёстой.Турник дээр тасралтгүй 1100 эргэхэд хүчээ нэлээн шавхана. Гэхдээ зөв хуваарилж, зүрхийг жигд ажиллуулах нь чухал” хэмээн ярилаа. 

 С.Батцэнгэл 2021 онд өөртөө нэг зорилгыг хатуу тавьсан нь гиннест бүртгүүлэх байв. Түүндээ хүрэхийн тулд өдөр, шөнөгүй шаргуу бэлтгэл хийжээ. Харин зорилгодоо хүрсэн талаар “Тэмцээнд орох болгондоо яах бол гэсэн айдастай тулдаг байсан ч гэр бүл, хамт олны итгэл маш их хүчтэй шүү дээ. Тэр их хүчээр дөрвөн жил сонс эргэлтийн аварга болоод дараа нь юу хийж чадах вэ гэж бодсон нь гиннес байсан. Анхандаа гүйлтийнхээ тэмцээнд анхаараад турникыг орхисон. Гэтэл коронавирус гарч тэмцээн уралдааныг хориглосноор сонс эргэлтийн  бэлтгэлээ хийж эхэлсэн. Хашаан доторх гараажаа өндөрлөж турник зоогоод нэг жил шаргуу үзсэн. Эхэндээ 250 эргэдэг байснаа 400, 500 болгож, сүүлдээ 1000 эргэдэг боллоо. Энэ хэмнэлээр бүтэн өдрийг бэлтгэлдээ зарцуулна. Гэхдээ өдөр бүр сонс эргээд байхгүй. Нэг өдөр хурд, хүч зэргээр долоо хоног хуваарилна. Ингэхдээ бараг өдөр бүр сэтгэлзүйн бэлтгэл хийсэн. Анх гиннест бүртгүүлэхээр зорьж буйгаа ангийн удирдлагууддаа хэлэхэд бүх талаар дэмжсэн. Зорьсондоо хүч 1111 эргэчихээд бууж ирээд том амьсгаа авсан даа. Их гоё мэдрэмж байна лээ” гэв.

С.Батцэнгэл гиннест бүртгүүлэх хүсэлтээ зургадугаар сарын 30-нд явуулаад наймдугаар сарын 9-нд батламж нь иржээ. Түүнээс дараагийн зорилго юу вэ гэхэд “Бодсон зүйл олон бий. Магадгүй миний дараагийн зорилго олимп. Ингэхдээ зөвхөн оролцох биш  Монгол Улсынхаа төрийн далбааг мандуулахыг хүсч байгаа. Энэ зорилгодоо хүрэхэд олон жил зарцуулж мэднэ. Марафон гүйлтийн төрөлд, тэр дундаа 100 км-т оролцох сонирхолтой байгаа. Мөн сонс эргэлтээс өөр төрлөөр, тухайлбал, турник дээрх 24 цагийн суниалтын төрлөөр геннист  хүч үзэх, хойшоо сонс эргэх гээд боломжууд бий” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 1. ПҮРЭВ ГАРАГ. № 168 (6900)

 

C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя

C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, Үндсэн хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя

42 мин
Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

2 цаг 27 мин
Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэн батлахаар т

6 цаг 10 мин
2001 оны есдүгээр сарын 11-ний Нью-Йоркийн эмгэнэл, дэлхий дахины өөрчлөлт, Монголын оролцоо

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр “ТВ-9” телевизийн “Анализ тойм” хөтөлбөрт оролц

6 цаг 10 мин
У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллаж, аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллагуудын дарга нарт үүрэг, даалгавар өглөө. Тэрээр

6 цаг 10 мин
Монголд технологи нэвтэрснээр цахим залилангийн гэмт хэрэг шинээр бүртгэгдэж эхэлжээ 

“Зууны мэдээ” сонинд одоогоос 10 жилийн өмнөх энэ өдөр сэтгүүлч Б.Энхзаяагийн “Соном өвгөний хул

6 цаг 10 мин
SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

Есдүгээр сарын 19-ний өдөр SocialPay Park-д болох “Super Concert: Special” тоглолтод Кпоп-ийг төлөөлөх томоохо

15 цаг 48 мин
Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

Есдүгээр сарын 19-нд SocialPay Park-д SUPER CONCERT: SPECIAL тоглолт зохион байгуулагдана.

15 цаг 54 мин
УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа

УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа

19 цаг 21 мин