“Эрдэнэт”-ийн 49 хувь Д.Эрдэнэбилэгтээ үлдсэн нь дээр байсан уу /1/

2022-08-30
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдааны дараа Сангийн сайд Б.Жавхлан нэгэн мэдэгдэл хийв. Тэр нь “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой байлаа. Б.Жавхлан “...Өнөөдрийн ээлжит хуралдаанаар УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоол буюу “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой өр төлбөрийг харилцан судлах, хэлцэл хийх замаар барагдуулах, мөн уг асуудалтай холбоотой Цэцийн 2018 оны дүгнэлтийн биелэлтийг хангах шийдвэр гаргасан. Энэ оны зургадугаар сард 160 тэрбум төгрөгийг суутгахаар шийдвэрлэж байсан. Харин энэ удаад Худалдаа хөгжлийн банкнаас Монголбанканд төлөх 480 тэрбум төгрөгийг суутгалаа. Ингэснээр дээрх хоёр компанийг 100 хувь Монгол Улсын өмч болгох том алхам болж байна” гэв. Олон нийт энэ шийдвэрт ямар нэг “комент” хэлсэнгүй. Тэгсгээд л өнгөрөв. Гэвч Засгийн газрын шийдвэр бөгөөд Б.Жавхлан сайдын мэдэгдэлтэй холбоотой асуудлууд байна. “...УИХ-ын тогтоол, Цэцийн дүгнэлтийг хуулийн дагуу биелүүлж чадсан уу” гэж хэзээ нэгэн цагт асуугдаж мэдэх л юм. Энэ тусдаа, цаг хугацааны асуудал л даа. Ер нь бол “Эрдэнэт” дөч гаруй жил монголчуудыг угжсан. Энэ “саалийн үнээ”-ний сүү татрах болоогүй. Дахиад 100 жилийн нөөцтэй гэдэг. Гэхдээ Оросоос хувьцааг нь авчрах үеэр “...Хөгшрөөд сааль нь татарсан, эмчилгээ тэжээлийн цэгт очих болсон” гэсэн яриа гарсан. Тэр ч байтугай “Эрдэнэт”-ийн хаалтын ТЭЗҮ-ийг боловсруулчихсан ҮАБЗ-ийн босго давуулж байсан гэх мэдээлэл ч байдаг.

Нөгөө талаас, төр 2019 оноос хойш УИХ-ын тогтоол, ҮАБЗ-ийн зөвлөмжийн хэрэгжилтгүйгээр “Эрдэнэт”-ийг эзэмшсэн. 2019 оны хавар “...Төрд буцаан авлаа” гэсэн. Засгийн газар энэ процессыг явуулахдаа “...УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоол, ҮАБЗ-ийн Н05/05 тоот зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1,2 дугаар зүйлийг үндэслэн "Эрдэнэт”-д зургаан сарын хугацаанд онцгой дэглэм тогтоолоо” гэсэн. Хоёр, гурван удаа сунгасан. Залгуулаад, хүчээр шахам статусыг нь өөрчилсөн. Одоо ТӨҮГ болгочихсон. Гэхдээ энэ нь эрх зүйн хувьд шал түүхийгээрээ үлдчихээд байсан хэрэг. Өнөөдөр л засч залруулж эхэлж буй нь энэ.

Гэхдээ яахав, ковидын хүнд үед бүгдээрээ цахилгаан, дулаанаа “Эрдэнэт”-ээр даалгаад таатай л өнгөрүүллээ. Гэхдээ үүний цаана юу болж, ямар үйл явдал өрнөж өнөөг хүрэв ээ.

Энэ хооронд “Эрдэнэт” засаглалын хямралд бол гүнзгий орсон. “Эрдэнэт” ерөөсөө л, төрийн биш хэд гуравхан хүний өмч болж хувирсан. Үйлдвэрийг ганц хоёрхон хүн удирддаг. Тэд гурав дөрөвхөн хүнд үйлчилдэг. Ийм болсон. Товчхондоо, онцгой дэглэмийн ард “Эрдэнэт”-ийн нууц эзэд хэдийнэ бууриа зассан байгаа юм.

За тэр, худалдан авалтын талаар ярих бол илүүц биз. Гурван жилийн өмнө шуугиулаад байсан алтан ширээ сандал бол “өнгөн хөрс” л гэсэн үг. Хууль хяналтын байгууллагууд харж хянаж байгаа гэж итгэе.

Үүнээс гадна, нэг хууль бус үйл ажиллагааг яаралтай түмний сонорт хүргэж, төр нь юм уу, хууль нь арга хэмжээ авахгүй бол болохгүй болжээ. Тэр юу юм гэхээр, албан нэр нь “Эрдэнэт”-ийн балансын бус хүдэр, ашиглаж буй улс төр, бизнесийнхэн болохоор “...ядуу агуулгатай хүдэр”, зарим нь бүр “..хаягдал” хэмээдэг хүдрийн овоолготой холбоотой. Уг нь энэ чинь “Эрдэнэт”-ийн “ирээдүйд хэрэглэхээр бэлтгэсэн хүдрийн овоолго” юм байна. Нэршил ч ийм байх учиртай аж. Үүнийг Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ноогдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заасны дагуу “Эрдэнэт” өөрөө үйлдвэр байгуулж ашиглах ёстой.

УИХ-ын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050”-ын Хоёрдугаар хавсралт дахь 4.2.13-т “...Уул уурхайн түүхий эдийг боловсруулан, нэмүү өртөг шингэсэн хүнд үйлдвэрлэлийг байгаль орчинд ээлтэй, тогтвортой байх зарчмаар хөгжүүлж, хөрөнгө оруулалтын дэвшилтэт хэлбэрүүдийг дэмжинэ” гэж заасан. Засгийн газрын 2019 оны 224 дүгээр тогтоолын 3-т “... “ Эрдэнэт”-ийг түшиглэн уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолборыг байгуулах боломжийг судлахыг УУХҮ-ийн сайд болон “Эрдэнэт”-ийн ерөнхий захиралд даалгасан. ТӨБЗГ-ын 2019 оны 262 дугаар тогтоолоор “Эрдэнэт”-ийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталж, Исэлдсэн болон бага агуулгатай зэсийн хүдрийг нуруулдан уусгалт-SX/EW технологиор боловсруулан катодын зэс үйлдвэрлэх үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын 2020 оны 23 дугаар тогтоол, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын 2020 оны 24 тогтоол, Засгийн газрын 2021 оны тавдугаар сарын 5-ны өдрийн 129 дүгээр тогтоолд тус тус тусгасан.

Гэтэл “Эрдэнэт”-ийн энэхүү ирээдүйд ашиглахаар бэлтгэсэн хүдрийн овоолгыг бусад хуулийн этгээд ашиглаж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулсаар байгаа юм. Хамгийн гол нь энэ бүхэн эрх зүйн зохицуулалтын хүрээнд хэрхэн шийдвэрлэж байгаа нь тодорхойгүй, ил тод, нээлттэй бус буюу сонгон шалгаруулалтгүйгээр хуулийн этгээдэд шилжүүлж, ашиглаж буй юм.

Үргэлжлэл бий...

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 30. МЯГМАР ГАРАГ. № 166 (6898)

 

улсын өмчийг луйварчдаас буцаагаад авсан.сахал гэгчийн өмч тэнд түйч байхгүй
hutcdag shu hen tegj bga sahalaas awahgui.yahiin heteliin baahan tehnik baraa tawaar mengiin uls awah gej baihad shenjin.zeesen gej bga ene ih shunaltai buzar hun shig bga buzar
Сэтгүүл зүйн хөтөлбөрийн хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрнэ

МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимийн хамт оло

14 цаг 12 мин
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Хүний эрхийн үндэсний комисст ажиллалаа

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Монгол Улсын Хүний эрхи

14 цаг 58 мин
Систем нэгдэхгүй болд шударга ёс бүрдэхгүй

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амар

15 цаг 35 мин
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргаар П. Батбаатарыг томилжээ

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргаар П. Батбаатарыг томилжээ

16 цаг 42 мин
З.Батбаяр: Туул гол хоёр ч газар шургасан тасарсан байдалтай байна

Туул гол 2 ч газар шургасан тасарсан байдалтай байна...

16 цаг 50 мин
“Би өөрийгөө залгих “үр могой” төрүүлэхгүй бол багш гэж явах хэрэг байхгүй”

​​​​​​​Polit.mn сайт “Төрсөн өдөр” буланд Монгол Улсын гавьяат жүжигчин, тайз дэлгэцийн жүжигчин, найруулагч,

Өчигдөр 07 цаг 00 мин
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг парламент хэлэлцэхээр боллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10.00 цагт эхэллээ.   Хуралдааны эхэнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ө

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Цогтгэрэл С.Баярцогтын “сүүдэр”-т яваад орчихлоо

овчхондоо, АН-ын дарга болсноос нь хойш АН ямар ч сонгуульд ялаагүй, бас ялагдаагүй байхад

Өчигдөр 06 цаг 00 мин
Э.Шинэцэцэг: “Эко сургууль, цэцэрлэг” хөтөлбөрт хамрагдсан сургуулиудын орчин 30 гаруй хувиар сайжирсан

Дэлхийн нийтийн Тогтвортой хөгжлийн 17 зорилго, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа–2050”-ын хэрэг

Уржигдар 15 цаг 33 мин
Туулын хурдны замын ажлыг шөнийн цагаар  хулгайгаар хийж байна гэв

Энэ сарын 6-нд Туулын хурдны замын ажлыг түр зогсоох үүргийг төрийн тэргүүнээс эхлээд ерөнхий сайд Н.Учр

Уржигдар 14 цаг 22 мин