Америкийн хамгийн тансаг хуримын нэг нь Д.Трампынх байжээ

2022-08-29
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

З.БАТЦЭЦЭГ

 

Тухайн үеийн энгийн тэрбумтан, ирээдүйн АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч Дональд Трамп, загвар өмсөгч Мелания Кнавс нарын хурим 2000-аад оны эхэн үеийн хамгийн сүрлэг хуримын нэг болж түүхэнд үлджээ. Бизнесмэн хайртдаа олон сая долларын үнэ бүхий бөгж бэлэглэж, “Dior”-ын шилдэг оёдолчид 27 кг жинтэй даашинзыг урлахад 550 цаг зарцуулсан гэдэг. Хуримын зочдыг Элтон Жон, Билли Жоэл нар зугаацуулж, хурим өндөрлөхөд хагас метр бялуу хөндөгдөөгүй үлдсэн юм. Дэлхийн хамгийн алдартай хуримын тухай "Lenta.ru"-д  ийнхүү  бичсэн байна.

Словенийн Үнсгэлжин ба Америкийн хунтайж

Трампыг 2016 онд АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдох үед тэрбумтан Трамп болон алдартай загвар өмсөгч Мелания Кнавсын амьдралын талаар хэвлэлүүд их бичсэн байдаг. Барилга, зочид буудал, мөрийтэй тоглоомын бизнесийн эзэн, телевизийн хөтлөгч, шоучин тэрбээр дэлгэцэнд төдийгүй амьдрал дээр эмэгтэйчүүдийн гоо сайхныг шүтэн бишрэгч байсан юм. Трамп ерөнхийлөгч болохоос өмнө "Miss Universe" тэмцээнийг жинхэнэ утгаар нь эзэмшдэг байв. Трамп уламжлалт Бүгд найрамдах намын үзэл бодолтой бөгөөд энэ нь консерватив, бага зэрэг сексист гэсэн үг юм. 1998 онд тэрбумтны энэ үзлийг эсэргүүцээгүй эмэгтэйчүүдийн нэг нь Словен гаралтай загвар өмсөгч Мелания Кнавс байв. Тэрбээр 1970 онд Югослав улсад төрсөн. Охины эцэг эх нь жолооч, нэхмэлийн үйлдвэрийн ажилчин байсан юм. Гэвч тэд ядуу амьдарч байсангүй. Тухайн үед Меланиа Дональдтай Нью-Йоркийн нэгэн шөнийн цэнгээний газарт уулзах үеэр тэрбумтан аль хэдийн 50 гаруй настай байсан бол загвар өмсөгч 28 настай байжээ. Меланиа нэгдүгээр курсдээ их сургуулиа хаясан (гэхдээ Меланияг боловсролгүй гэж нэрлэж болохгүй- тэрбээр таван гадаад хэл сурсан) хараахан гэрлээгүй байсан юм. Энэ үед түүнийг Нью-Йоркт авчирсан Зүүн Европын гоо бүсгүйчүүдийг сонирхох давалгаа аль хэдийнэ намжиж, Зүүн Өмнөд Ази, Африкийн загвар өмсөгчид трэнд болж байсан юм. Тиймээс өөрийгөө залуу байхаа больсон гэдгийг Словен бүсгүй ойлгосон байх. Өөрөөс нь хоёр дахин ах ч тэрбумтантай харилцах харилцаа нь карьерт сайнаар нөлөөлнө.

Хуримын үдэшлэг болсон Трампын Мар-о-Лагогийн эдлэн

Яг л түүний тооцоолсноор болсон юм. Меланиа Трампын найз бүсгүй болж, Ховард Стерн шоунд оролцохдоо шинэ хайр дурлалаа зарласнаар Меланиа маш хурдан алдартай болсон түүхтэй. Яг энэ үедээ Меланиа найз залуугийнхаа зөвшөөрлөөр GQ-д зориулж нүцгэн зураг авалт хийлгэсэн юм. Меланиаг тэр даруй “Harper's” “Bazaar”, “Vogue”, “Glamour”, “Elle” зэрэг бусад сэтгүүлүүд сонирхож эхэлсэн. Бүх хүн Меланиад хүндэтгэл үзүүлж байв. Тэр зүгээр л Трампын ээлжит найз бүсгүй болоогүй юм. Трамп түүнтэй учрахаас өмнө тэр аль хэдийн хоёр удаа гэрлэж байсан. Мөн олон удаа хөөрхөн бүсгүйчүүдтэй олны өмнө гарч байсан. Меланиа удаан хугацааны турш тэрбумтны найз бүсгүй явсан бөгөөд эцэст нь таван жилийн дараа гэрлэх санал хүлээн авчээ. Үүний тулд түүнд эелдэг байдал, тэвчээр, Трампын ​​ёс бус үйлдэлд нүдээ аниад өнгөрөх чадвар хэрэгтэй байсан нь гарцаагүй.

Хямдралгүй очир алмааз

2000 оны үед Америкчууд хуримын ёслолдоо ихээхэн ач холбогдол өгч, гайхалтай дэгжин тэмдэглэдэг байсан юм. Сэтгүүлүүд гэрлэлт бол ямар ч эмэгтэй хүний ​​амжилтын оргил гэж бичдэг байжээ. Америкчуудын гэрлэлт нь XXI зууны эхэн үеийн уянгын, романтик, инээдмийн олон киноны сэдэв болсон бөгөөд энэ нь хуримын бөгж хийхээс эхлээд хүлээн авалтын танхим түрээслэх, нийтийн хоолны газар хүртэл хуримын салбарыг аажмаар хөгжүүлэхэд чиглэж байв. Тиймээс Трампын гэрлэлт олон нийтийг хэчнээн их цочирдуулсан болохыг төсөөлж болно. Дональд, Меланиа хоёрын сүй тавьсан нь 2004 оны сүүлээр мэдэгдэж, хуримаа 2005 оны нэгдүгээр сарын сүүлчээр хийхээр товложээ. Сүй тавихдаа сүйт бүсгүй Граффийн үнэт эдлэлийн газраас 10 каратын тэгш өнцөгт маргад эрдэнийн алмаз авчээ (эднийхийг заримдаа "алмазын хаан" гэж нэрлэдэг). Брэнд бөгжний үнийг зарлаагүй бөгөөд ойролцоогоор 1.5 сая ам.доллараар үнэлэгдсэн гэдэг.

Меланиа Трампын сүйн бөгж Graff Jewelry

Олон жилийн дараа Трамп бөгж худалдаж авахдаа асар их хөнгөлөлт эдэлсэн  гэх мэдээлэл цацагдсан. Худалдаалагчид нь түүнийг маш алдартай тул Граффын сайн сурталчилгаа болсон гэж хэлдэг. Гэвч үнэт эдлэлийн ордны санхүүгийн захирал Николас Пэйн энэ мэдэгдлийг нэн даруй няцаасан байдаг. Түүний хэлснээр тэрбумтанд ямар ч давуу эрх өгөөгүй бөгөөд Трамп сүйн бөгжийг бүрэн үнээр худалдаж авсан гэв. Эхэндээ Трамп хуримын ёслолоо “NBC “телевизийн сувгаар шууд дамжуулахыг хүссэн боловч бодлоо өөрчилжээ. Меланиа даруу зан гарган татгалзсан гэдэг. Магадгүй Трамп татварыхантай дахин дуулиан дэгдээхийг хүсээгүй учираас Меланиагийн нэрийг барин энэ санаанаас татгалзсан байх магадлалтай.

Хаалттай хурим

Тэдний хуримтай холбогдуулан сэтгүүл, шар хэвлэлүүд хамгийн түрүүнд ярьж эхэлсэн зүйл бол сүйт бүсгүйн даашинз байв. 2000 оны эхээр сүйт бүсгүйчүүд биед эвтэйхэн, тухтай даашинз өмсдөггүй, харин хуримын дараа хэдэн долоо хоног яригдахаар дэгжин, загварлаг даашинз сонгодог байлаа. Меланиа ч сэтгүүлчдийн урмыг хугалсангүй. Өөрийх нь хэлснээр 100 мянга, сэтгүүлчдийн бичсэнээр 200 мянган ам.долларын үнэтэй, 27 кг жинтэй даашинзаар гоёсон байв. Мэдээж хэрэв загвар өмсөгчийн туршлага байгаагүй бол сүйт бүсгүй ёслолын хэдэн цагийн турш ийм ачааг үүрч чадахгүй байсан байх. Тэрбээр даашинзаа “Dior” загварын ордонд захиалгаар хийлгэж, 90 метр гүн торго, 1500 ширхэг жижиг сувд, 1500 ширхэг сваровски талстаар урлуулсан байна. Гоёл чимэглэл зүүх зай үлдээх гэж сүйт бүсгүйн мөр, нуруу, хүзүүг бүрэн нээлттэй орхижээ. Меланиа олон давхар алмаазан зүүлт зүүсэн байсан нь түүнийг сонголт муутай, стильгүй гэж бодоход хүргэсэн талаар сэтгүүлүүд бичиж байв. Флорида мужийн Палм Бич дэх Бетезда тэнгисийн епископын сүмд болсон хуримын үеэр сүйт залуугийн сүйт бүсгүйн хуруунд зүүсэн цагаан алтан бөгж нь 13 каратын алмаазан шигтгээтэй байсан бөгөөд 400.000 ам.долларын үнэтэй байжээ. Дараа нь шар хэвлэлүүд Меланиаг сүйн том бөгжөө байнга зүүдэг, харин хуримын бөгжөө зүүдэггүй гэж нэг бус удаа бичиж байсан юм. Мелания үүнийг тайлбарлахдаа хоёр бөгжийг хамтад нь зүүхэд дэндүү том байдаг гэжээ.

Меланиян хуримын 13 караттай бөгж

Хуримын дараа шинээр гэрлэсэн хосууд Трампын Мар-а-Лаго эдлэнд болсон хуримын хүлээн авалтад очжээ. Хүлээн авалтын үеэр Меланиа даашинзаа солин “Vera Wang” брэндийн хөнгөн даашинз өмсжээ. Үдэшлэгт Хайди Клум, Ерөнхийлөгч асан Клинтон, эхнэр Хилари, сагсан бөмбөгийн домогт тамирчин Шакил О'Нил, Нью-Йорк хотын дарга Рудольф Жулиани болон Америкийн сэтгүүлзүйн бэлгэ тэмдэг болох “Vogue” сэтгүүлийн ерөнхий редактор Анна Винтур нар иржээ. 50 мянган ам.долларын үнэтэй цөцгий сарнайгаар бүрсэн метр хагасын өндөртэй хуримын бялууг хуриман дээр зүсээгүй юм. Гэсэн хэдий ч тогооч Жан-Жорж Вонгеричтенээс хар түрс, хавч, дээд зэргийн франц хоолны гайхамшигт бүтээлээр хооллосон зочид өлсөх нь юу л бол. Амттангийн хувьд жижиг бялуу, шоколадтай трюфель байсан аж.

 

Сэтгүүлчид болон папарацчдыг хуриманд оруулаагүй юм. Гэхдээ 2005 оны хоёрдугаар сард Америкийн “Vogue” сэтгүүл Меланиагийн хуримын даашинзтай зургаар нүүр хуудсаа чимсэн байдаг.  Уг зургийг алдарт загварын гэрэл зурагчин Марио Тестино авсан байна. Тус дугаарт хуримын ёслолын талаар дэлгэрэнгүй мэдээлэл, үдэшлэгийн фото сурвалжлагыг уншигчдад санал болгов. Хуримнаас жил гаруйн дараа Меланиа хүү Бэрронаа төрүүлжээ. 2015 онд Трамп эхнэртээ хуримынхаа 10 жилийн ойд зориулан өөр нэг аварга Графф солитер худалдаж авсан бөгөөд энэ удаад 25 каратын жинтэй, гурван сая ам.долларын үнэтэй байв. Мөн ямар ч хөнгөлөлтгүйгээр.

Эх сурвалж: www.polit.mn

амьдрал баян шүү
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

1 цаг 22 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

1 цаг 22 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

1 цаг 52 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

3 цаг 13 мин
Ч.Дагвадорж: Ухаантай хүний бүтээл урт настай байдаг

Монголын  утга зохиолын шүүмж, судлалд томоохон хувь нэмэр оруулсан эрхмийн нэг Соёлын гавьяат зүтгэлтэн, утга зохиолын шүүмжлэгч, яруу найрагч, эрдэмтэн зохиолч Чойсүрэнгийн Дагвадоржтой төсөрхөн уулзаж ярилцлаа.

3 цаг 38 мин
С.Бямбацогт: “Эрдэнэс Монгол”-оо Монголын бүх замыг эзэмшиж, яах гээд байгаа юм?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуули

3 цаг 43 мин
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг амиа алдсанаас хойш 26 жил өнгөрч байна. Д

3 цаг 48 мин
С.Зоригийг хөнөөснөөс хойш 26 жил,  С.Зоригийг яагаад хөнөөснийг “ярьсан” сүүлийн 23 өдөр...

​​​​​​​УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг

3 цаг 53 мин
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Манай УИХ яг арван жилийн өмнө, 2014 оны долдугаар сарын 1-нд нэгэн тогтоолыг баталж байв.

3 цаг 58 мин