Л.Оюун-Эрдэнэ бүлгийнхээ хурал дээр бухимджээ

2022-08-26
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Яг одоо Монголын улс төрд тун халуун үйл явдлууд өрнөж байна. Цэц “давхар дээл”-ийн талаарх шийдвэр гаргасан. Үндсэн хуулийг дахин өөрчилж байна. Үүнийхээ төлөө сайн ч балбуулах шиг боллоо. Сөрөг хүчин үүн дээр нэг дуугаар сөрж ажиллаж буй. Ингэх ёстой л доо. УИХ дээр ч олон байр суурь гарч ирлээ. Сайд болох гээд бүтэлгүйтсэн гишүүд илүү дуугарч байх шиг байна.

Ерөнхийдөө Цэц нэгэнт шийдсэн учраас засагт сэлгээ орох нь тодорхой. Харин бүтэц бүрэлдэхүүн энэ тэр нь юу болох вэ гэдэг анхаарал татаж байгаа юм. Улс төрийн хүрээнд яригдаж буй таамгууд бол тамтгаа алдсан. Үнэн худал мэдээ, мэдээллүүд хэвлэл, нийтийн сүлжээгээр битүү явж байна. Ямартай ч Цэцийн шийдийг дагаж өөрчлөгдөх Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудал эрх баригчдын өнөө, маргаашийн гол ажил боллоо.

Сүүлийн хэдэн өдөр, Цэцийн шийдвэрээс хойш яригдаж буй засгийн сэлгээний талаар МАН, төрийн зарим институцийн хамтарч шийдвэр гаргана. Түүнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гардаж хэрэгжүүлнэ. Тиймээс “шинэ бүрэлдэхүүн”-ий Ерөнхий сайд руу чиглэсэн “довтолгоо” нэлээд ширүүн байгаа бололтой. Өөрийгөө магтаж, өрсөлдөгчөө матах зэргээр завгүй ажиллаж буй гишүүн олон болжээ. Тэрнээс болсон уу яасан, өнгөрсөн даваа гаригт болсон УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэлээд бухимдалтай байжээ.

Тэрбээр “...Манай сайд нарыг “дан дээл”-тэй учраас ажлаа хийж чадахгүй байна гэцгээсэн. Тэгээд ажлыг нь хийлгэдэггүй. Одоо “давхар дээл”-ийн боломж чинь нээгдээд ирлээ. Тэгсэн ч “...Болно, болохгүй” гээд янз бүрийн юм ярьцгаагаад эхэллээ. Энэ байдал чинь Засгийн газрын ажилд саад болж байна. Болох юм бол болгоод, болохгүй бол больчихмоор байна. Засгийн газар ажиллах хэрэгтэй байна” гэжээ. Түүний ярьснаас үзвэл, “давхар дээл”-ийн сураг гарснаас хойш гишүүд дээрх байдлаар чангарч, “дан дээл”-тэй сайд нар нь сулраад эхэлсэн бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 26. БААСАН ГАРАГ. № 164 (6896)

 

JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

9 цаг 11 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

9 цаг 14 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

11 цаг 51 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

11 цаг 54 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

17 цаг 24 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

17 цаг 24 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Өчигдөр 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин