Lil pump & 290

2022-08-25
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Хорвоод орших долоон тэрбум гаруй хүн арьс өнгө, үзэл бодол, хүсэл сонирхол, соёл уламжлалаас эхлээд сонсдог хөгжим, уншдаг ном, үздэг киногоороо харилцан адилгүй. Тэр дундаа нас чацуу хүмүүс ч өссөн орчин, хувь хүний хандлага нь төрсөн улсаасаа шалтгаалан тэс өөр байх нь бий. Тиймээс бид Монголын болон дэлхийн нас чацуу алдартнуудын амьдралын хэв маяг, эерэг дадал, биеэ авч явах соёлоос хуваалцах “Чацуутнууд” буланг хүргэж байна. Энэ удаа “XMF” буюу “Хуур” хөгжмийн наадамд оролцсон дэлхийн од, реппер “Lil pump” болон түүнтэй нас чацуу Монголын реппер “290” нарыг онцоллоо. Тэд 2000 онд төрсөн бөгөөд “Z” үеийн төлөөлөл юм.

 

Ээжийн эрх хүү Гарсиа

Саяхан буюу энэ сарын 17-нд 22 нас хүрсэн Америкийн реппер, хөгжмийн зохиолч Lil pump-ийн жинхэнэ нэр нь Газзи Гарсиа /Gazzy García/ юм. Түүнийг хүмүүс "Gucci Gang" хэмээх уран бүтээлээр нь илүүтэй мэднэ. Одоогийн байдлаар 1.1 тэрбум гаруй хандалттай энэ дуугаа цацаж эхэлсэн цагаас буюу 2017 оноос тэр дэлхийд танигдаж эхэлсэн билээ. Lil pump-ийн дүр төрхийг тодорхойлох, нүүр царай нь болсон "Gucci Gang" дуу тухайн жилийнхээ “Billboard”-ын шилдэг 100 дууны жагсаалтын гуравдугаарт бичигдэж үсрэнгүй амжилт үзүүлж байлаа. Үүнээс гадна энэ дуугаараа Америкийн дуу бичлэгийн холбооны шилдэг дууны шагналыг таван удаа хүртсэн юм. Ийнхүү тухайн жилдээ өөрийн нэрээр нэрлэсэн анхны бие даасан цомгоо гаргасан  нь мөн л “Billboard”-ын жагсаалтыг өнгөлсөн билээ. Эдгээр амжилтынхаа дараа 17 хүрэхээсээ хоёрхон сарын өмнө "Tha Lights Global" болон "Warner Records" дуу бичлэгийн студитэй гэрээ байгуулсан юм. Хөгжил дэвшлийн оргил үеийн реппер тэрбээр өөрийн нэрийн худалдааны карт болон үнэт эдлэл бүхий цуглуулгыг “NFT” зах зээлээр дамжуулан цахимаар өнгөрсөн оны гуравдугаар сараас борлуулж эхлээд байгааг онцлоё. Түүний инстаграмм 15 сая, фэйсбүүк цахим хуудас нь 5.4 сая дагагчтай. Тэр анх дуунуудаа “SoundCloud” платформ дээр байршуулан, сонсогчдодоо хүргэж байв.

Түүний тухай “BRB”-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан “Lil pump хүүхдээрээ цайлган юм билээ. Токиогийн нислэгээр гаргаж өгөхөд ээжтэйгээ байнга видео коллоор яриад л явсан. “Ээж би ингэлээ. Үүнийг хийчих үү” гээд л ярьсан. Мөн “Монгол гэж сайхан орон байна. Дараа заавал эргэж ирнээ” гэж хэлсэн. Тайзан дээр 45 минут үнэхээр сэтгэлээрээ дуулсан нь таалагдсан” гэсэн юм. Түүний шивээснүүдийн ихэнх нь амьдралынх нь онцгой өдрүүдийн дурсамжийг хадгалж байдаг аж. Тухайлбал, 20 настайдаа амиа алдсан реппер “XXXTentacion”-д зориулсан шивээс хийлгэжээ. Энэ тухайгаа “XXXTentacion их онцгой хүн байсан. Гэвч тэр хэтэрхий эрт хорвоог орхисон нь харамсалтай. Би 17 настай байхдаа Лос Анжелес хотод түүнтэй анх удаа уулзсан юм. Тухайн үед тэнд надад байрлах газар байгаагүй. Гэтэл тэр өөрийн буудалдаа намайг буухыг санал болгосон. Эдгээр өдрүүдэд би яг л ахтайгаа байгаа мэт дотно санагдаж байсан” гэж ярьсан байна. Тэрбээр найман сая ам.долларын хөрөнгөтэй.

 

Зураач реппер Toogo

“Be my summer” дууг зургаан сая, “Хөнгөн” дууг 3.2 сая, “Улаанбаатар гунигтай”-г 1.8 сая удаа “youtube”-ээс сонсжээ. Эдгээр дууны эзэн нь М.Төгөлдөр буюу реппер 290 юм. “Twoninety” youtube хуудсыг нь 38 мянган хүн дагадаг тэрбээр одоо 22 настай. Зургаан жилийн өмнө “Цаасан шувуу” нэртэй анхны дуугаа  гаргахдаа бичсэн үгээ цаасан шувуу болгон хийсгэж тэр шувуу буцаад ирэхдээ амжилт болон ирэхийг бэлгэджээ. Түүний энэ хүсэл биелж өдгөө тэр хип хоп ертөнцөд өөрийн  бат байр суурийг эзлээд байгаа билээ.

Дэлхийн долоон тэрбум гаруй хүн тус бүр өөр өөрийн харах өнцөгтэй. Тэдгээр харах өнцөг огтлолцож дэлхийг нэг бүхэл болгодог гэж М.Төгөлдөр боддог. Тиймээс тэдгээр харах өнцгүүдийг илүү олон талаас нь харж,  илүү чанартай, содон, шинэ шинэлэг бүтээл гаргах нь түүний зорилго. “Хөнгөн” дуу бүтсэн түүхийн тухай “Ямар нэгэн уран бүтээл тодорхой цаг хугацаанд төрж байгаа мэдрэмжийг агуулж байдаг гэж би боддог. Тухайн үед энэ дуугаараа их зүйл илэрхийлэхийг хичээгээгүй. Зүгээр л энэ дууг сонссон хүн бүр хөнгөн мэдрэмж аваасай гэдэг үүднээс л дуугаа бичсэн, хүмүүст хүрч чадсан. Сонирхуулаад хэлэхэд бид “Хөнгөн” дууны аудио хэлбэрийг гаргахад 40 минут л зарцуулсан” гэж ярьж байв.

Уран бүтээлийн нэрнийх нь хоёр нь англиар two, ес нь англи жижиг “g” үсэг, 0 нь англиар “O” үсэг нийлээд “Toogo” гэдэг нэрийг бий болгож байгаа юм. Учир нь түүнийг хүмүүс ихэвчлэн Төөгөө гэж дууддаг аж. Шүүмжлэл түүнд нэг их  нөлөөлдөггүй. Учир нь “290” бол хэн нэгний хэлсэн таагүй үгэнд гуниглан, хатуу үгнээс нь болж шантрахааргүй үзэл бодолдоо үнэнч залуусын төлөөлөл.

Бусад репперүүдээс ялгаатай нь Төөгөө зураг зурдаг. Гурван настайгаасаа 16 нас хүртлээ зурсан. Багадаа манга зурдаг хүн болно гэж мөрөөддөг байсан учир 16 нас хүрэхдээ 60 хуудастай нэг бүлэг манга зурж дуусгажээ. Гэхдээ үүнийгээ олон нийтэд цацаагүй учир түүний нууц авьяасыг сонсогчид нь төдийлөн мэддэггүй. Түүний thetwoninety инстаграмм хаяг нь 25 мянган дагагчтай. Тэр “Noiton” гэсэн брэндийн үүсгэн байгуулагч юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 25. ПҮРЭВ ГАРАГ. № 163 (6895)

 

Беларусь улстай хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ

Беларусь улстай хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ

2 цаг 15 мин
Н.Учрал: Хилийн боомтын захиргааны дарга Э.Гантулга, ангийн захирагч Б.Гантөгс нарт хариуцлага тооцно

Н.Учрал: Хилийн боомтын захиргааны дарга Э.Гантулга, ангийн захирагч Б.Гантөгс нарт хариуцлага тооцно

2 цаг 24 мин
Ж.Оюунбаатар: Ерөнхийлөгч айлчлалаараа Монгол, Германы стратегийн түншлэлийг шинэ агуулгаар баяжуулж, хамтын ажиллагааг өргөжүүллээ

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ж.Оюунбаатартай ярилцлаа.

8 цаг 54 мин
The Independent: Трамп, Маск нар Украинаас нүүр буруулав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон бизнес эрхлэгч Илон Маск нар Украиныг дайнд ялахыг

Өчигдөр 14 цаг 53 мин
ЭМГЭНЭЛ

Бидний хайрт аав, өвөө, Монгол Улсын Гавьяат тээвэрчин Үржингийн Сэргэлэн 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдөр таалал төгсөж Бурханы оронд заларлаа.

Өчигдөр 09 цаг 20 мин
Ерөнхийлөгч Беларусь Улсад айлчилж, Засгийн газар Оюу толгойн ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

УИХ өнгөрсөн долоо хоногоос эхлэн 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.  Ирэх оны төсвөөс анхаарал татаж байгаа нэг асуудал нь Оюу

Өчигдөр 06 цаг 00 мин
Улстөрчдийн хэн юу хэлэв?

Өнгөрсөн баасан гарагт болсон улс төрийн үйл явдлуудыг тоймлон “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

2026-10-23
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22