Хоёр “засаг”-тай явсаар байх уу, Хотын даргыг сайд болгох уу

2022-08-24
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Засгийн газрын шинэ бүрэлдэхүүн ойрын өдрүүдийн халуун сэдэв болоод байна. Сэлгээний сайдад сайн дураараа нэр дэвшигчдийн дүр хэвлэлүүдээс салахыг болив. Ямартай ч энэ удаад эрхэм гишүүд нэлээд хэдүүлээ сэлгээгээр засагт орно.

УИХ, эрх баригч намын түвшинд Цэцийн шийдвэртэй холбоотойгоор хөдлөх Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар ид ярьж байна.

Улс төр, хэвлэл мэдээллийнхний хүрээнд яригдаж буй зарим мэдээллээс хүргэхэд, Ерөнхий сайд  “...Улс төрийн даацтайгаас гадна томоохон төслүүдийг явуулчих бяртай сайд нар хэрэгтэй” гэдгээ илэрхийлсэн гэж байна. Тэгэхээр энэ удаад сайд нарын сонголтыг бүлэг фракцын төлөөлөл гэж авахаасаа илүүтэй хувь хүн дээр нь фокуслах бололтой.

Мөн Засгийн газар бүтцийн хувьд ч тодорхой өөрчлөлт хийхээр яригдаж байгаа юм байна. Тэргүүн Шадар сайдын орон тоо нэмэх гэнэ. Тэр сайд Шадад сайдтай эрх хуваах аж.

Үүнээс гадна Хот хариуцсан сайдын асуудал бас яриад эхэлсэн байна. Энэ бол ярихаас аргагүй. Тэгээд ч ийм сайдын асуудал шинэ юм биш. Одоогоос бараг арваад жилийн өмнө Н.Алтанхуягийн Засгийн газрын үед яригдаж байжээ. Тухайн үед Засгийн газарт хот хариуцсан гишүүн нэмэх шалтгаан нь засаг, хот хоёрыг холбоотой байлгах, өөрөөр хэлбэл, хотын хэт биеэ даасан байдал нь Засгийн газрын бодлогын хэрэгжилтэд саад болж байснаас үүдсэн байдаг.

Ер нь бол монголчуудын талаас илүү нь хотод амьдардаг. Тэр хэрээр асуудал ихтэй. Тухайлбал, хотын төлөвлөлтийг дээхнэ үед 500-600 мянган хүнд зориулж хийсэн ч бүтэн саяар илүү хүн амьдардаг болчихсон. Дээрээс нь хотод төрийн бүх яам, агентлаг, их дээд сургууль, зах худалдааны төвүүд бий. Нэг үгээр хэлбэл, Монголын бүх асуудал хотод байдаг. Тэр болгон нь Засгийн газрын оролцоог шаарддаг. Өнөөдөр л гэхэд Засгийн газраас бодлогоо явуулж байгаа зарим томоохон төслүүд хотод хэрэгжиж буй. Хамгийн гол нь хотын утаа, замын түгжрэл, газрын маргаан гээд засгийн бодлого хэрэгжилт шаардлагатай асуудал нэлээд бий. Утааг бууруулах, түгжрэлийг сийрүүлэх, газрын менежмент хэрэгжүүлэхээр үе үеийн Засгийн газар тодорхой арга хэмжээнүүдийг авсаар л ирсэн. Гэвч өнөөдрийг хүртэл утаанаас бусад нь бодитой үр дүн үзүүлээгүй. Ингээд байгаагийн гол биш гэхэд туслах шалтгуудын нэг нь засаг, хот хоёрын уялдаа холбоо гэдэг. Нэг үгээр хэлбэл, Хот хариуцсан сайд Засгийн газарт нь байдаггүй. Тэгсэн атлаа Засгийн газар, тэр байтугай УИХ-аар хотын асуудлыг л байнга хэлэлцдэг. УИХ, Засгийн газраас гарсан хоттой холбоотой шийдвэрийг тухайн асуудалтай нь холбоотой салбарын яамаар дамжиж хотын “чих”-нд хүрэх болдог. Цаг алдана. Бас “...Дамын үг далан худалтай, зуурын үг зуун худалтай” гээч нь болно.

Ганц жишээ дурдъя. Засгийн газарт хоттой хамгийн ойр чиг үүрэгтэй нь Барилгын сайд байна. Гэхдээ Барилгын сайдын ажил үүргийн хүрээ нь хотоос гараад явчихдаг.  Ийм л юм.

Тиймээс Хот хариуцсан сайдыг одоогийн Ерөнхий сайд дэмжих магадлалтай юм байна. Тэрбээр 2022 оны наймдугаар сарын 14-нд хотын удирдлагуудтай хамт явж дэд бүтэц, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явцтай танилцсан. Тэр үеэрээ “...Хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцсан, яамгүй сайд томилохоор болсон” гээд бараг хэлчихсэн. Тодруулбал, тэр өдөр “...Засгийн газрын бүтцэд хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцсан сайдын албан тушаалын хүн байдаггүй. ЗГХЭГ-ын дарга бол зөвхөн орон нутгийн харилцааг Засгийн газартай холбодог хүн тул ажил нь амждаггүй. Хотын захиргаа нь хүн амын 50 орчим хувь нь төвлөрсөн хотын асуудлыг дангаараа шийдэж чадахгүй болж байгаа учраас цаашид яамд хоорондын уялдааг холбодог, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангасан, тусгайлсан яамгүй сайдыг томилно гэж ойлгож болно. Хотод хэрэгжихгүй байгаа, мөн яам хоорондын уялдаа холбоог сайжруулахын тулд тусгайлсан хуулиуд батална. Үүний нэг нь хотын амьдралын чанар, нэгдсэн стандартын тухай хууль байна. Хотынхны нэгдсэн стандарт ямар байх талаар хотын удирдлагууд, хотоос сонгогдсон УИХ-ын гишүүдийг татан оролцуулж, нийтээрээ ярилцах хэрэгтэй” гэсэн юм. Тэгэхээр хэдхэн хоногийн дараа  “...Хоёр “засаг”-тай явсаар байх уу, Хотын даргыг сайд болгох уу” гэдэг нэг тийш болохоор болж байна.

Эх сурвалж “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 24. ЛХАГВА ГАРАГ. № 162 (6894)

 

JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

10 цаг 10 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

10 цаг 13 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

12 цаг 50 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

12 цаг 54 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

18 цаг 23 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

18 цаг 23 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Уржигдар 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Уржигдар 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

2026-10-19
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

2026-10-19