Ч.Номин: Чингис хаан музейг есдүгээр сарын 15-нд нээнэ

2022-08-16
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Чингис хаан музей байгуулах шийдвэр 2019 онд гарч, дараа онд нь барилгын ажил эхэлж байв.  Музейг энэ оны есдүгээр сарын 15-нд нээхээр төлөвлөсөн бөгөөд дэглэлтийн ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Өнөөдөр Соёлын сайд Ч.Номин болон дэд сайд М.Батбаяр нар музейн ажлын явцтай танилцлаа.  Үзмэрүүдийг байрлуулах, дэглэх, гэрлээ тохируулах, хамгаалалтын шилэн хоргуудыг суурилуулах зэрэг ажил музейд ид өрнөж байв. Уг музей дэх бүхий л зүйл стандартыг баримталсан байх ба гадаадын мэргэжилтнүүдээр зөвлүүлж байгаа юм.  Олон улсын стандартад нийцсэн, орчин үеийн шинэлэг технологиудыг шингээснээрээ онцлогтой энэ музейд зочилсноор Монголын түүх, дэлхийн түүхэнд оруулсан монголчуудын хувь нэмрийн талаар бүхий л мэдээллийг авах боломжтойг  онцолж байв. Салбарын сайд "Чингис хаан, хаад язгууртны музейг нээхэд тун ойртсон. Есдүгээр сарын 15-нд нээхээр төлөвлөн ажлуудаа гүйцэтгэж байна. Уг музей нь Хүннү гүрнээс эхлээд Богд хаант улс хүртэл Монгол нутагт оршин байсан бүх улсын түүхийг харуулж байгаагаараа онцлогтой. Түүнчлэн Монгол бахархал танхимд дэлхийн түүхэнд монголчуудын оруулсан хувь нэмрийг харуулна. Өөрөөр хэлбэл, энэ музейд ирснээр Монгол Улсын талаар бүрэн хэмжээний мэдээлэл авах боломжтой, олон улсын стандартад нийцсэн томоохон хэмжээний соёлын бүтээн байгуулалт болж байна. Музей өмнө нь хадгалах, үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг байсан бол цаашид боловсролын чиглэлийг нэмж байна. Үүнээс гадна олон улсын эрдэм шинжилгээний томоохон хурлуудыг Монголдоо хийх боломжтой болж байгаа. Мөн хамтарсан үзэсгэлэнгүүдийг ч гаргах юм. Хамтарсан үзэсгэлэн гаргахаар хэд хэдэн газар манайд хандсан. Түүнчлэн гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд ирэх онд Франц улсад Чингис хаан үзэсгэлэнг гаргана" гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

2 цаг 16 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

2 цаг 28 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

2 цаг 34 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин