Хөгжмийн ертөнцийн шинэ хөг “B” продакшны артистууд

2022-08-11
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Ч.Гантулга 

Монголын рок поп хөгжмийн ертөнцийн дунд үеийн домог болсон хамтлаг бол “Камертон” . 1990-ээд оны дундуур “18 нас” дуугаараа 18 настай дөрвөн залуу томдсон өмд, элбэг хүрмээр имиж хийн гарч ирж байсан цаг саяхан. Тэд өөрсдийн эрин үеийг эзэгнэж, өдгөө ч аялгуу эгшигээ хүргэсээр байна. Хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт Д.Болдын хувьд Монголын хөгжмийн ертөнцөд монгол поп урсгалыг нутагшуулж, “B” продакшныг байгуулан шинэ залуу артистуудыг бэлдсээр байна. Түүний шавь нар “Z”  үеийн сонсогчдыг байлдан дагуулж, Монголын хөгжмийн ертөнцөд хүч түрж, хөг нэмэн дүрэлзсээр. Тиймээс энэ удаагийн “Залуус” буландаа “B” продакшны шинэхэн, залуухан артистуудын тухай онцлоё. 

 

 

16 настай урлагт хөл тавьсан Б.Эмүүжин

Түүний хоёр жилийн өмнө 16 настай, ахлах ангийн сурагч байхдаа гаргасан “Cool and Bad” дуу нь цацагдсан даруйдаа “Youtube” сувагт 100 мянга гаруй хандалт авч тухайн үедээ рекорт тогтоож байв.  Энэ амжилтын эзэн Б.Эмүүжин өдгөө “B” продакшинд харьяалагдаж, уран бүтээлээ хүргэж байна. Тэрбээр 15 настайгаасаа дуугаа зохиож, дуулж эхэлжээ. Зохиосон дуу бүхнээ утсан дээрээ бичдэг байсан нь бараг хоёр цомог болохоор арвин болсон байна. Б.Эмүүжин нийслэлийн 50 дугаар сургуулийг төгсжээ. Тэрбээр сурагч байхдаа найрал дууны дугуйланд долоон жил сурсан нь артист болоход нь нөлөөлсөн гэнэ. Артист Б.Эмүүжин анх дөрвөн настайдаа дуулж сурчээ. Түүний анхны дуу нь"Future Bass" гэдэг жанарынх. Монголд энэ төрлийн дуу байдаггүй ажээ. Тиймээс залуус түүнийг шинэ үеийн содон дуучин гэж үнэлдэг юм байна. Б.Эмүүжингийн тайзны нэрийг нь анх Эмилиа гэдэг байжээ. Түүний хувьд урлагийн хүн хамгийн түрүүнд өөрийнхөөрөө байх ёстой гэсэн үзэл бодолтой нэгэн. Энэ тухайгаа “Урлаг гэдэг дахин давтагдашгүй, өвөрмөц зүйл шүү дээ. Тиймээс шинийг санаачлагч байж, түүнийгээ бусдад түгээдэг хүн байвал гоё. Хоёрдугаарт, урлагийн хүн соён гэгээрүүлэгч байх ёстой гэж бодож байна. Урлаг гэдэг хүнийг өөр өнцгөөс харуулдаг, маш эерэг зүйл. Урлагийн хүн эерэг зүйлийг төлөөлж байгаа учраас эерэг байж бусдын үлгэрлэн дууриах гоё хүн байх ёстой юм болов уу” ярилцлагадаа онцолжээ. 

 

 

Шинэ цагийн Nene

“B” продакшны дараагийн онцлох артист бол Н.Энэрэлсайхан юм. Харин уран бүтээлийн нэр нь Nene. Түүний хувьд мөн л “Voice of Mongolia” шоунаас уран бүтээлийн гараагаа эхэлжээ. Д.Болд шүүгчийн баг байсан Н.Энэрэлсайхан “Battle” шатанд Г.Саруултуяатай өрсөлдсөн билээ. Гэвч дасгалжуулагчийн хувьд хоёр охины хэнийг нь ч хасах хүсэлгүй байсан тул хамтлаг болгосноор тус шоунаас анхны хамтлаг төрсөн түүхтэй.  Шоуны дараа охид албан ёсоор “B” продакшинд харьяалагдах болж, продюссер Д.Болд охидын хамтлагтаа “NS” гэсэн нэр өгчээ. Тэд хамтдаа байхдаа илүү хүчтэй, үзэсгэлэнтэй харагддаг. Хамтлагийн хувьд анхны уран бүтээл нь  “Дон дон” хэмээх дуу. Мөн л “Youtube” хуудсанд олон хандалт авч, Монголын хөгжмийн ертөнцөд шинэхэн, чадварлаг хамтлаг төрж байгааг тунхаглаж байсан юм. Үүний дараагаар тэд “Утга Үгүй” гэсэн хоёр дахь дуугаа цацаж, энэ үеэс уран бүтээлээ тасралтгүй хүргэсээр байна. Охид анхныхаа  "Feeling high" хэмээх найман дуунаас бүрдсэн цомгийг өлгийдөж авсан билээ. Харин Н.Энэрэлсайханы хувьд хамтлагийн уран бүтээлээс гадна артист болох ганцаарчилсан уран бүтээлээ давхар хийсээр байгаа юм. Түүний хувьд уран сандаа олон дуутай болсон бөгөөд “Халуун маруужин” цомог сонсогчдын таашаалд нийцээд буй.  Тус цомог “T.K.O”, “Babadabya”, “Sugar mama” зэрэг 12 дуунаас бүтжээ. 

 

 

“Voice of Mongolia” шоугаар эргэж ирсэн Б.Алунгоо

“Voice of Mongolia” шоуны үнэнч үзэгчид түүнийг андахгүй. Учир нь Б.Алунгоо анхны “Voice of Mongolia” шоуны оролцогч юм. Тухайн үед 16 настай байсан охин Ука шүүгчийг эргүүлж, “Battle” шатанд шоуны ялагч Б.Энгүүнтэй ширүүхэн тулаан хийж байв. Тэмцээнээс хасагдсан тэрбээр дараа жил нь дахин хүч үзэхээр ирсэн нь дөрвөн шүүгчийг эргүүлж чадсан юм. Ийнхүү Д.Болд шүүгчийг сонгосноор “B” продакшнтай уран бүтээлээрээ холбогджээ. Түүний “Таагаагүй”, “Сүүлийн автобус”, “Yes or no” зэрэг дуу нь “Youtube” хуудаст хамгийн олон хандалтыг авч, “Z” үеийнхний сонсох дуртай дуу болжээ. Дуучин Б.Алунгоогийн хувьд Дархан-Уул аймагт төрсөн бөгөөд АШУҮИС-д нүүр ам судлалын эмч мэргэжлээр суралцдаг юм байна. Дөнгөж 20 насны босгоор алхаж яваа түүний хувьд цэцэрлэгт байхаасаа л дуулж эхэлжээ. Харин мэргэжил сонгох үедээ өөртөө итгэх итгэл нь ялимгүй дутаж, өөр чиглэлээр суралцахаар шийдсэн байна. Б.Алунгоо ярилцлагадаа “Айгаад ч гэх юм уу. Урлагаар явбал шинээр гарч ирж буй уран бүтээлчидтэй энэ тэнцүү байж, танигдаж, гарч ирж чадах уу гэж бодсон. Мэргэжил сонгох үедээ айж л байсан хэрэг. Тэгээд л өөр мэргэжил сонгохоор шийдэж, АШУИС-д орсон. Д.Болд ахын хувьд их хөгжилтэй, нээлттэй, хүнлэг хүн. Цуг байх үедээ инээсээр байгаад таардаг. Гэхдээ ажил хэрэг тал дээр нягт, нямбай. Уран бүтээлчдээ маш сайн чиглүүлдэг” гэж ярьжээ. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 11. ПҮРЭВ ГАРАГ. № 153 (6885)

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

13 цаг 33 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

14 цаг 17 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

14 цаг 19 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

14 цаг 21 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

14 цаг 22 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Өчигдөр 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Өчигдөр 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин