Ирэх жилийн хөрөнгө оруулалтыг боомтын шинэчлэлд түлхүү зориулна

2022-08-10
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Засгийн газрын хуралдаанд Эдийн Засаг, Хөгжлийн Яам(ЭЗХЯ)-наас боомтын сэргэлт, төлөвлөлт, тулгамдаж байгаа асуудал болон цаашид хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулжээ. Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогт "БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлалын үеэр Ерөнхий сайдын түвшинд өмнөд хөрштэй хиллэж буй боомтуудын нарийвчилсан төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй яригдсан. Манай урд хөрш боомтуудаа нэгдсэн зангилаа, голлох, бусад гэж ангилан энэ дагуу төлөвлөдөг тул хил залгаа орнуудын төлөвлөлттэй уялдуулан боомтуудаа эрэмбэлэх, эрэмбийн дагуу бүтээн байгуулалтын төслүүдээ хэрэгжүүлэх, эрчимжүүлэх үүрэг чиглэлийг Засаг газраас өгсөн.  2023 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боомтын шинэчлэлийн чиглэлд түлхүү зориулна. Манай улс ОХУ-тай 16 боомтоор холбогддогоос дөрөв нь ерөнхий, хоёр нь хэсэгчилсэн төлөвлөгөөтэй бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна. Харин урд хөрштэй 17 боомтоор холбогдож байгаа боловч долоод нь ерөнхий, дөрөвт нь хэсэгчилсэн төлөвлөлт хийгдсэнээр бүтээн байгуулалт үргэлжилж буй.

Ирэх оны төсөвт бүх боомтын ерөнхий төлөвлөгөө, зарим шаардлагатай гол боомтынхоо хэсэгчилсэн төлөвлөгөөний төсвийг суулгаж, ажлыг эхлүүлнэ. Боомтуудад дэд бүтэц, хилийн үйлчилгээний байгууллага, зорчигч болон ачаа тээврийн гол талбай гэсэн үндсэн бүтэц бий. Эдгээрт хөрөнгө оруулахад анхаарна. Нэмэлт буюу чингэлэгт тээврийн терминаль, жолоочгүй тээврийн хэрэгсэл, ухаалаг удирдлагатай систем зэргийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, концессын гэрээгээр шийднэ. Шинэ сэргэлтийн бодлогод тусгаснаар бүх боомтоо авто замаар, гол боомтуудаа төмөр замаар холбоно. Үр дүнд нь манай улсын экспорт гурав дахин нэмэгдэх тооцоолол бий" гэв.

Эх сурвалж: www.polit.mn

JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

10 цаг 11 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

10 цаг 14 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

12 цаг 50 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

12 цаг 54 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

18 цаг 24 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

18 цаг 24 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Уржигдар 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Уржигдар 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

2026-10-19
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

2026-10-19