Британийн уран гулгагч хэрхэн шүтэн бишрэгчдийг байлдан дагуулж, Холливудын од болсон бэ?

2022-08-09
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

З.Батцэцэг

 

Их Британийн уран гулгагч Белита Жепсон Тернер 1936 оны олимпын наадамд оролцож байсан. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар үеийнхээ хамгийн авьяаслаг тамирчдын нэг байжээ. Гэхдээ тэр зөвхөн алдартай уран гулгагч байгаагүй. Белита  киноны карьераа эхлүүлж, ХХ зууны дунд үеийн детектив киноны хатан хаан болж чадсан юм. Олон тооны шүтэн бишрэгч нь түүнийг хаа сайгүй дагадаг байжээ. Кино студиуд түүнийг авахын тулд их төлбөр санал болгодог байв. Белитагийн Европ, АНУ-аар аялан тоглолт хийсэн мөсөн шоунууд ч маш амжилттай болж байсан юм. Гэсэн хэдий ч түүнийг хэцүү зантай хүн гэдэг байв. Уран гулгагч хэрхэн Холливудын од болж дэлхийг байлдан дагуулсан тухай "Lenta.ru" материалд өгүүлжээ.

 

"Тэр жинхэнэ леди байсан. Тэрбээр сувд, твид, намхан өсгийтэй гутал өмссөн байв. Үзэсгэлэнтэй, өндөр гайхалтай биетэй. Азтай эмэгтэй. Тэр мөнгөтэй, нийгэмд өндөр байр суурьтай, сайн найз нөхөд, сайхан нөхөр, гурван хүүхэдтэй. Тэд Хэмпширд ой мод, 200 акр тариалангийн талбайгаар хүрээлэгдсэн өөрийн цэцэрлэгт хүрээлэн бүхий харшид амьдардаг байв. Энэ эмэгтэй яагаад сэтгэл хангалуун бус байсан юм бол оо. Эрч хүчтэй түүнд амьдрал яагаад хоосон санагддаг байв”. Түүний тухай англи хэл дээрх порталууд ихэнхдээ ингэж эхэлсэн байдаг. Белита үнэхээр гялалзсан, маш гэгээлэг амьдралаар амьдарч байсан. Тэрбээр спортын гол оргилд хүрч чадаагүй ч кино театр, мөсөн шоунд олон жилийн турш түүнтэй тэнцэх хүн байгаагүй. Олон шүтэн бишрэгч нь түүнийг дагаж, олсон мөнгө нь түүнд хэдэн үеэрээ гэр бүлээ тэжээх боломжийг олгосон. Гэвч энэ нь түүнийг аз жаргалтай болгосонгүй. Түүнд ихэвчлэн драмын дүрд тоглох санал ирдэг байсан бөгөөд ихэнхдээ тэр дүрдээ орох шаардлагагүй байдаг байв.

 

 

Балет, уран гулгалтын хичээл

Белита 1923 онд Их Британийн Хэмпшир хотод төрсөн. Түүний бүтэн нэрийг Белита Глэдис Лайн Жепсон Тернер гэдэг. “Белита нь испани хэл дээрх Изабелита Изабел гэсэн үгнээс гаралтай. Манай элэнц өвөө Аргентинд анхны төмөр зам барьж, тэнд Изабель гэдэг охинтой гэрлэж, дараа нь станцыг түүний нэрээр Ла Белита гэж нэрлэжээ. Глэдис бол миний ээжийн нэр юм. Лайн ээжийн аавын "арслан" гэсэн үгнээс гаралтай. Бидний өвөг дээдсийн нэг Арслан зүрхт Ричард байсан бололтой" гэж Белита ярьсан байдаг.

Түүний аав нь дэлхийн нэгдүгээр дайныг туулсан офицер, маш хатуу, заримдаа харгис хүн байв. Ээж нь Эдвард VII хааны ордны эмчийн охин, уран гулгагч байсан. Белита хоёр ахтай байсан. Ээжийнхээ санал болгосноор Белита анх уран гулгалт, балетаар хичээллэж эхэлсэн. Хэсэг хугацаанд тэрбээр бүжиг дэглээч Антон Долинаар хичээл заалгаж байжээ. Тэд хамтдаа улс орон даяар аялан тоглолт хийж, Белита хааны ордонд болсон арга хэмжээнд оролцдог байсан ч өсвөр насандаа ирээдүйгээ уран гулгалттай холбохыг хүсэж байгаагаа ойлгосон юм.

 

Ээж нь түүнийг шилдэг дасгалжуулагчдад өгөв. Залуу авьяаслаг бүжигчин гэдгээрээ аль хэдийнэ алдаршсан Белита үндэсний спортын нийгэмлэгийн анхаарлыг хурдан татаж, хааны уран гулгалтын клубын гишүүн болжээ. 12 настайдаа тэрбээр 1936 онд Германд болсон олимпын наадамд оролцохоор шигшээ багт элсэв.

 

 

"Тэр мөсөн дээр юу ч хийж чадна"

Наадмын үзүүлбэр нь Белитагийн хувьд жинхэнэ сорилт байсан тул харь оронд эвгүй байв. Ялангуяа, Германд байх хугацаандаа Их Британийн төлөөлөгчдийг зэвсэгт цэргүүд байнга дагалдаж байсан. Тэд маш найрсаг бус ханддаг байсныг тэрбээр дурсав. Түүний хэлснээр мөсөн дээр гарахын өмнө тамирчдыг "Хайль Гитлер" гэж хэлүүлдэг байж. Тэмцээнд Белита 16 дугаар байр эзэлсэн бөгөөд Германы олон нийт, Гитлерын дуртай Хени түрүүлэв. Эрс тэс өөр үзэл бодолтой Соня тэр хоёрын амьдрал ирээдүйд нягт холбоотой болно гэж тэрбээр төсөөлж ч байгаагүй талаар тэр ярьсан байдаг. 10 жилийн дараа аль аль нь Холливудын од болсон.

Олимпод бүтэлгүйтсэн нь Белитад олон улсын тавцанд том амжилт гаргах магадлал багатай гэж бодоход хүргэсэн. Мэдээж хэрэг туршлага дутмаг, залуу насыг харгалзан үзэх шаардлагатай байсан ч тэрбээр өөрсдийгөө их шүүмжилдэг байв. Тэр өөртөө дахин нэг боломж олгож 1937 оны дэлхийн аваргад оролцож VII байр эзэлсэн юм. Энэ нь түүний нэр хүндийг хэсэгчлэн аварсан гэж Жепсон Тернер үзсэн боловч карьераа үргэлжлүүлэх хүсэл нь нэмэгдээгүй.

Тэр жилүүдэд мөсний үзүүлбэрүүд алдаршсан бөгөөд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа тэдний нэгэнд Белита уригджээ. 14 настайдаа тэрбээр Ковент Гарден дахь Хатан хааны дуурийн театрт үзүүлсэн "Мөсөн дээрх рапсоди" продакшны гоцлол дүрд тогложээ. "Рапсоди"-ийн урьд өмнө байгаагүй амжилт нь Белитад АНУ-д аялан тоглолт хийх боломжийг олгож, түүнийг өрсөлдөх шаардлагаас чөлөөлсөн юм. Тэрбээр уран гулгалтын тэмцээнд дахин оролцоогүй. Дэлхийн II дайн эхэлсэн тул Америкт удаан хугацаагаар үлдэх шаардлагатай болов. Нью-Йоркт суурьшсаны дараа Белита бага насныхаа үйл ажиллагаанд эргэн орж, балетчин болохыг хичээхээр шийджээ. Түүнийг орон нутгийн театрт амархан хүлээн зөвшөөрсөн боловч бүжгийн жүжиг нь мөсөн үзүүлбэрээс ялгаатай нь түүнд хангалттай орлого олох боломжийг олгосонгүй. Гэтэл тэр өөрийгөө мөн ээжийгээ тэжээх хэрэгтэй байв. “Тайзан дээр бид өдөрт хэдхэн центийн хоол авдаг байсан. Нэгэн балетчин надад "Уран гулгагчдаас илүү цалин авдаг хүмүүс бол киноны одод л байдаг гэж хэлсэн” хэмээн Белита дурсав.

 

1941 онд тэрбээр “Republic Pictures” кино студиос толилуулж байсан "Мөсөн дээрх эскападес" кинонд уран гулгагчийн дүрээр дэлгэцнээ анх гарчээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар зохиол нь муу байсан ч кино олон нийтэд таалагдсан. Цуу яриагаар Жепсон Тернер долоо хоногт 2000 ам.долларын цалин авдаг байв. Мөн 1942 онд Холливудын Monogram студи Белитад гэрээ хийхийг санал болгов. Энэ нь хамгийн том гэрээнээс хол, нэмэлт төсөвгүй байсан ч карьераа эхлүүлэхэд хангалттай байлаа. Гэрээ ёсоор тэр "Мөнгөн тэшүүр", "Хатагтай, бүжиглэе" гэсэн хоёр кинонд тоглосон. “Мөнгөн тэшүүр бол муу кино, гэхдээ би сайн тоглосон” Б.Жепсон Тернер.

1946 онд Белита "Монограмм"-ын хамгийн өндөр төсөвтэй кино болох Фрэнк Таттлийн "Сэтгэл зүй" киноны гол дүрийг бүтээжээ. Тэр учир битүүлгээр амиа алдсан нөхрийнх нь эзэмшдэг шоуны од уран гулгалтын дүрд тоглох ёстой байсан. Хамтран тоглосон Америкийн жүжигчин Барри Салливан хэлэхдээ "Надад Белита таалагдсан. Учир нь тэр юу болоод байгааг ойлгохгүй байсан. Тэр жүжиглэж чадахгүй байсан ч гайхалтай уран гулгагч” гэжээ. Тэрбээр тийм сайн жүжигчин байгаагүй ч кинонууд нь ашиг их олдог байв. Иймээс сэтгүүлчид түүнийг Холливудын орлоготой жүжигчнээр шалгаруулжээ.

 

 

Детектив киноны хатан хаан

1947 онд дахин Салливантай хамт Белита "Гангстер" хэмээх триллер кинонд тоглосон. Зохиолын дагуу шөнийн клубын дуучны дур булаам байдлын нөлөөн дор гангстер аажмаар барьц алдаж, өрсөлдөгч нь түүнийг алдаг. Жилийн дараа Белита "Сүнстэй" кинонд Престон Фостертэй хамт тоглосон.

 

Барри Салливаны хамт

 

1950-аад оны эхээр Белита Европ руу явсан бөгөөд түүнд хэд хэдэн өндөр цалинтай дүрд тоглохыг санал болгосны нэг нь театр байв. “VIII Генригийн хувийн амьдрал” (1933) киноны шилдэг эрэгтэй дүрийн Оскарын шагналт Чарльз Лоутонтой хамт "Интоорын цэцэрлэгт хүрээлэн" жүжигт тоглосон. Тэр жилүүдэд Жепсон Тернер Лондонд хэд хэдэн мөсөн шоунд оролцож байсан боловч түүнд гулгах хүсэл их байгаагүй юм. Тэрбээр уран гулгалтыг орхихоор шийдэж, олон нийтэд "Би үргэлж мөсийг үзэн яддаг байсан. Би түүний хүйтэн байдал, үнэр, түүнтэй холбоотой бүх зүйлийг үзэн яддаг байв. Би бүх зүйлийг зөвхөн мөнгөний төлөө хийсэн" гэжээ.

Энэ нь түүний найруулагчдаас хүлээн авсан дүрүүдийн тоо болон шүтэн бишрэгчдийн түүнд хандах хандлагад нөлөөлсөнгүй. Белитаг зүгээр л бүгд биширдэг байв. The Telegraph сэтгүүлд бичсэнчлэн түүний нэр хүндийн оргил үед "түүнийг хаа ч явсан олон шүтэн бишрэгч дагалддаг байв”. Белита дараагийн 10 жил их ажилласан. Тэрбээр Кларк Гэйблтэй хамт "Don't Let Me Go" хэмээх тагнуулын триллер кинонд тоглосон. Мөн Жен Келлитэй хамтран "Бүжиглэх урилга" мюзикл болон Фред Астертай "Торгоны оймс", Уильям Холдентэй хамтран "Түлхүүр" цэргийн мелодрам түүнчлэн Аргентины "Террас" кинонд тоглосон.

 

"Би бүгдийг туршиж үзсэн"

Тухайн үеийн хүмүүс Белитагийн үе үе илэрдэг хурц зан чанарыг анзаарсан бөгөөд энэ хэт зорилготой байдал нь ээжийгээ дуурайсан байх магадлалтай. Өөрийнхөө байр суурь дээр хатуу зогсдог, шүүмжлэлийг төдийлөн тоодоггүй, шаардлагатай бол хэнээс ч урвахад бэлэн. Гэхдээ сэтгэлдээ зөөлөн эмзэг байжээ. “Белита бол чамтай тааралдаж болох хамгийн эелдэг хүн байсан. Гэхдээ тэд түүнтэй зөрчилдөж эхэлбэл. Тэр жинхэнэ чөтгөр болж хувирдаг” тухайн үеийн сонингоос эш татав. Мөн Белита ямар ч салбарт амжилтад хүрч чаддаг байсан гэж сонинууд бичжээ. Тэр үргэлж шинэ зүйл хайж байсан. Тэр кино урлаг, бүжиг дэглэлт, уран гулгалтаас гадна тэргүүлэх тамирчдаас теннисийн хичээл авч, усан цанаар гулгаж, усанд шумбах зэргээр хичээллэдэг байжээ. Тэрбээр орчин үеийн синхрон сэлэлттэй, усанд шумбах хосолсон усан доорх балетыг бүтээсэн. "Би бүх зүйлийг туршиж үзсэн" гэж хэлсэн байдаг.

1960-аад оны дундуур Белита аажмаар кинонд тоглохоо больж эхлэв. Тэр үед хоёр дахь удаагаа гэрлэсэн байсан юм. Тэрбээр Ирландын жүжигчин Жеймс Бервиктэй гэрлэжээ. (түүний анхны нөхөр Холливудын жүжигчин Жоэль Мак Гиннистэй санхүүгийн асуудлаас болж салсан). Тэд Бервиктэй хамт Лондонд цэцэрлэгжүүлэлтийн төв нээжээ. Белита 82 настайдаа 2005 онд Францад нас баржээ. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд хэвлэлтэй харьцдаггүй, олон нийтэд ил гарч байгаагүй юм.

 

Эх сурвалж: polit.mn

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

10 цаг 42 мин
Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

11 цаг 9 мин
Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

11 цаг 12 мин
М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

11 цаг 15 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

11 цаг 19 мин
Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

11 цаг 36 мин
Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа

АН-ын Стратеги бодлого, сургалт, судалгааны газрын дарга, 2024 оны УИХ-ын сонгуульд АН-аас дэвшүүлэх мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг ахалж ажилласан Г.Дэнзэнтэй Үндэсний аудитын газарт намынхаа мөрийн хөтөлбөрийг хүлээлгэн өгөх үеэр уулзаж ярилцсан юм.

17 цаг 45 мин
Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг улс ирэх таван жилд улс орноо удирдах удирдагчдыг сонгохоор бэлтгэж байна. Тиймээс ч ирэх дөрөвдүгээр сарын 19-нөөс зургаадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх парламентын сонгууль энэ улсын хувьд нүсэр ажил байх нь ойлгомжтой.

17 цаг 50 мин
Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Цахим, хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал нар мэдээлэл хийлээ. Сайд нарын байр суурийг хүргэе.

17 цаг 56 мин
МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

...Тэгэхээр нам, намын лидер эмэгтэйчүүд жагсаалтад “жагсаад” орж ирэхээр болж байгаа юм. Энэ боломж дээр хэн хэн гэдэг эмэгтэй улстөрчид “тоглох” вэ. Энэ бас сонин.

18 цаг 5 мин