E-Mongolia-аар хүсэлтээ илгээх боломжгүй бол дэмжих багт хандаж болно

2022-08-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Цэцэрлэгт элсэх хүсэлтийг маргааш буюу наймдугаар сарын 10-наас эхлүүлж байгаатай холбоотойгоор Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлэл хийлээ.  Энэ удаагийн цэцэрлэгийн бүртгэлийг цахимаар буюу E-Mongolia систем ашиглан гурван үе шаттай явуулахаар болоод буй. Цахимаар хэрхэн хүсэлтээ илгээх талаар БШУЯ-ны Боловсролын ерөнхий газрын Цахим шилжилт, нэгдсэн статистикийн газрын дарга Н.Мөнхсанчир танилцууллаа. Цэцэрлэгийн элсэлттэй холбоотойгоор E-Mongolia системд "Боловсролын үйлчилгээ авах" гэсэн шинэ цэс нэмэгджээ. Уг үйлчилгээг авахын тулд E-Mongolia системд нэвтрэн орсноор уг үйлчилгээг авах боломжтой. Дарааллын хувьд

-Боловсролын үйлчилгээ авах

-Сургуулийн өмнөх боловсрол

-Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах гэсэн сонголтуудыг хийснээр таны 2-5 насны бүх хүүхдийн мэдээлэл систем дээр харагдах нь.

Хүүхдүүдийнхээ нэр дээр дараад цэцэрлэгт хамрагдахтай холбоотой асуултуудад хариулах юм байна. Үйлчилгээний талаарх танилцуулга, эрх зүй, түгээмэл асуулт бүгд байгаа тул иргэд уг мэдээллүүдтэй танилцсанаар системд хялбар ажиллах боломжтойг тэрбээр тайлбарлалаа. Хүсэлтээ баталгаажуулсны дараа 2-5 насны хүүхэд тус бүрд хүсэлт хэрхэн шийдэгдсэн талаарх хариу мэдээлэл ирэх юм байна. Харин E-Mongolia системийг ашиглан цэцэрлэгт элсэх хүсэлтээ илгээх боломжгүй хүмүүс өөрийн болон хүүхдийнхээ бичиг баримттай тухайн цэцэрлэгт хандах боломжтой аж. Учир нь элсэлттэй холбоотойгоор төрийн өмчийн бүх цэцэрлэгт дэмжих баг ажиллуулахаар болжээ.

Эх сурвалж: www.polit.mn

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

11 цаг 3 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

11 цаг 6 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

15 цаг 47 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

15 цаг 50 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

20 цаг 12 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Уржигдар 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15