Б.Батцэцэг: Манай улсын цөмийн зэвсэггүй статусын ач холбогдол нэмэгдэж байна

2022-08-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гуттереш манай улсад албан ёсоор айлчилж байна.  Айлчлалаас хүлээж буй үр дүн, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хамтарсан мэдэгдэл хийж байна. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Монгол Улс 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элссэн. Өнгөрсөн 2021 онд манай улс тус байгууллага дахь гишүүнчлэлийнхээ 60 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж, нэгэн жарны хамтын ажиллагааныхаа ололт амжилтыг дүгнэн, цаашдын зорилго, зорилтуудаа тодорхойлсон.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гуттеришийн энэ удаагийн айлчлал нь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож ирсний 20 жил, нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарласны 30 жилийн түүхэн ойтой давхцаж байгаа нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд оруулж буй манай улсын хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаагийн илэрхийлэл гэж үзэж байна. Манай улс хүний эрхийг дээдэлсэн, эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхалтаас ангид, тэгш эрхтэй байх ёстой гэж үздэг ардчилсан улс билээ. Монгол Улс 1992 онд цөмийн зэвсэггүй бүс гэдгээ зарласан нь олон улсын энх тайван, аюулгүй байдал хурцадсан өнөө цагт манай улсын цөмийн зэвсэггүй статусын ач холбогдол улам бүр нэмэгдэж байгааг энд онцлон дурдмаар байна. 2021 оны арванхоёрдугаар сард Монгол Улс цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон баталсан. Манай улс цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, зэвсгээр хөөцөлдөхөөс сэргийлэхийн төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтаар цаашид ч хувь нэмрээ оруулахыг эрмэлзэж байна. Монгол Улс зүүн хойд Азийн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг бататган бэхжүүлэхэд Солонгосын хойгийн тогтвортой байдлыг хангах явдал нэн чухал гэж үздэг. Мөн Зүүн хойд Азид итгэлцлийг бэхжүүлэх зорилгоор Улаанбаатарын яриа хэлэлцээр санаачилгыг 2013 онд дэвшүүлсэн" гэв.

Эх сурвалж: www.polit.mn

 

JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

10 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

10 цаг 16 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

12 цаг 53 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

12 цаг 56 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

18 цаг 26 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

18 цаг 26 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Уржигдар 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Уржигдар 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

2026-10-19
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

2026-10-19