Канадын Ерөнхий сайд Монголыг юунд сонирхоно вэ

2014-07-30
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.БАРС

Канадад нэр хүндээрээ хоёрт эрэмбэлэгддэг “Globe and Mail” сонинд манайд оронд айлчилсан тус улсын Гадаад хэргийн сайд Жон Бэйрдийн айлчлалын дараа ийм гарчигтай нийтлэл хэвлэжээ.

Канадын Гадаад хэргийн сайд Ж.Бэйрд Ази тивээр айлчлан тус тивийн нөлөө бүхий Хятад, Японд очихоосоо өмнө Улаанбаатарт хөл тавин дөнгөж гурван сая хүн амтай Монголын үндэсний их баяр наадмын арга хэмжээнд оролцлоо. Ингэхэд манай улсын Ерөнхий сайд С.Харпер Монголыг юундаа ингэтлээ сонирхоно вэ.

Монголын Гадаад хэргийн сайд Л.Болд Канадыг улс орныхоо гадаад бодлогынх нь нэгэн чухал хэсэг гэдгийг тэмдэглэсэн нь бий. Тэгээд ч Канад дундаж орлоготой дундаж улс Монголыг тусламж үзүүлэх зохистой гадаадын онцгой орны тоонд оруулаад удаагүй байгаа билээ.

Мэдээж, хоёр орны хооронд уул уурхайн салбарт хамтран ажиллах боломж бишгүй бий. Гэхдээ энэ нь гол биш. С.Харперийн Засгийн газар В.Путин тэргүүтэй ОХУ болон БНХАУ-ын дунд хавчигдсан ардчиллын бяцхан од болсон энэ орныг тусгаар тогтнолоо хамгаалахад нь туслахыг хүсч буй аж.

Гадаад хэргийн сайд Ж.Бэйрд “Манай улсын Ерөнхий сайд Монголыг онцгой ихээр сонирхож байгаа” гэж нэгэн ярилцлагадаа мэдэгдсэн нь зүгээр нэг үг биш гэмээр. Юу гэвэл, С.Харпер Хятадыг эрс шүүмжлэх бодлогоосоо татгалзан эдийн засгаараа дэлхийд өсөн өндийх болсон энэ улстай илүү прагматик байр сууринаас хандах болсон билээ. Хэдий тийм ч тэрээр Хятадын дэлхийд үзүүлж буй нөлөөг хар бараанаар харсан хэвээр үлдсэн нэгэн. Үүний сацуу манай улсын Ерөнхий сайд В.Путиний Украинд явуулж эхэлсэн бодлогыг эрс шүүмжлэн улсаа ЗХУ-ын үеийн цаг үеийн удирдагч гэж нэрлэсэн юм.

Монгол Улс өмнө нь ЗХУ-ын нөлөөн дор байсан бөгөөд нөлөө бүхий хоёр гүрнийхээ аль нэгний нөлөөнд автах эрсдэл их байгаа. Ийм ч учраас тус улс Москва, Бээжин хоёрт дэлхийн геополитикт дунд зэргийн нөлөөтэй БНСУ, ХБНГУ, Канад зэрэг улстай ойр дотны түнш гэдгээ харуулахыг чармайсаар иржээ. Үүнийгээ монголчууд “Гуравдагч хөрш” гэж нэрлэдэг юм.

Монгол нь 1990 он хүртэл ЗХУ-ын дагуул улс байсан бөгөөд тус улсын одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг байсан ажээ. Хэдий тийм ч энэ улсад Оростой холбоотой хуучны уламжлалт харилцаа хүчтэй хэвээр билээ.

Үүний сацуу энэ улсад өөр нэг хүчирхэг хөрш Хятадын үзүүлэх нөлөө өссөөр. Хятад нь Монголын худалдааны хамгийн том түнш. Бээжин Монголын бай­галийн баялагт сонирхолтой бол Монгол нь түүнээс хөрөнгө оруу­лахад сонирхолтой. Гэхдээ Монгол Улс хоёр хөршөөсөө хамааралгүй, тусгаар улс байхыг эрмэлздэг бөгөөд энэ нь Оттава дахь С.Харперийн консерватив Засгийн газрын анхаарлыг татдаг.

Гадаад хэргийн сайд Ж.Бэйрд хэлэхдээ, “Монгол Улс газар нут­гийн хувьд манай Квебек мужтай дүйх ч хүн амын хувьд хавьгүй бага. Хэдий тийм ч манай гаригийн санаанд оромгүй газар ардчилал, нээлттэй зах зээлийн бодлогын үрийг амжилттай тарьж буй нь гайхамшигтай” гэж онцолсон нь нэгийг хэлнэ.

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21