Төлбөрийн тэнцэл 1.1 тэрбум долларын алдагдалтай гарчээ

2022-08-05
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Манай улсын валютын орох, гарах урсгалыг харуулдаг төлбөрийн тэнцэл энэ оны эхний зургаан сарын байдлаар 1.1 орчим тэрбум ам.долларын алдагдалтай гарчээ. Үүнд хил боомт дээр гацаанаас шалтгаантай нүүрсний экспортын биет хэмжээний гүйцэтгэл бага байснаас гадна  импортын шатахуун, хүнсний бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх үнийн өсөлт голлон нөлөөлж байгаа аж. Тухайлбал, энэ оны эхний зургаан  сарын байдлаар нефтийн бүтээгдэхүүний импорт өмнөх оны мөн үеэс 306 сая ам.доллараар өсөж 766 сая доллар, хүнсний импорт 122 сая ам.доллараар өсөж 526 сая ам.долларт хүрээд байна. Улмаар төлбөрийн тэнцэл алдагдалтай байгаа нь валютын нөөц, төгрөгийн ханшид том дарамт болж байна. Гэхдээ хилээр гарч буй нүүрсний биет хэмжээ сүүлийн саруудад нэмэгдэж буй сайн мэдээтэй байгаа бөгөөд экспортын орлого ирэх саруудад нэмэгдэх хүлээлт ч өсөөд байна. Дэлхийн зах зээл дээрх манай экспортын эрдэс бүтээгдэхүүний үнэ бага зэрэг хэлбэлзэлтэй байгаа хэдий ч харьцангуй өндөр түвшинд хадгалагдсан хэвээр байна. Иймд экспортын бүтээгдэхүүний хил нэвтрэлтийн асуудал шийдвэрлэгдчихвэл валютын орох урсгалын нөхцөл байдал эргэн сайжрах боломж нээлттэй хэвээр байгааг Төв банк  онцоллоо. Түүнчлэн, ирэх саруудад гадаадын шууд хөрөнгө оруулалтын орох урсгал хэвийн үргэлжилж, олон улсын донор байгууллагуудаас санхүүжилт орж ирэхээр хүлээгдэж буй тул гадаад валютын нөөцөд эерэгээр нөлөөлнө гэж үзжээ.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

20 цаг 16 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

20 цаг 19 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

20 цаг 22 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

20 цаг 25 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин