Хятад, АНУ-ын хооронд “гал асаасан” Нэнси Пелоси

2022-08-05
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

З.БАТЦЭЦЭГ, Т.САЙХАН

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси богинохон боловч маргаан дагуулсан Тайвань дахь айлчлалаа дуусгаад буцав. Тэрбээр энэ айлчлалаараа БНХАУ болон АНУ-ын дунд  зөрчлийн “гал асаасан” бол Тайванийн ард түмний сэтгэлд итгэлийн гал асаасан гэхэд болно.   82 настай АНУ-ын эмэгтэй удирдагч Нэнси Пелосигийн “асаасан гал”-ууд цаашид хэрхэн үргэлжлэх нь олон улсын түвшинд анхаарал татаж байна.  Анхнаасаа маргаан дагуулж байсан дээрх айлчлалыг амжилттай дуусгаж чадсанаараа Нэнси Пелоси гэх эмэгтэй улстөрч дэлхийн түүхэнд бичигдэх нь тодорхой болов.  Түүний  Тайвань дахь айлчлалыг БНХАУ-ын тал  эсэргүүцэж, АНУ-ыг "Нэг xятад зарчмыг баримтлахыг" шаардаж байсан юм.  Гэсэн ч Нэнси Пелоси том гүрний бодлогыг сөрж зогсож чадсан байдаг.  Тайвань, Хятадын харилцаа тогтворгүй байгаа энэ үед Нэнси Пелоси гэх энэ хатагтай Хятадын эрх баригчдын анхааруулгыг үл тоон Тайпэй хотод газардсан билээ.   Хятад, АНУ-ын хооронд “гал асаасан” Нэнси Пелоси гэж хэн бэ. Түүний улс төрийн замнал, гэр бүл, хувь хүний талаар  онцолж байна. 
Нэнси Пелоси нь Итали гаралтай. 1940 онд  онд төржээ.  Өдгөө 82 настай. Түүний аав Томми Д.Алесандро нь Конгрессын гишүүн, Балтимор хотын захирагч байсан. Хожим нь Н.Пелосигийн ах Томас мөн Балтимор хотын дарга болсон. Нэнси Пелоси багаасаа л аавынхаа сонгуулийн сурталчилгаанд туслаж, үүгээр ч барахгүй 1961 оны нэгдүгээр сард Жон Ф.Кеннидигийн ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцож байв. Нэнси Пелоси өдгөө АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын даргаар ажилладаг. Төлөөлөгчдийн танхимын даргын албан тушаал бол Америкийн улс төрийн босоо тэнхлэгийн гурав дахь чухал албан тушаал юм. АНУ-ын ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч ямар нэг шалтгаанаар улсаа удирдаж чадахгүй болсон тохиолдолд дараагийн сонгууль хүртэл парламентын дарга ерөнхийлөгчийн бүрэн эрхийг эдэлдэг. 

 


 Түүний нөхөр нь бизнесмен, тэд таван хүүхэдтэй. Н.Пелоси улс төрд харьцангуй хожуу буюу 47 насандаа орсон. Тэрбээр хүүхдүүдээ коллеж төгстөл улс төрд ороогүй гэж тайлбарладаг. Нэгэн цагт түүний санхүүгийн гол ивээн тэтгэгчдийн нэг нь АНУ-ын дотоодын зах зээлд нийт дарсны нийлүүлэлтийн дөрөвний нэгийг хангадаг “E & J Gallo Winery” байсан юм. Өнөөдөр Н.Пелоси Калифорнид усан үзмийн хоёр талбай эзэмшдэг байна.  Нэнси Пелоси  бол АНУ-ын түүхэн дэх олонхийн анхны эмэгтэй удирдагч бөгөөд Конгрессын Төлөөлөгчдийн танхимын анхны эмэгтэй дарга юм.


 Ардчилсан намын хэрэгцээнд зориулж хамгийн их хандив цуглуулж чадсан түүнийг улс төрийн хүрээнийхэн "Ардчилсан намын хүчирхэг хүчин" гэж үздэг. Түүнчлэн зөвхөн Н.Пелоси тэргүүлж буй Төлөөлөгчдийн танхимд сууж буй намын нөхдөө намын үзэл баримтлалын дагуу санал өгөхийг албадаж чадсан юм. Энэ үзүүлэлтийн дагуу Н.Пелоси урьд өмнө байгаагүй амжилтад хүрсэн, тохиолдлын 88 хувьд Ардчилсан сенаторууд эв санааны нэгдэлтэй санал өгсөн байна. Мөн 2018 онд тэрбээр танхимын түүхэн дэх хамгийн урт илтгэл тавьсан. Н.Пелоси найман цагийн турш индэрээс буугаагүй. Тэр өдөр сенаторууд төсвийн зарцуулалтад тавьсан хязгаарлалтыг арилгах тухай хэлэлцсэн юм. 


Тэрбээр Д.Трампыг тэвчиж чаддаггүй. 2019 онд АНУ-ын тухайн үеийн ерөнхийлөгчийг Төлөөлөгчдийн танхимд үг хэлүүлэхгүй, цуцлахын тулд бүх зүйлийг хийсэн. Үүнээс нэг жилийн дараа Ерөнхийлөгч Д.Трампыг үг хэлэхэд протоколд заасны дагуу түүнтэй гар бариагүй, илтгэлийнх нь дараа түүний текстийг олны өмнө урж шидсэн байдаг.  Харин Доналд Трамп түүнийг  хэд хэдэн удаа “гуравдугаар зэрэглэлийн улстөрч” гэж тодорхойлж байсан аж. 


Нэнси бол католик шашинтай. Гэвч Н.Пелосигийн амьдардаг Сан Францискогийн хамба эмэгтэйчүүдийн үр хөндөх эрхийг дэмжсэн тул түүнийг ариун нөхөрлөлөөс хасчээ. Н.Пелоси өөрийн оффисдоо тодорхой брэндийн шоколадтай байхыг шаарддаг. Тэрбээр кофе, цай уудаггүй, нимбэгтэй бүлээн усыг илүүд үздэг. Н.Пелосигийн  гэр бүлийн хөрөнгө 150 сая ам.доллараар үнэлэгддэг. Хосууд ашгийн дийлэнх хувийг Нэнси засгийн эрхийг барьж байх тэр жилүүдэд олж авсан. Төлөөлөгчдийн танхимд тодорхой хуулиудыг хэлэлцэж эхлэхээс хэдхэн хоногийн өмнө Пол Пелоси тодорхой компаниудын хувьцааг худалдсан эсвэл худалдаж авсан гэсэн хачирхалтай тохиолдлуудыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд удаа дараа олж мэдэн хэлсэн байдаг.

 


Түүний хобби нь “The New York Times” сонинд хэвлэгдсэн маш хэцүү үгийн сүлжээг таах гэжээ.  Оросын эсрэг үзэл бодолтой. Хэдхэн хоногийн өмнө тэрбээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкенд хандаж, Оросыг "терроризмыг дэмжигч улс" гэж зарлахыг шаарджээ. Үгүй бол түүний хэлснээр ийм тунхаглалын баримт бичгийг Конгресс батлах болно гэжээ.  Тэрбээр АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын даргаар дахин сонгогдох бодолтой байгаагаа хэдийнэ мэдэгдсэн.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 5. БААСАН ГАРАГ. № 149 (6881)

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

6 цаг 31 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

7 цаг 43 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

16 цаг 13 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

16 цаг 13 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

16 цаг 13 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Өчигдөр 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Уржигдар 16 цаг 07 мин