Орон сууцны дэмжлэг олгох эмч, ажилчдын сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлана

2022-08-04
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ бүрийн өртөг, зардлыг шинэчлэн тооцож, эрүүл мэндийн байгууллагуудыг үзүүлсэн тусламж, үйлчилгээний гүйцэтгэлээр нь Эрүүл мэндийн даатгалын сангаас  санхүүжүүлж байна. Эрүүл мэндийн байгууллагуудыг үзүүлсэн тусламж, үйлчилгээний гүйцэтгэлээр санхүүжүүлсний үр дүнд эмч, ажилчдын цалинг нэмэгдүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авах, байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахтай холбоотой урсгал засвар үйлчилгээг хийх асуудлыг төсвийн шууд захирагчийн эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэх боломжийг бүрдүүлжээ.

Салбарын шинэчлэлийн үр дүнг хэлэлцэх, цаг үеийн тулгамдсан асуудлаар санал солилцож, цаашид анхаарч ажиллах үүрэг чиглэл өгөх зорилгоор 2022 оны наймдугаар сарын 2-ны өдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд Эрүүл мэндийн яамны харьяа байгууллага болон Нийслэл дэх эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтнуудыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд 2022 оны IV улирлыг Эрүүл мэндийн ажилчдын Нийгмийн хамгааллыг дэмжих сар болгон зарлаж байгааг мэдэгдсэн бөгөөд тэрбээр Засгийн газрын зүгээс 2022 оны I улиралд эрүүл мэндийн ажилчдын цалингийн доод жишгийг тогтоосон 107 дугаар тогтоолыг баталсны үр дүнд эрүүл мэндийн байгууллагууд эмч, ажилчдын цалинг нэмэгдүүлж эхэлснийг сайшаан тэмдэглэлээ. Тухайлбал, Эрүүл мэндийн сайд өнгөрсөн долоо хоногт Өвөрхангай аймгийн Хархорин суманд албан томилолтоор ажиллах үед эмнэлгийн удирдлага “эмч, ажилчдын үндсэн цалинг 10-25 хувиар нэмэгдүүлж, улирал бүр урамшуулал олгож байгаа” талаар танилцуулсан жишээг дурдлаа.

Мөн Хавдар судлалын үндэсний төв эмч, ажилчдадаа 15 сая хүртэлх төгрөгийн нэг удаагийн урамшуулал олгосон бол Гэмтэл согог судлалын үндэсний төв 2022 он гарсаар эмч, эмнэлгийн ажилчдадаа  500,000 төгрөгийн урамшуулал олгож, сувилагч нарын үндсэн цалинг 10-25 хувиар нэмсэн талаар мэдээллээ. Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв 2021 онд нийт ажилчдынхаа цалинг 30 хувь нэмэгдүүлсэн бол 2022 онд гүйцэтгэлтэй нь  уялдуулан 20 хувь нэмэгдүүлсэн байна. Амгалан төрөх 2022 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эмч эмнэлгийн ажилчдын цалингаа 10-20 хувиар нэмсэн байна.

Эрүүл мэндийн сайд эмнэлгийн удирдлагуудад “Нийгмийн хамгааллыг дэмжих сар”-ын хүрээнд холбогдох хууль, журамд заасны дагуу эрүүл мэндийн байгууллагын албан хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлж, байрны урьдчилгаа төлбөр төлөхөд дэмжлэг үзүүлж ажиллах чиглэл өглөө. Урьдчилгаа төлбөр олгох эмч, ажилчдыг сонгон шалгаруулах үйл ажиллагааг нээлттэй, ил тод зарчмаар Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын оролцоотойгоор зохион байгуулж, хамтарч ажиллахыг  үүрэг болголоо.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

17 цаг 12 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

17 цаг 16 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

17 цаг 18 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

17 цаг 21 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин