Долоон бондын 5.2 тэрбумын зарцуулалтыг ил тод зарлана

2022-08-03
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын гаргасан нийт долоон бондын бүх зарцуулалтыг шалгах Ажлын хэсэг байгуулахаар болжээ. Энэ шийдвэр нь сүүлийн үед яригдаад байгаа Монгол Улс дефолт зарлана гэх мэдээлэлтэй холбоотой бөгөөд Ажлын хэсгийг ахалж байгаа Сангийн сайд Б.Жавхлан дараах мэдээллийг өгөөд "Монгол Улсад ойрын гурван жилд өр зээлтэй холбоотой дефолт зарлах нөхцөл үүсэхгүй" гэдгийг онцоллоо.

2012 оноос хойш Монгол Улс нийт 7 удаа бонд гаргасан. Үүнд

2012 онд "Чингис" бонд

2015 онд "Димсан" бонд

2016 онд Мазаалай бонд гарсан.

2016 онд "Хуралдай"

2017 онд "Гэрэгэ"

2020 онд "Номад"

2021 онд "Century" гээд

нийт 3 тэрбумын ам.долларын бонд гаргасан.

Долоон удаагийн бондоор босгосон нийт 5.2 тэрбум ам.доллароос зөвхөн "Чингис"  бондоор л төсөл арга хэмжээ санхүүжүүлжээ. Түүний дараагийн хоёр удаагийн бондоор төсвийн алдагдлыг алдагдлыг санхүүжүүлсэн бол үлдсэн бондоор өмнөх бондуудын өрийг дарсан талаар Б.Жавхлан сайд тайлбарлалаа. Ажлын хэсэг "Чингис" бондын бүх өр төлбөрийг, хаана яаж санхүүжүүлж, өнөөдөр ямар эрсдэл бий болгосныг ил тод гаргах болно. 1.5 тэрбум ам.долларын 50 гаруй хувь нь өнөөдөр Хөгжлийн Банкан дээр чанаргүй зээл болсон байгаа. Шалгалтын мөрөөр дараа долоо хоногоос мэдээлэх юм байна.

Эх сурвалж: www.polit.mn

JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

10 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

10 цаг 16 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

12 цаг 53 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

12 цаг 56 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

18 цаг 26 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

18 цаг 26 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Уржигдар 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Уржигдар 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

2026-10-19
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

2026-10-19