Х.Нямбаатар: Өсвөр насныхны биеийг үнэлүүлэх гэмт хэрэг зохион байгуулж байгааг шалгана

2022-08-03
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр "Монгол Улсын стратегийн бүтээн байгуулалтын ажлуудыг санаатайгаар тасалдуулж хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан үйлдлүүдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах, алдагдсан боломжийн өртгийг нэхэмжлэх чиг үүрэгтэй ажлын хэсгийг байгуулахаар болсон. Сүүлийн 20-оод жил манайд стратегийн томоохон бүтээн байгуулалт ялангуяа донор орнуудтай байгуулсан гэрээ хэлэлцээрийн түвшинд стратегийн бүтээн байгуулалт явагддаггүй, гэрээлэгч улс орныхоо өмнө хүлээсэн үүргээ бид хэрэгжүүлж чаддаггүй нөхцөл бий. Тухайлбал, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлыг нэг сумын ИТХ-ын дарга БНХАУ-ын Ши Жиньпин даргад бичиг явуулж, хоёр жил гаруйн хугацаатай тасалдуулсан байх жишээтэй.

Стратегийн бүтээн байгуулалт нь өөрөө улс орны эдийн засгийн хурдасгуур, хамгийн том хөшүүрэг нь байдаг. Гэтэл үүнийг аль нэг иргэний нийгмийн байгууллагын эсвэл ард иргэдийн нэр барьсан хэн нэгэн этгээд ямар ч эдийн засгийн тооцоо судалгаагүй тасалдуулж байгаа үйлдлүүдийг Эрүүгийн хуульд заасан Хорлон сүйтгэх ажиллагаа гэх холбогдох зүйлчлэлээр нь Засгийн газрын нэрийн өмнөөс хууль хяналтын байгууллагад өгч шалгуулах, алдагдсан боломжийн өртгийг иргэний журмаар нэхэмжлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Сүүлийн үед цахим гэмт хэрэг маш их гарч байна. Ялангуяа, цахим орчин дахь залилан, бэлгийн эрх чөлөөний эсрэг гэмт хэргүүд гарч байна. Өсвөр насны болон бага насны хүүхдүүдийг цахим орчинд айлган сүрдүүлэх замаар бэлгийн харьцаанд орох, бүр цаашлаад биеийг нь үнэлүүлэх гэмт хэрэг зохион байгуулагдаж байна. Иймд цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн гаралтыг таслах зогсоох чиг үүрэгтэй ажлын хэсгийг байгуулсан" гэдгийг нэмж хэллээ.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

14 цаг 50 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

14 цаг 53 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

14 цаг 56 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

14 цаг 59 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

21 цаг 46 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

21 цаг 51 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

21 цаг 51 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин