Дэлхийд гайхагдсан монгол урлаг

2022-08-03
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ч.Гантулга 

Энэ удаагийн “Урлаг” буландаа Үндэсний урлагийн их театрын зуны турш тасралтгүй тоглодог “Дэлхийд гайхагдсан монгол урлаг” тоглолтын тухай онцоллоо. 

 

“Монгол урлагийн гайхамшиг”-аас эхлэлтэй 

Үндэсний урлагийн их театр бол монголчуудын үнэт өв, соёлын дархлаа болсон газар билээ. Учир нь театрын уран бүтээлээс бид ямар онцлогтой үндэстэн болох, ямар агуу түүх, соёлтой гэдгээ мэдэрч чаддаг юм. Уртын дуугаар орчлонг уярааж, хорвоогийн жаргал зовлонг хоёрхон чавхдаст багтаадаг хосгүй морин хуур энэ театрын бэлгэ тэмдэг. “Дэлхийд гайхагдсан монгол урлаг” тоглолт нь “Монгол урлагийн гайхамшиг” тоглолтоос эхтэй ажээ. Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид жил бүр жуулчдад зориулж зуны гурван сар тасралтгүй тоглолт хийсээр 10 гаруй жилийг ардаа орхижээ. Энэхүү тоглолт нь монгол соёл, үндэсний урлаг ямар баялаг түүхтэй болохыг гадны жуулчдад сурталчилж, түгээн дэлгэрүүлэх зорилготой. Анх “Монгол урлагийн гайхамшиг” тоглолт Ц.Сэвжидийн “Монгол бүжгийн чуулбар” гэсэн бүтээлээр эхэлдэг байв. Үндэстэн, ястны соёл, уламжлалыг шингээсэн өөр, өөр үндэсний хувцастай бүжигчид тайзыг эзэгнэнэ. Захчин, Буриад, Казах, түмний бүжгийн гайхамшиг үргэлжилнэ. Мөн “Урьхан хонгор салхи” хэмээх уртын дууг сонсоход өөрийн эрхгүй төрсөн нутаг, уул усаа санагалздаг байв.

 

Тоглолтын оргил нь “Нүүдэл” бүжиг 

“Дэлхийд гайхагдсан Монгол урлаг” тоглолтын хамгийн сэтгэл хөдөлгөж, огшоосон үзүүлбэр нь Д.Баярбаатарын дэглэсэн “Нүүдэл” бүжиг байв. Олон бүжигчин тайзыг бүчиж, сүр жавхлангаа харуулна. Бүжгийн ая, дэглэлт, гоцлол бүжигчин зэрэг бүх элементүүд хоорондоо нягт уусан нэгдсэн, үйл явдал нь урсгал ус мэт аядуу, жигд хүүрнэлтэй байснаараа онцгой байсан юм. Үүнээс гадна уран нугаралтын үзүүлбэрийг үзээд гайхах, огших, айх мэдрэмж төрсөн юм Үегүй мэт нахилзан нугарах охид дэндүү үзэсгэлэнтэй ажээ. Тэд бие бие дээрээ давхарлан пирамид бүтээх нь гайхалтай. Унахвий гэж өмнөөс нь санаа зовсон үзэгчид үзүүлбэр дуусахад халуун алга ташилтаар охидод талархсан сэтгэлээ илэрхийлж байсан юм. Жуулчдад зориулсан энэхүү тоглолтын гол онцлог нь тоглолт бүрийн өмнө хийх тайлбар нь англи хэл дээр ажээ. Уран нугаралтын үзүүлбэрийн өмнө тайлбарлагч англиар  “Уран нугаралт нь дотроо урагшаа болон хойшоо нугарах гэсэн хоёр төрөлтэй. X-XI зууны үед хааны ордонд уран нугаралтын үзүүлбэрийг эрэгтэй, эмэгтэй нугараачид үзүүлдэг байсан. Уран нугарахад хүйсийн ялгаа байхгүй" хэмээн тайлбар хийв. Үүнээс гадна морин хуур, цамын бүжиг, уртын дуунд үзэгчдийн сэтгэл хөдөлж байгаа нь ажиглагдана. Ялангуяа морин хуурын тансаг аялгуу эгшиглэхэд танхимд ирсэн үзэгчид нүдээ аниж, тэртээ алс хязгаар, тал нутагт очсон мэт мэдрэмжийг авав.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 3. ЛХАГВА ГАРАГ. № 147 (6879)

В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтыг дэлхийн хэвлэлүүд хэрхэн дүгнэв?

Гурван их гүрний удирдагч анх удаа гурван талт уулзалт хийж, энх тайвны тухай хамтарсан тунхаглал гаргасан

13 цаг 19 мин
Монгол–Оросын хэвлэл мэдээллийн форум хиймэл оюун ухаан, мэдээний шинэ формат, соёлын онцлогийг хэлэлцэв

Монгол, Оросын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарын мэргэжилтнү

18 цаг 24 мин
Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

Тэднийг гурван бүлэгт хувааж болно. Геополитикчид (ихэнх нь барууныг баримжаалдаг бөгөөд одо

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас өмнө өөрийн хүсэл

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Ариунсайхан: Хүүхдийн эрүүл мэндийн төлөө “Lumi care” эмнэлэг үзлэг, зөвлөгөөгөө үнэгүй хүргэдэг

НҮБ-аас 1959 оны энэ өдөр Хүүхдийн эрхийн тухай тунхаглал, 1989 онд Хүүхдийн эрхийн тухай конвенцыг

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

Уржигдар 16 цаг 51 мин
Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

Уржигдар 14 цаг 25 мин
Н.Ариунболд: Шахмал түлшний аюулгүй байдалтай холбоотой зөрчилд үйлдвэрлэгчээс нөхөн төлбөр шаардах боломжтой

Шахмал түлшний угаарын хийн хордлого ба хохирогчдын эрхийн талаар өмгөөлөгч Н.Ариунболдтой ярилцлаа. 

Уржигдар 06 цаг 00 мин
Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр нарын 25 гишүүн хаврын морин уралдааныг сэргээн з

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Төрийн тэргүүний эхлүүлсэн жишгийн дагуу бүгд шалгуулах ёстой

Өчигдрийн улс төр Ерөнхий сайд Н.Учралын мэдэгдлээр эхэлж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхи

Уржигдар 06 цаг 00 мин