Б.Баттөр: Цэцэг нандин холбоог бий болгодог

2022-08-02
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

 

Цэцгийн худалдаа, хүргэлтийн үйлчилгээгээр 13 жил үйл ажиллагаа явуулж буй “Цэцэгт мэндчилгээ”-г онцолж, ерөнхий захирал Б.Баттөртэй ярилцлаа.

 

-Анх хэдэн онд хэчнээн хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн бэ?


-Манайх хүргэлтийн үйлчилгээ хөгжиж эхлэх буюу 2009 онд цэцгийн онлайн худалдаа, тариалалтын чиглэлээр гурван хүнтэйгээр ажлын эхлэлээ тавьсан. Мэдээж бүх бизнесийн адилаар үйлчилгээгээ явуулж, хүргэлт, худалдагчийн ажлаа өөрөө хийж байлаа. Одоо жолооч, цэцэгчин, хүргэлтийн гээд 60 гаруй ажилтантай болтлоо өргөжин тэлжээ. Анх нээлтээ хийх үед цэцгийн хэрэглээ төдийлөн хангалттай байгаагүй. 

Гэвч бид тухайн нөхцөл байдлаас эхлэн зогсолтгүй ажилласаар байна. Онлайн худалдаагаар анхдагч бидний хувьд www.flower.mn сайтаар захиалга, хүргэлтийн үйлчилгээг нээж байсан бол цар хүрээгээ тэлсээр таван салбар дэлгүүр, Тахилтад байрлах 1400 м.кв өвөл зуны хүлэмжийн аж ахуйд цэцгээ тариалж байна. Зундаа 10-аад төрөл, өвөлдөө гурван төрлийн цэцэг тариалах боломжтой. Импортоор цэцгээ нийлүүлэхээс гадна дотооддоо тодорхой хэмжээнд нийлүүлэхийг эрмэлздэг. Үүгээр ч зогсохгүй 50 гаруй сүлжээ дэлгүүрт цэцгийн баглаа боодол худалдаалагддаг давуу талтай. 


-13 жилийн хугацаанд энэ салбар хэрхэн өөрчлөгдсөн байна. Дүгнээд яриач?


-Бизнес болсон хойно алдаа оноо их. Бидний хэрхэн амжилттай ажиллаж буйг өнөөгийн зах зээлийн хэрэглээ тодорхойлно гэж харж байна. 10-15 жилийн өмнө гэхэд цэцгийн хэрэглээ дэндүү бага буюу зөвхөн төрсөн өдөр ч юмуу зорилтот тансаг хэрэглээ байлаа л даа. Одоо баяр ёслол гээд хүний амьдралын жаргал, зовлонтой үед цэцгийг хэрэглэж байгаа нь энэ бүтээгдэхүүнийг таниулсантай холбоотой болов уу. Цэцэг тариалж, худалдаалах салбар маань эхлэлийн шатандаа яваа гэж харж байна. Хоёрдугаарт, тухайн салбарын цэцэгчин, дизайнеруудыг мэдлэг, мэдээллээр хангаж дэлхийн дизайнеруудтай хөл нийлүүлэхэд голлон анхаардаг. Мөн хэрэглэгч нарынхаа мэдлэг мэдээлэл, цэцгийн боловсролыг дээшлүүлэх тал дээр ач холбогдол өгдөг. 


-Бүтээгдэхүүнээ хаанаас голлон татдаг вэ. Хүндрэлтэй асуудал юу байна?


-COVID-оос өмнө БНХАУ, БНСУ, Нидерланд улсаас татдаг байсан бол импортын хэмжээ багасаж зөвхөн БНХАУ-аас бараагаа нийлүүлж байна. БНХАУ өөрсдөө цэцгээ 100 хувь тарьдаггүй, гоёлын цэцгийнхээ 60 гаруй хувийг импортлодог. Ингэхдээ Эквадор улсаас сайн чанарын бүтээгдэхүүнийг сортлодог нь чанарт сайн нөлөөтэй. Хатуу хөл хорионы үе их хүндээр туслаа. Цэцэг маань амьдрах тодорхой хугацаа шаардагддаг. Энэ хугацаанд борлуулж амжаагүй бол дахиж ашиглах боломжгүй болдог. Иймээс гэнэтийн эрсдэлийн үед төр, засаг маань зөв бодлого баримталж ажиллаасай гэж хүсэж байна даа.


-Цэцгийн худалдаанд оргил үе гэж байдаг. Бусад үед ямар байдаг вэ?


-Жилийн оргил үе бол Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, гэгээн хайрын болон эх үрсийн баяр. Бизнес талаас нь харвал жилд цөөхөн хэдэн өдөр борлуулалт сайтай, бусад үед балансаа тогтвортой барьж ажиллах нь тийм ч таатай биш. Энэ бол нэг талаараа бидний бизнесийн хувьд сул тал болж харагддаг. 


-Цэцгийн боловсрол дээрх таны бодол?


-Хүн, цэцэг хоёр яаж холбогдох вэ гэсэн асуулт гарч ирж байна. Хүмүүс энэ цэцгийг авснаар надад ямар ашигтай юм бэ? гэх асуулт их ирдэг. Энэ асуултад “Цэцэг үхдэг хэдий ч цэцэгнээс авсан мэдрэмж хэзээ ч үхдэггүй” гэсэн үгээр хариулвал оновчтой болно. Өнөөгийн хотожсон нийгэмд бид байгалиасаа хөндийрч байна. Гэсэн хэдий ч хүний дотоод сэтгэл байгалийг үгүйлэх сэтгэлээр дутагдаж байдаг. Тэгэхээр цэцэг байгалиас өгч буй бэлэг юм. Дэлхийн шинжлэх ухааны ажилчдын туршилтаар цэцэг авсан хүнээс Оксиатин гэдэг аз жаргалын даавар ялгардаг нь батлагдсан. Өөр олон төрлийн бэлэг байдаг шүү дээ. Харин цэцэгнээс авч буй мэдрэмж 100 эмэгтэйн дунд явуулсан судалгаанаас харагдсан. Тэгэхээр цэцэг бол хамгийн эрхэм нандин бэлэг юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 2. МЯГМАР ГАРАГ. № 146 (6878)

Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

12 цаг 40 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

16 цаг 0 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

21 цаг 12 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

21 цаг 12 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

21 цаг 12 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Уржигдар 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Уржигдар 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Уржигдар 10 цаг 34 мин